Эрх мэдэл, албан тушаал нь мөнх байх юм шиг санаж, Монголын бүх шатны албан тушаалд өөрийн гэх тодотголтой хүмүүсээ томилж, мэргэжлийн, чадварлаг боловсон хүчнүүдийг зориуд шахан зайлуулж, ах, дүүсээ ажлын байраар ханган даналзаж яваа МАН-ын эрх мэдэлтнүүдэд сануулах нэгэн үйл явдал байна.
Тун саяхан Миеэгомбын Энхболдгүйгээр МАН-ыг, Монголын улс төрийг төсөөлөхөд бэрх байлаа. Түүнгүй шийдвэр, түүний оролцоогүй үйл явц, түүний мэдээгүй улс төр хийгээд заримдаа бүр хувийн хэвшилд ч томилгоо хийгддэггүй байлаа. Шүүх, прокурор, хууль хяналтын сүр хүчний талаар бүр ярих ч юм биш.
Үүнийх нь сүүдэрт багтах гэсэн намынх нь дүү нар тал талаас нь бүчин, түүний эрх мэдлийн цар хүрээг улам томруулж байгаа мэтээр нэрийнх нь дор бүгэж байсан билээ. Гэвч “Өрөм дотроосоо өтдөг”-ийн үлгэрээр тэнхээтэй байхдаа нөмөртөө багтаасан дүү нар нь түүнийг жагсаал цуглаан хүртэл зохион байгуулж, адгийн муугаар татан унагаж, улс төрөөс бараг бүр мөсөн зайлуулсан нь ердөө хоёрхон жилийн өмнөх явдал.
Одоо ч М.Энхболдын гар хөл, ойр дотны хань хамсаатан, ах дүүсийг нь төрийн хийгээд улс төрийн албанаас нь шахан зайлуулах, хүчгүйдүүлэх ажиллагаа үргэлжилсээр байгаа билээ. Энэ удаагийн Орон нутгийн сонгуулиар ч энэ ажил идэвхтэй өрнөж, М.Энхболдын гэх харьяалалтай бүхний боломжийг МАН-ын өнөөгийн лидерүүд хааж, боосоор байгаа нь олонд ил байна.
Өөрөөр хэлбэл, хэр хүчтэй, хэр их эрх мэдэлтэй явсан тэр хэмжээгээрээ дахин өндийх тэнхэлгүй болтлоо даруулж, дарлуулах систем бий гэдгийг МАН-ынхан ард иргэдэд тодорхой жишээгээр харуулж, зарим намд үлгэрлэж буй. Гэхдээ энэ систем өнөөгийн удирдлагуудад өөрсдөд нь хэрэгжихгүй гэх баталгаа байхгүй. М.Энхболдыг татан унагах, улс төрөөс зайлуулах зохион байгуулалттай ажлын түүчээнд нь давхисан Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй нэр бүхий улстөрчид өглөө бүр М.Энхболдыг хэрхэн зайлуулснаа санах хэрэгтэй. Үүнийг бүр ойр ойрхон санах цаг улам бүр дөхсөөр байгаа гэхэд хилсдэхгүй биз ээ.
Учир нь, тэд одоогийн албан тушаалаа түүнийг явуулсныхаа шанд авсан гэх яриа олны дунд өнөөг хүртэл байсаар ирсэн билээ. Гол нь тэд улс төрийн ийм хууль бус томилгоо, завхрал, ах дүү, танил талаа төрийн албанд хууль бусаар томилдог байдлыг халах гэж, нийгэмд шударга ёс тогтооно хэмээн тухайн үед УИХ-ын даргаа татан унагаж, огцруулж байсан билээ. Гэвч тэд чадсангүй. Харин ч бүр хоёрхон жилийн хугацаанд төрийн зангараг, ёс зүйг МАНАН-гийн сүлжээндээ сүлжиж орхиод, төрийн албыг төрлийн, намын шахаатайгаа хутган үймүүлж, бүх шатны чадварлаг, мэргэшсэн боловсон хүчнүүдийг салбараа, ажлаа мэддэггүй, наад захын мэдлэг, боловсролгүй цүнх баригч, “шахаа”-ны хүмүүсээрээ солиод байна.
Үүний үргэлжлэл маргааш эхлэх Орон нутгийн сонгуулиар буухиалж, үр дүнд нь Лоббины Засгийн газар орон даяар бүрэн утгаараа бүрдэх бололтой. Гэхдээ МАН-ын томчууд нийслэлийн МАН-ын удирдлага, гишүүдтэйгээ түнжин тун муу байгааг онцлох хэрэгтэй. Энэ тохиолдолд өдгөө хорих ангид ялаа эдэлж буй МАН-ын бурхинууд, тэдний “хөл, гар”-ууд нийслэлийг толгойлж буй МАН-ынхантай хүчээ нэгтгэх нь дамжиггүй. “Тос дотроосоо өтдөг”-ийн үлгэр эндээс үргэлжилж ч мэдэхээр байгааг мөн тодотгоё.
| М.Энхболдыг хэрхэн зайлуулснаа өглөө бүр сана, МАН-ынхан |
|
Цагаан давааны хогийн цэгийг ойжуулж, ногоон бүс болгоно
2026-05-16 20:02:30
2026-05-16 18:36:27
Усны Компакт: Монголд анхны томоохон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг албан ёсоор нээлээ
2026-05-16 12:10:13
Хил орчмын дэглэмийн зөрчил илрүүлжээ
2026-05-16 11:51:56
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
2026-05-16 11:23:40
Боксын өсвөр үеийн Азийн аваргаас 1 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-05-16 11:14:03
Өсвөрийн тулаанчид "ТАШКЕНТ 2026" Азийн аваргыг зорилоо
2026-05-16 11:06:08
ТАЙЖИЙН ХҮҮГИЙН ӨМНӨӨС СУРГУУЛЬД СУРЧ, ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН “ГЕРМАН” Б.СОДНОМ
2026-05-16 07:41:33
"УУЛЫН Б.ТӨМӨР"-ИЙН ДҮҮ Д.ОЮУНГЭРЭЛ: АХЫН ХӨВСГӨЛИЙН ТАЙГАД 10 ЖИЛ БҮГСЭН НЬ ЦЭРГЭЭС ХАЛАГДААД БУЦАХДАА НАЙЗТАЙГАА АЙЛЫН АРГАМЖААТАЙ МОРЬ УНАЖ, ЗУГТААД ТУВА РУУ ГАРЧИХСАНААС ЭХЛЭЛТЭЙ
2026-05-16 07:37:08
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГЫН ХҮҮ ХҮЛЭГТИЙН ГЭРИЙН ТАГТНААС УНАЖ, АМИА АЛДСАН ЖҮЖИГЧИН Б.БААТАРХҮҮГИЙН ХҮҮ ХҮСЛЭНГИЙН ХЭРГИЙН ТАНИЛЦУУЛГА
2026-05-16 07:34:56
"БИ НИСЭХ ДУРТАЙ" КИНОНЫ МӨНГӨН ЭМЧИД ДУРГҮЙ Ч "СҮҮДЭР"-ИЙН ДУГАРЫГ ХАЙРЛАДАГ БИЛЭЭ, БИД
2026-05-16 07:33:33
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АЛСЫН ХАРАА АНУ-Д ОРОГНОХ ЮМ БИШ БИЗ
2026-05-16 07:31:50
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-05-16 07:30:42
Ерөнхий сайд МҮОХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2026-05-16 07:30:00
БТС-ын Төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
2026-05-16 07:20:00
“Лос-Анжелес-2028” олимпын наадмын боксын эрх олгох системийг баталлаа
2026-05-16 07:10:00
Амралтын өдрүүдээр Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана
2026-05-15 16:21:40
Эмэгтэй гишүүдийн санаачилгаар УИХ-д Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих бүлгийг байгууллаа
2026-05-15 14:39:45
Өнөр хорооллын гудамжны авто замыг 23:00 цагаас хаана
2026-05-15 11:47:01
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
2026-05-15 10:44:44
Даваа гарагт зарим байршилд халуун ус тасарна
2026-05-15 10:41:52
Оросын Өвөрбайгалийн хязгаар хүнсний талонд шилжиж эхэллээ
2026-05-15 08:33:58
Элчин сайд Н.Энхтайван Унгарт ажиллаж буй компанийн төлөөлөлтэй уулзав
2026-05-15 07:57:05
Д.ТРАМП ШИ ЖИНЬПИН НАРЫН УУЛЗАЛТЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-05-15 07:15:58
2026-05-15 07:12:00
Олимпын боловсролын комиссын хурал боллоо
2026-05-15 07:10:00
“МИНИЙ ДЭЛГҮҮР”-ИЙН АЖИЛТАН “ДЭЛГҮҮРЭЭС ХУЛГАЙ ХИЙЛЭЭ” ГЭХ ШАЛТГААНААР БУСДЫГ ӨШИГЛӨЖ, АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-05-15 07:00:00
УНШИГЧДАД ХҮЛЭЭЛТ ҮҮСГЭЭД БУЙ ШИНЭ БҮТЭЭЛҮҮД
2026-05-15 07:00:00
Ч.ХҮРЭЛБААТАРЫГ 25 ЖИЛ ХОРМОЙДОЖ ЯВАА Б.ЗАЯАБАЛ
2026-05-15 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-05-15 07:00:00
Ш.БЯМБА-ЭРДЭНЭЦЭЦЭГ: “ПҮҮЖЭЭ” БАРИМТАТ КИНОГ СЭТГЭЛ ШИМШРЭЭД ҮЗЭЖ ЧАДДАГГҮЙ, ААВ, ЭЭЖ, ЭГЧ, ДҮҮГЭЭ САНААД ХЭЦҮҮ БАЙДАГ ЮМ
2026-05-15 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |