Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео аравдугаар сарын 7-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр болжээ. Энэ талаар ГХЯ-наас мэдээлэл хийлээ.
ГХЯ-ны Америк, Ойрхи Дорнод Африкийн газрын дарга Д.Гансүх “АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Монгол айлчлах гэж байна. Өнөөдөр айлчлалын хугацааг тохирлоо. Тэрбээр дагалдан төлөөлөгчийн хамт энэ сарын 7-нд ирэхээр болсон. Айлчлалын үеэр ноён Майк Помпео манай Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай албан ёсны хэлэлцээр хийж, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид бараалхана. Энэ үеэр Монгол Улс, АНУ-ын харилцаа хамтын ажиллагааны талаар ярилцах юм.
Манай улс 2019 онд АНУ-тай стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон. Тухайн үед Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсад айлчлал хийж байлаа. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-д айлчлал хийж “Хоёр орны эдийн засгийн харилцааг өргөжүүлэх тухай замын зураглал” гэх баримт бичигт гарын үсэг зурсан. Энэ өндөр дээд айлчлалуудын үеэр яригдсан хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэх талаар хөндөж ярих төлөвлөгөөтэй байна.
АНУ-аас Мянганы сорилтын сангаар дамжуулж 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар төсөл хэрэгжүүлж байгаа. Тодруулбал, Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх, саарал усны үйлдвэр байгуулж, ахуйн хэрэглээний ус үйлдвэрлэх том төсөл хэрэгжүүлж байна. Мөн усны эх үүсвэрийг нэмэгдүүлж, гүний худаг нэмэгдүүлэх юм. Эдгээр ажлын явцтай танилцна. АНУ-ын олон улсын хөгжлийн агентлаг гэж байгууллага манайд ажиллаж байсан. 1990 оны үед ажиллаж байсан тус байгууллага Монголд дахин төлөөлөгчийн байгууллагаа байгуулах гэж байгаа. Ингэснээр манай улсын эдийн засгийг ил тод, оновчтой, тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд анхаарал хандуулж, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих төсөл хэрэгжүүлэх юм. Айлчлалын үеэр энэ төслийг нэмэгдүүлэх талаар ярилцах болно” гэлээ.
| АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн айлчлалаас бид юу хүлээх вэ |
|
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |