• Өнөөдөр 2025-03-13

Ц.ДАВААСҮРЭН: Ковидын хууль Үндсэн хууль зөрчиж байна

           УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлж байгаа юм. Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
 
УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ДАВААСҮРЭН: Энэ хуулийг үргэлжлүүлж болохгүй учир нь Ковидын хууль Үндсэн хууль зөрчөөд байна. Үндсэн хуулийн 19.2 дугаар зүйл заалтыг зөрчиж байна. Энд онц болон дайны байдалд зарласан тохиолдолд Үндсэн хуульд заасан хүний эрхийг хуулиар хязгаарлаж болно гэж байгаа.
 
Одоо бид зорчих хөдөлгөөн, улс орондоо ирэх, амьдрах, орлого олох, сурч боловсрох зэрэг олон эрхийг зөрчиж байна. Үндсэн хуулиа зөрчдөг бол эрх зүйт төр гэж байхгүй. Орлого олох эрхийг нь зөрчиж байгаа бол нөхөн олговор олгох ёстой. Нэг бол онц байдлаа зарла. Эсвэл Гамшгийн хуулиараа зохицуулалт хий. 
 
УИХ-ЫН ГИШҮҮН Ё. БААТАРБИЛЭГ: Энэ нөхцөлд эрүүл мэндийн асуудал, төсөв санхүүгийн тодорхой хуульд өөрчлөлт оруулаад хүндрэлтэй байдлаа даваад гарах юм уу. Эсвэл хууль яриад мөнгө төгрөггүй гээд халдвараа нэмээд суух уу. Хариуцлагын асуудал дараа нь болох байх.
 
Жилдээ зарцуулагдаад дуусах ЭМД-ын сангийн мөнгийг эрүүл мэндийнхээ даатгал төлдөг эрүүл мэндэд нь зарцуулахгүй бол өөр юунд зарцуулах гээд дараад байгаа юм. 1.2 их наядын сан байгаа юм байна. Энийг эрүүл мэндэд зарцуулахгүй юм бол иргэдийнхээ амь насаар тоглож дууслаа. Хуулийн өөрчлөлт нь оруулаад явах нь зөв. Цаг хугацаа биднийг хүлээхгүй.
 
ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН:  Бид цаг хугацаатай уралдаж байгаа. Энэ үед Эрүүл мэндийн даатгалын сангийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэж байж хурдан арга хэмжээ авна. Анх халдвар гарч байхад 1000 ор дэлгэж байсан бол 12 мянган ор болоод байна. Үүнээс 6500 нь Улаанбаатар хотод байна. Хөдөө орон нутгийнхан санхүүгийн эх үүсвэргүй болсон. Эм тариа хүргэх яаралтай арга хэмжээг авах санхүүгийн эх үүсвэр бүрдүүлэлтийг энэ хуулиар зохицуулахаас аргагүй. 
 
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.СҮХБААТАР: УИХ-ын даргаа 482 Монгол Улсын иргэн коронавирусийн халдвараар нас барлаа. Та хүндэтгэл үзүүлэхгүй юм уу. Иргэд эмээ авч чадахгүй хүнд байна. Би энэ хуулийн хугацааг дэмжихгүй байна. Үндсэн хууль зөрчиж байгаа нь үнэн. УИХ энэ хуулиар амаа боомилуулчихсан байгаа. Сүүлийн гурван сард Засгийн газрын стратеги, менежмент бүтэлгүйтсэн. 50 сая хүнтэй Солонгос 200 гаруйхан халдвартай байна. Зохион байгуулж чадахгүй байгааг бид хэлэх ёстой. Хуулийг хугацаагүй сунгаж болохгүй. Засгийн газар шинээр оруулж ир.
 

Ц.ДАВААСҮРЭН: Ковидын хууль Үндсэн хууль зөрчиж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-24 13:16:04
    Irgen: Tord suusan idej hulgai hiijees oor zorilgggvi hede nohdoos bolj ard tvmen ami nasaaraa hohirch baina
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188