Орон нутгийн сонгуулийн сунгаа ойртох тусам аймаг, сум, нийслэл, дүүргийн дарга нарын нойр хулжиж, санаархаж байгаа албан тушаалаа мөрөөдөж, зүүдэлж суугаа биз ээ. Нийслэлчүүдийн хувьд дараагийн Засаг даргаар аль намын, хэн томилогдох нь нэн чухал. Сүүлийн үед дараагийн Засаг даргаар сонгогдох хамгийн их магадлалтай хүмүүсээр НИТХ-ын дарга Р.Дагва, Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх нарыг нэрлээд байгаа. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэдний хэн нь ч Засаг даргад өрсөлдөхгүй бөгөөд харин ч АН-аас дараагийн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг “тавих” тохироо хийсэн гэнэ. Тодруулбал, Нийслэлийн АН-ын дарга Д.Пүрэвдавааг дараагийн Засаг даргаар томилохоор эрх бүхий хүмүүс ярилцаж, тохирсон гэнэ.
Д.Пүрэвдаваа нь Ардчилсан намын Бодлогын зөвлөлийн дарга, Улс төрийн зөвлөлийн гишүүн, Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч юм. Тэрбээр 2012, 2016 оны дүүргийн ИТХ-д олонх, 2012 оны нийслэлийн ИТХ-ын сонгууль, 2013, 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиудад үнэмлэхүй ялалт байгуулж байсан чадварлаг боловсон хүчин. Намын удирдлагатайгаа үл ойлголцон нэгэн үе намаасаа хөөгдөх хүртэл арга хэмжээ авахуулж байсан ч нийслэлийн есөн дүүргийн Ардчилсан намаас хамгийн олон ялалтыг дүүрэгтээ авч чадсан сайн менежер юм. Д.Пүрэвдаваа нь 2012 онд Нийслэлийн Засаг даргын орлогч, 2012-2017 онд Баянзүрх дүүргийн Засаг дарга, 2017 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот хөдөөгийн хөгжлийн болого, агаарын бохирдлын асуудал хариуцсан Зөвлөхөөр ажиллаж байсан, Ардчилсан намын лидер гишүүдийн нэг юм.
| Нийслэлийн дараагийн Засаг даргыг АН-аас тодруулахаар тохиролцсон гэв үү |
|
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-07-01 07:01:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-07-01 07:00:00
Л.АЛТАНЦЭЦЭГ: Ялагдлын гашуун амтыг мэдэрсэн тамирчин илүү амттай, том ялалт авч чаддаг
2026-07-01 07:00:00
TRISHNA: Н.ХАНБИЛЭГЭЭР АМЬДАРЧ, TRISHNA-ГААР МӨРӨӨДНӨ
2026-07-01 07:00:00
MAKE UP ARTIST А.БАЯРЗАЯА: Тууштай зан л хүнийг амжилтад хүргэдэг юм билээ
2026-07-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |