• Өнөөдөр 2025-04-23

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДЛАА

2021-02-05,   275

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А-332 дугаар тушаалаар Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсэг нь Хууль тогтоомжийн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6 дахь заалтад “12.1.6. Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлал” боловсруулахаар тусгасны дагуу одоогийн мөрдөж байгаа Ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх судалгааны тайланг боловсруулах ажлыг гүйцэтгэнэ.
 
Эхний ээлжинд хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх хүрээг дараах байдлаар тогтоон судалгааны ажлыг хийж байгаа ба үүнд:
 
Тусгай зөвшөөрлийн харилцаа, техник, эдийн засгийн үндэслэл, уулын ажлын төлөвлөгөө,
Нийгэм, эдийн засгийн үнэлгээ, орон нутгийн захиргааны байгууллагын эрх хэмжээ,
Байгаль орчны зохицуулалт, уялдаа
Төрийн байгууллага хоорондын уялдаа
Ашигт малтмал ашиглах, олборлох
Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр,
Уурхайн хаалт, хаалтын дараах арчилгаа, тордолт, санхүүгийн баталгаа
Эрсдэлийн менежмент-олон улсын жишигтэй уялдуулах
Давхардал, хийдэл, зөрчил гэх мэт асуудлууд багтаж байгаа юм.
Иймд уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд иргэд, судлаачид, ТББ-аас тулгамдаж буй асуудал, хүндрэл бэрхшээл, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар санал дүгнэлтийг хүлээн авч байна.
 
Эх сурвалж: https://www.mmhi.gov.mn/
 
 

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188