ОХУ-д албан ёсоор айлчилж буй Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван тус улсын Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеевтай өчигдөр буюу энэ сарын 21-нд уулзав.
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван уулзалтын эхэнд Монгол Улсын Их Хурлын удирдлагаас ноён А.В.Гордеевт илгээсэн мэндчилгээг уламжилж, түүний Монгол-Оросын харилцааны хөгжилд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлдгийг тэмдэглэв.
Тэрбээр Монголын тал Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ОХУ-ын парламент зэрэг бүхий л байгууллагатай идэвхтэй хамтран ажиллах сонирхолтой байгааг илэрхийлэв.
Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг 2021 онд тэмдэглэх хүрээнд ОХУ-ын Холбооны Зөвлөл, Төрийн Думын удирдлагыг Монгол Улсад айлчилна гэж итгэж буйгаа илэрхийлж, хоёр улсын худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэхэд ОХУ-ын Төрийн Думыг дэмжихийг хүсэв.
ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеев “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээ” нь хоёр улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах боломжийг нээсэн түүхэн ач холбогдолтой гэрээ болохыг онцлон тэмдэглэв. Мөн хоёр талын худалдаа, эдийн засаг, зам тээвэр зэрэг бүх салбарын хамтын ажиллагаа болон Монгол Улс-Евразийн эдийн засгийн холбооны хамтын ажиллагаа, Монгол-Орос-Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааг урагшлуулахад бүх талаар дэмжихээ илэрхийлэв. Түүнчлэн Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэхийн тулд парламент дахь найрамдлын бүлгүүд болон засгийн газрын байгууллагууд, аж ахуйн нэгжийн төлөөлөгч оролцсон шинэ механизм байгуулах санал дэвшүүлэв.
| Н.Энхтайван сайд ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын орлогч даргатай уулзав |
|
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |