• Өнөөдөр 2024-04-25

Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журмын тухай тогтоолын төслийг батлав

       “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүх зургаадугаар сарын 25-нд тангараг өргөнө. Тиймээс Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журам батлах тухай тогтоолын төслийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг танилцууллаа.
 
Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, санал хураалт явуулахад гишүүдийн 70.6 хувь нь дэмжсэнээр батлав” гэлээ. 

Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журмын тухай тогтоолын төслийг батлав
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188