Улсын Онцгой комиссын нэгдсэн хуралдаанаар Дорноговь, Өмнөговь аймгуудад Шуурхай бүлэг томилох асуудлыг хэлэлцэж, улмаар Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнайгаар ахлуулсан ажлын хэсгийг 2021 оны зургадугаар сарын 15-ны өдрөөс зургадугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд ажиллуулахаар шийдвэрлэсэн.
Ажлын хэсгийнхэн өчигдөр Замын-Үүд суманд ажилласан бөгөөд энэ үеэр Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал тус сумын Онцгой комисс коронавируст халдвартай тэмцэх, хариу арга хэмжээ зохион байгуулахад тулгамдаж буй асуудал, цаг үеийн нөхцөл байдлын талаар танилцуулж, харилцан санал солилцож, тодорхой асуудлуудыг хэлэлцжээ.
Мөн улс хоорондын ачаа тээвэрлэлт, гаалын хяналтын бүс, боомтын халдваргүйжүүлэлтийн нөхцөл байдлыг газар дээр нь шалгаж, үүрэг чиглэл өгсөн байна.
Ажлын хэсгийн гишүүд дээрх аймгуудыг ногоон бүс болгох, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, улс хоорондын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг тасралтгүй хэвийн үргэлжлүүлэх ажлыг зохион байгуулах, экспортыг нэмэгдүүлэхэд үүсч буй хүндрэл саатлыг арилгах, нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор ажиллаж байгаа юм.
Шуурхай бүлгийн бүрэлдэхүүнд:
Эх сурвалж: БХЯ
| Дэд сайд Б.Баярмагнайгаар ахлуулсан ажлын хэсэг Замын-Үүд суманд ажиллаж байна |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |