Эргэлт.мн сайт өнгөрч буй долоо хоногт болсон үйл явдлыг тоймлон хүргэж байна. Цаг агаар сэрүүхнээр эхэлсэн ч долоо хоногийн сүүлчээр дулаарх төлөв байдалд шилжлээ.
Өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдал нь Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И манай улсад энэ сарын 15-16-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийгээд буцлаа. Тэрбээр сүр дуулиантай айлчлалыг хийсэн шиг хийгээд буцахдаа Монгол Улстай харилцаагаа улам бэхжүүлж, бие биеийнхээ дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохоос зайлсхийх хэрэгтэйгээ илэрхийлсэн юм. Манайхан ч хоёр орны найрамдалт харилцаанд сэв суулгахгүй гэсэндээ урд, хойно нь бөхөлзөж гүйсээр үдлээ.
Айлчлалын үр дүнд “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т нэмэлт, өөрчлөлт оруулах тухай ноот бичиг” солилцлоо. Цаашлаад эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр хийлээ. Мөн Гадаад харилцааны яам хоорондын 2021-2022 оны хамтран ажиллах төлөвлөгөө гаргав. Монгол Улсаас БНХАУ-д гурил экспортлох үеийн хяналт шалгалт, хорио цээрийн шаардлагын тухай Монгол Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хоорондын Протокол гэсэн баримт бичгүүдийг байгуулав.
Ван И-г айлчлах үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д хандивлах 30 мянган толгой хонийг хүлээлгэн өгөх бэлтгэл ажил ид явагдаж байгааг хэлжээ. Өнөөх нь өнөө, маргаашгүй хэдэн хонийг минь авах юм хэлсэнгүй бололтой.
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд ийнхүү манай улсад хоёр дахь удаагаа айлчилсан айлчлал байлаа. Мөн цар тахал гарч эхэлснээс хойших гадаадын томоохон айлчлалын нэг болж буй.
УИХ-ын ээлжит сонгуулийн гол дуулианы эзэн Сүнээ буюу Б.Сүндэръяа БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И-г айлчлах үеэр “Улаан бал”-д нэврүүлэгт оролцож, мартагдах шахсан гишүүдийн түүхийг дахин сөхлөө. Ордны “Ванга” хэмээх нэр зүүгээд байсан тэрбээр сонгуулийн дуулианд өртөж, хэсэгтээ л амь наана, там цаана хэдэн сарыг өнгөрөөв. УИХ-ын нэр бүхий гишүүдтэй дотно харилцаатайгаа ч тэр илчлэв. Мөн төрийн хэрэг тамхины цэг дээр л өрнөж байдаг гэдгийг өчиггүй хэлэв. Тэрбээр “Төр өөрөө дархлаатай, цензуртэй байх ёстой байхгүй юү. Хүчгүй төр лүү хүн болгон сарвалзана гэж энэ. Засгийн газрын шийдвэрийг яаж бусдаас түрүүлж мэддэг вэ гэж үү.
Төрийн оронд орж үзсэн биз дээ. Тамхины цэг дээр нь очиж үзсэн үү, гоё тэ. Тэнд бүх юм болдог байхгүй юү. Зөвлөх, туслах, цэвэрлэгч эгч, ах нар Ерөнхий Сайдын хамгаалагч хүртэл бүгдээрээ тэнд тамхи татаад зогсдог. Чимээгүй тамхи татаад зогсох юм уу. Үгүй шүү дээ” хэмээн харин ч нэг томорлоо. Мөн “Би сонссон зүйлээ баталгаажуулж чаддаг байхгүй юү. Сонссон зүйлээ салбарынх нь хүнээс шууд тулгаж асуудаг. Жишээ нь, Э.Оюунболдын допингийн хэрэг байна. Тэр үед төрийн ордноор дүүрэн сандарч, бөөн юм болсон. Би шууд Ерөнхий Сайдын зөвлөх дээр очоод асуусан. “Яаанаа энэ Хэнтийгийн бөх допингийн асуудалд орчихлоо.
Нутгийнх нь бөх ийм асуудалд орчихоор Ерөнхий сайд юу гэж хүлээж авч байгаа бол оо” гэхэд л “Харин тийм ээ” гэж байгаа байхгүй юү. Би ингээд л баталгаажуулж авч байгаа юм” хэмээн ам гарлаа. Харин тэр 4-6 залууд дарамтлуулж, загнуулж, ээжийг нь хутгалсан хүнийг наранд яваад байгааг гайхаж асуулаа. Мөн хууль хүчний байгууллага иргэнийхээ төлөө ажиллахгүй, хэдэн хуудас өргөдлөө хурдхан шийдүүлэхийг хүслээ.
| Сүнээ, Ван И-тэй долоо хоног |
|
Цагаан давааны хогийн цэгийг ойжуулж, ногоон бүс болгоно
2026-05-16 20:02:30
2026-05-16 18:36:27
Усны Компакт: Монголд анхны томоохон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг албан ёсоор нээлээ
2026-05-16 12:10:13
Хил орчмын дэглэмийн зөрчил илрүүлжээ
2026-05-16 11:51:56
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
2026-05-16 11:23:40
Боксын өсвөр үеийн Азийн аваргаас 1 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-05-16 11:14:03
Өсвөрийн тулаанчид "ТАШКЕНТ 2026" Азийн аваргыг зорилоо
2026-05-16 11:06:08
ТАЙЖИЙН ХҮҮГИЙН ӨМНӨӨС СУРГУУЛЬД СУРЧ, ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН “ГЕРМАН” Б.СОДНОМ
2026-05-16 07:41:33
"УУЛЫН Б.ТӨМӨР"-ИЙН ДҮҮ Д.ОЮУНГЭРЭЛ: АХЫН ХӨВСГӨЛИЙН ТАЙГАД 10 ЖИЛ БҮГСЭН НЬ ЦЭРГЭЭС ХАЛАГДААД БУЦАХДАА НАЙЗТАЙГАА АЙЛЫН АРГАМЖААТАЙ МОРЬ УНАЖ, ЗУГТААД ТУВА РУУ ГАРЧИХСАНААС ЭХЛЭЛТЭЙ
2026-05-16 07:37:08
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГЫН ХҮҮ ХҮЛЭГТИЙН ГЭРИЙН ТАГТНААС УНАЖ, АМИА АЛДСАН ЖҮЖИГЧИН Б.БААТАРХҮҮГИЙН ХҮҮ ХҮСЛЭНГИЙН ХЭРГИЙН ТАНИЛЦУУЛГА
2026-05-16 07:34:56
"БИ НИСЭХ ДУРТАЙ" КИНОНЫ МӨНГӨН ЭМЧИД ДУРГҮЙ Ч "СҮҮДЭР"-ИЙН ДУГАРЫГ ХАЙРЛАДАГ БИЛЭЭ, БИД
2026-05-16 07:33:33
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АЛСЫН ХАРАА АНУ-Д ОРОГНОХ ЮМ БИШ БИЗ
2026-05-16 07:31:50
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-05-16 07:30:42
Ерөнхий сайд МҮОХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2026-05-16 07:30:00
БТС-ын Төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
2026-05-16 07:20:00
“Лос-Анжелес-2028” олимпын наадмын боксын эрх олгох системийг баталлаа
2026-05-16 07:10:00
Амралтын өдрүүдээр Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана
2026-05-15 16:21:40
Эмэгтэй гишүүдийн санаачилгаар УИХ-д Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих бүлгийг байгууллаа
2026-05-15 14:39:45
Өнөр хорооллын гудамжны авто замыг 23:00 цагаас хаана
2026-05-15 11:47:01
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
2026-05-15 10:44:44
Даваа гарагт зарим байршилд халуун ус тасарна
2026-05-15 10:41:52
Оросын Өвөрбайгалийн хязгаар хүнсний талонд шилжиж эхэллээ
2026-05-15 08:33:58
Элчин сайд Н.Энхтайван Унгарт ажиллаж буй компанийн төлөөлөлтэй уулзав
2026-05-15 07:57:05
Д.ТРАМП ШИ ЖИНЬПИН НАРЫН УУЛЗАЛТЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-05-15 07:15:58
2026-05-15 07:12:00
Олимпын боловсролын комиссын хурал боллоо
2026-05-15 07:10:00
“МИНИЙ ДЭЛГҮҮР”-ИЙН АЖИЛТАН “ДЭЛГҮҮРЭЭС ХУЛГАЙ ХИЙЛЭЭ” ГЭХ ШАЛТГААНААР БУСДЫГ ӨШИГЛӨЖ, АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-05-15 07:00:00
УНШИГЧДАД ХҮЛЭЭЛТ ҮҮСГЭЭД БУЙ ШИНЭ БҮТЭЭЛҮҮД
2026-05-15 07:00:00
Ч.ХҮРЭЛБААТАРЫГ 25 ЖИЛ ХОРМОЙДОЖ ЯВАА Б.ЗАЯАБАЛ
2026-05-15 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-05-15 07:00:00
Ш.БЯМБА-ЭРДЭНЭЦЭЦЭГ: “ПҮҮЖЭЭ” БАРИМТАТ КИНОГ СЭТГЭЛ ШИМШРЭЭД ҮЗЭЖ ЧАДДАГГҮЙ, ААВ, ЭЭЖ, ЭГЧ, ДҮҮГЭЭ САНААД ХЭЦҮҮ БАЙДАГ ЮМ
2026-05-15 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |