УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшсэн ч ялагдал хүлээсэн хүмүүс НИТХ-д даагаа нэхэж байна. Үүнээс МАХН, ШИНЭН, ХҮН-ын төлөөллүүд олон байгаа юм. Гэвч НИТХ-д ХҮН-ынхан өрсөлдөх боломжгүй болоод байгаа билээ.
МАН: Ж.Алдаржавхлан
МАН-аас Хан-Уул дүүргийн Засаг даргаас УИХ-д нэр дэвшсэн Ж.Алдаржавлан НИТХ-д хүч үзэхээр болжээ. УИХ-ын 29 дүгээр тойрогт нэр дэвшсэн ч өрсөлдөөн ихтэй тойрогт ялагдал хүлээсэн.
АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн ч ялагдал хүлээсэн хэд хэдэн хүн НИТХ-д өрсөлдөж байна.
АН: Д.Пүрэвдаваа
Нийслэлийн АН-ын даргаар ажиллаж буй Д.Пүрэвдаваа УИХ-ын 23 дугаар тойрог буюу Баянзүрх дүүрэгт нэр дэвшсэн ч ялагдал хүлээсэн. Тэрбээр НИТХ-д нэр дэвшиж буй.
АН: Т.Батцогт
УИХ-ын 22 дугаар тойрогт нэр дэвшээд Баянзүрх дүүргийн АН-ын дэд дарга Т.Баярцогт мөн л НИТХ-д нэр дэвшиж байгаа юм. Тэрбээр 2016 онд НИТХ-д сонгогдсон билээ.
АН: Д.Энхтуяа
УИХ-ын 19 дүгээр тойрог буюу Дархан-Уул аймагт нэр дэвшсэн Д.Энхтуяа Баянгол дүүргийн НИТХ-д өрсөлдөхөөр болжээ. Сэтгүүлчээр олон жил ажилласан тэрбээр, улс төрд орохоор эргэлт буцалтгүй шийдсэн бололтой.
АН: Р.Ням-Очир
УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт бие даан нэр Р.Ням-Очир энэ удаа АН-аас нэр дэвшихээр болжээ. Тэрбээр нийслэлийн ИТХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших юм.
МАХН: Э.Батшугар
Энэ удаагийн НИТХ-д АН МАХН, ШИНЭН, ИЗНН-тай нэгдэн эвсэл болон орж буй. НИТХ-ын ээлжит сонгуулийн 13-р тойрог, Сонгинохайрхан дүүрэгт Энхбаярын Батшугар нэр дэвшихээр болжээ. УИХ-ын сонгуульд мөн л энэ тойрогт нэр дэвшиж бүдэрсэн билээ.
МАХН: Б.Тулга
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүргийн ИТХ болон нийслэлийн ИТХ-ын сонгуульд зэрэг нэр дэвшиж байгаа аж.
ШИНЭН: Ц.Баттуяа
Намынхаа дэд даргын үүргийг гүйцэтгэдэг Ц.Баттуяа УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж өвдөг шороодсон тэрбээр АН-ын нэр дээр даагаа нэхэхээр зэхжээ.
ШИНЭН: Д.Энхсайхан
НИТХ-ын төлөөлөгч асан Д.Энхсайхан УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт өрсөлдөж, өвдөг шороодсон_ Тэгвэл тэрбээр НИТХ-д дүүргээсээ дахин нэр дэвшихээр болжээ.
ШИНЭН: Г.Батзаяа
УИХ-ын сонгуульд ШИНЭ намаас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшсэн Г.Батзаяа мөн л дүүрэгтэй дахин нэр дэвших гэж байна.
| УИХ-ын сонгууль нэр дэвшээд бүдэрсэн ч НИТХ-д даагаа нэхэгсэд |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |