• Өнөөдөр 2025-05-12

Б.ПҮРЭВДОРЖ: Хуурамч шатахууны эсрэг хуулийн төслийг хэлэлцэхгүй бол суулт зарлана

2021-06-18,   585

        УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд өнөөдөр хэлэлцэх асуудлуудыг жагсаалтыг баталлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж гишүүн  горимын санал гаргаж, үг хэлсэн юм. Тэрбээр "Хуурамч шатахууны эсрэг хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхгүй байна. Энэ төслийг хэлэлцэхгүй бол суулт зарлана" гэдгээ мэдэгдлээ.
 
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ПҮРЭВДОРЖ:  "Хуурамч шатахуун импортлохыг ажлыг зохион байгуулдаг нөхдүүдийг зогсоох хуулийг төслийг өргөн барьсан. Яагаад хэлэлцэхгүй байгаа юм бэ. Шатахуун импортлогч нөхдүүд бидний толгой дээр гараад суучихжээ. Эдний ярьдаг юм нь Ардын намын амаар нь гартал сонгуульд хандив өгчихсөн, албан тушаалтнуудад нь бөгсөөр нь гартал авлига өгчихсөн гэж ярьдаг нөхдүүд хэрээс хэтэрч байна. Урд хил дээр 6000 мянган чингэлэг гацчихсан байж байна. Гэтэл тавдугаар сарын 25-ны өдөр албан тушаалтнууд нэг өдрийн дотор 50 вагоныг оруулж ирж байна. Тэр 6000 дотор нь жижиг сажиг бараа үйлчилгээ эрхэлдэг иргэдийн бүх ачаа бараа гацаж байхад тэд нэг өдөрт 50-иар оруулж ирж байна шүү дээ.
 
Татварын хулгай хийж, иргэдийн машин техникийн эвдэж дуусаж байгаа тэр нөхдүүдэд хэзээ хариуцлага тооцож энэ хуулийг хэзээ хэлэлцэх юм бэ. Энэ хуулийн төслийг хурдан УИХ-аар оруулж хэлэлцүүлэх хэрэгтэй байна. Хэрвээ оруулж ирэхгүй юм бол ирэх долоо хоногт би жагсаал хийнэ. Үүн дээр зарчимдаа байдаг УИХ-ын гишүүд хамтдаа баймаар байна гэж хэлье. Даргын зөвлөлд ирэх долоо хоногт хуурамч шатахууны эсрэг хуулийг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж өгөөрэй гэж шаардаж байна" гэв.
 
УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР: Төсвийн байнгын хорооны хэлэлцэх асуудал байгаа. Байнгын хороотойгоо ярилцаад оруулж ирээд нэг мөр болгоё. Энэ нэлээн удчихсан асуудал шүү.
 

Б.ПҮРЭВДОРЖ: Хуурамч шатахууны эсрэг хуулийн төслийг хэлэлцэхгүй бол суулт зарлана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188