• Өнөөдөр 2024-05-17

Ц.МӨНХ-ОРГИЛ: Хөдөлмөрийн тухай хуульд ажлын байрны дарамтыг хориглох заалт тусгасан

      УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан эхэллээ.
Тус хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Ажилласан жилийг харгалзахгүйгээр амралтын хоногийг 20 хоног болгохыг оновчгүй гэж үзэж байна. Үүнийг ямар үндэслэлээр тогтоосон вэ. Хоёрдугаарт ээлжийн ажлын хүмүүсийг 14/14 хоног болгосон нь авууштай зүйл байлаа. Мөн тус хуулийн төсөлд ажлын байрны дарамт, бэлгийн дарамтын тухай заалт тодорхойгүй байна” хэмээн асуулаа.
 
Үүнд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Ээлжийн амралтыг ажилласан жилээр тогтоох талаар саналыг гишүүд гаргасан. Ээлжийн амралтыг 15 хоногоор тогтоох талаар өнөөдөр санал хураана. Ажил эрхлэлтийн үеэр ажлын байран дахь дарамт, бэлгийн хүчирхийллийн талаар чухал заалтуудыг оруулж ирнэ. Ажил эрхлэлтэд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг хориглоно гэж тусгаж өгсөн” хэмээн хариулсан юм. 

Ц.МӨНХ-ОРГИЛ: Хөдөлмөрийн тухай хуульд ажлын байрны дарамтыг хориглох заалт тусгасан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188