Ерөнхий сайд асан П.Жасрайн зээ охин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа танил талынхаа хүмүүст төрийн тамгатай төрсөн өдрийн мэндчилгээ илгээж, сайдын эрх мэдлээрээ сюрприз барьжээ. Төр нийгмийн нэрт зүтгэлтний зээ, чухал салбарын сайд байлаа гээд түүнд төрийн тамгаар тоглох эрх баймааргүй юм. Гэтэл тэр Д.Эрдэнэбат, Г.Наранбаяр нарын хүмүүст “ Мэдлэг боловсрол, ур чадвар, бүтээлч сэтгэлгээгээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хувь нэмрээ оруулж байгаа Танд төрсөн өдрийн мэнд хүргэе!” Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа гэсэн гарын үсэгтэй, сайдын тамгатай мэндчилгээ илгээжээ.
Төрийн тамга төрсөн өдрийн мэндчилгээнд ашиглагдах хүртлээ үнэгүйдсэн гэж үү, Ямар үнэтэй төрсөн өдрийн өдрийн мэндчилгээ вэ, Эгэл жирийн иргэн, аж ахуйн нэгжид бол төрийн тамга асар үнэтэй. Тэр тамгыг албан бичигтээ даруулахын тулд тэд хэдэн сар жилээр хүлээдэг, үүдийг нь сахидаг, эцэстээ хээл хахууль санал болгох нь ч бий. Гэтэл албан бичигт дарагдах ёстой тамгыг А.Ариунзаяа сайд танил талдаа төрсөн өдрийн мэнд хүргэхэд ашиглаж байгааг юу гэж ойлгох вэ?
Төрийн тамгаар танил тал, яамныхаа ажилтнуудад төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлсэн сайд А.Ариунзаяа өөрийн цахим хаягаараа дээрх үйлдэлдээ тайлбар хийжээ. Тэрбээр Статистикийн үндэсний хорооны дарга байхдаа ч ажилтнууддаа даргын тамгатай мэндчилгээ илгээдэг байсан тухайгаа хэлсэн байх аж. Төрд зүтгэж буйг нь урамшуулж буй хэлбэр гэжээ. Мөн хүмүүс шүүмжилж байгаа тул дахин тамга дарж мэндчилгээ илгээхгүй, тамгагүйг илгээнэ гэсэн “хүлцэлгүй” тайлбар хийсэн болоод өнгөрөх нь. Төрд зүтгэсэн, ур чадвараараа бусдыгаа манлайлсан, салбартаа хувь нэмрээ оруулсан хүмүүсийг үнэлдэг төрийн шагналууд зөндөө бий. Наандаж л баяр бүрээр “тараагддаг” салбарын сайдын “Жуух бичиг” гэх шагнал ч бий. Харин сайд А.Ариунзаяа “төрсөн өдрийн төрийн тамгатай мэндчилгээ”гэдэг шинэ шагналыг төрд оруулж ирж буйгаа зарлаж байгаа бололтой.

| ХНХ-ийн сайд А.Ариунзаяа төрийн тамгаар тоглож, сайдын эрх мэдлээрээ сюрприз барив |
|
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-07-01 07:01:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-07-01 07:00:00
Л.АЛТАНЦЭЦЭГ: Ялагдлын гашуун амтыг мэдэрсэн тамирчин илүү амттай, том ялалт авч чаддаг
2026-07-01 07:00:00
TRISHNA: Н.ХАНБИЛЭГЭЭР АМЬДАРЧ, TRISHNA-ГААР МӨРӨӨДНӨ
2026-07-01 07:00:00
MAKE UP ARTIST А.БАЯРЗАЯА: Тууштай зан л хүнийг амжилтад хүргэдэг юм билээ
2026-07-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |