Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, гишүүд өнөөдөр Батлан хамгаалах яаманд ажиллалаа. Байнгын хорооны дарга, гишүүд Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсохын зэрэгцээ Зэвсэгт хүчинд шинээр нэвтрүүлж байгаа инноваци, шинэ бүтээл, оновчтой санал шингэсэн зэвсэглэл, цэргийн техник, холбоо, мэдээлэл, бусад бүтээлч ажлуудтай танилцсан юм. Тухайлбал, Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлалын харьяа нэгтгэл, ангиудын үндсэн үүрэг гүйцэтгэлтэй холбоотой тоног төхөөрөмж, зэвсэг техник, багаж хэрэгслийг үзэж, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн Тэсэрч дэлбэрэх зүйлийн хайгуул устгалын бүлгийн эд хэрэгсэлтэй ч танилцлаа. Тус ангийн захирагч, хурандаа Д.Шинэбаяр “Сүүлийн үед зарим аймгуудад ялангуяа ЗХУ-ын цэргийн нэгтгэл, анги байрлаж байсан газруудаас байлдааны болон сургуулийн зориулалттай сум, галт хэрэглэл ихээр илэрч байна. Тэдгээр галт хэрэглэлийг аюулгүй болгож, устгахдаа манай алба хаагчид зориулалтын хувцас хэрэглэл, багажтай явдаг, өөрсдийн зүгээс ч дэлбэрэлт аюулд тэсвэртэй байдлаар автомашинаа доторлож зассан” хэмээн танилцуулав.
Үргэлжлүүлэн цэргийн холбооны шинэ бүтээл болон зэвсэглэлийг үзэн сонирхож, Зэвсэгт хүчин дотооддоо өөрсдийн нөөц бололцоогоор бүтээсэн цэргийн зориулалттай автомашинуудын онцлогтой танилцлаа. ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн штабын бэлтгэлжилтийг дээшлүүлэх, салбарын галын боломжийг нэмэгдүүлэх, салаа, тасгийн сургалт бэлтгэлд ашиглагдах боломжтой цөөнгүй бүтээлүүд дэлгэгдсэн талаар танилцуулж, бүтээл бүрийн онцлог, ач холбогдлын талаар сонирхуулж байсан юм.
Энэ үеэр Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр болон тус байнгын хорооны гишүүн Д.Цогтбаатар нарын сэтгэгдлийг хуваалцсан юм.
Б.Баттөмөр: Өнөөдөр манай байнгын хорооны гишүүд Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний үйл ажиллагаатай танилцаж байна. Зорилго нь салбарын үйл ажиллагааг дэмжих, хийгдэж байгаа ажлуудын явцтай танилцах юм. Монгол төрийн бодлого нь эх орныхоо аюулгүй байдлыг сахин хариуцаж яваа Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчнийхээ үйл ажиллагааг улам төгөлдөржүүлэхэд чиглэгддэг. Өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчин даян дэлхийд эр зоригт, баатарлаг цэргийн алба хаагчдын чадварлаг үүрэг гүйцэтгэлтийн ачаар алдаршиж, хүлээн зөвшөөрөгдөж байна. Монгол Улсын энхийг сахиулах ажиллагааны оролцоог төр, засаг үргэлж дэмжиж ажиллана. Хоёрдугаарт, Зэвсэгт хүчин үндсэн үүрэг гүйцэтгэлтээс гадна улс орныхоо стратегийн бүтээн байгуулалтыг гүйцэтгэж байгаад талархаж байна.
Цаашид Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны зүгээс урьдын адилаар зэвсэглэл техникээр хангах, алба хаагчдынх нь цалин хангамжийг нэмэгдүүлэх, ахуй амьдралд нь туслах чиглэлээр бодлого боловсруулж ажиллана. Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин төр, засгаа хүлээгээд суухгүйгээр дотооддоо цэргийн зориулалттай автомашин бүтээж, зэвсэглэлийнхээ чанарыг нэмэгдүүлсэнд нь баяртай байна. Үүнд гагцхүү төрийн дэмжлэг хэрэгтэй. Удахгүй 2022 оны улсын төсвийг хэлэлцэнэ. Энэ үеэр батлан хамгаалах салбарт хэрэгжүүлэх төсөл арга хэмжээг дэмжинэ гэдгээ онцлон хэлье.
Д.Цогтбаатар: Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчнийхээ ажил, байдалтай танилцаж байгаад баяртай байна. Надад өмнөх байрандаа зогсолгүй, маш их ахиц дэвшил гаргасан нь маш их таалагдлаа. “Төсөв байхгүй” гэж гар харж, гаднаас хамаарахгүйгээр өөрсдөө шийдэж болох зүйлээ хийчхээд, Жагсаалын талбайдаа эгнүүлснийг нь хараад омогшиж, бахархлаа. Анх манай цэргийнхнийг энхийг сахиулах ажиллагаанд оролцуулах шийдвэр гаргалцаж явсан хүний нэг нь би. Тэр үед ажиллагааны өмнөх бэлтгэлийг хангах явцад олон зүйл дутагдалтай байсан.
Дотооддоо биш олон улсын хэмжээнд учраас стандартад нийцсэн зэвсэглэл техник, тоног төхөөрөмж шаардлагатай гээд бэрхшээл багагүй гарч байсантай өнөөдрийг харьцуулахад тэнгэр, газар шиг өөр болжээ. Ер нь батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин ирэх бүрт л шат ахисан байдаг юм. Өнөөдөр бүр их ахиж. Монгол инженер, эрдэмтэн судлаачид батлан хамгаалах, Зэвсэгт хүчний үйл ажиллагаанд ашиглагдах шинэ бүтээлийг хийхэд татагдаж оролцоод явж байгаа юм байна. Мэдлэг дээр суурилсан салбар болсон байна гэдэг нь маш чухал. Аливаа улсын батлан хамгаалах чадавх гэдэг нь зөвхөн цэрэг, сум биш. Энэ бол тархи, мэдлэг, инженерүүдийн чадварт суурилдаг гэдгийг мэдэрч, нөөц бололцоогоо ашигласанд нь бахархаж байна. Өөрсдөө бүтээсэн гээд зэвсэглэл техникүүд дүүрэн байхыг хараад үнэхээр их гайхлаа. Цаашдаа энэ ажил үргэлжлээд явах ёстой. Төрөөс бодлогоор дэмжсэн шиг дэмжих ёстой.
| УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд ажиллалаа |
|
"Эрдэнэс тавантолгой" ХК 268.8 мянган тонн нүүрс арилжаалжээ
2025-12-29 13:13:01
ЗУРВАС: ХЭЗЭЭ Ч БИЕЛЭЭГҮЙ АРВАНХОЁРДУГААР САРЫН АМЛАЛТ
2025-12-29 11:40:42
2025-12-29 11:05:41
ТАНИЛЦ: Ерөнхийлөгчийн цомын барилдаанд зодоглох бөхчүүд
2025-12-29 10:40:00
“Хүннү хотын өөрийн эх үүсвэрээр цэнэглэх 90 МВт батарей хуримтлуур” төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруултад урьж байна
2025-12-29 10:15:36
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2025-12-29 08:00:00
Б.Мөнгөнзул шатрын дэлхийн аваргыг 7.0 оноотойгоор тэргүүлж явна
2025-12-29 07:05:00
"ОЮУНЛАГ ЭРГЭЛТ МЕДИА ГРУПП"-ИЙН ОНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
2025-12-29 07:00:00
ТАНИЛЦ: “ОЮУ ТОЛГОЙ”-Н АВТОРУУДЫН БЭЛ, БИЗНЕСҮҮД
2025-12-29 07:00:00
ЖҮЖИГЧИН Г.АРИУНБОЛОР: ӨӨРИЙГӨӨ ҮНЭЛДЭГ ЭМЭГТЭЙН ӨМНӨ ХЭН Ч ЁС ЗҮЙГҮЙ БАЙЖ ЧАДАХГҮЙ
2025-12-29 07:00:00
Ш.БЯМБА-ЭРДЭНЭЦЭЦЭГ: “ПҮҮЖЭЭ” БАРИМТАТ КИНОГ СЭТГЭЛ ШИМШРЭЭД ҮЗЭЖ ЧАДДАГГҮЙ, ААВ, ЭЭЖ, ЭГЧ, ДҮҮГЭЭ САНААД ХЭЦҮҮ БАЙДАГ ЮМ
2025-12-29 07:00:00
ХОТЫН ДАРГА СЭТЭРТЭЙ ҮЕ ҮЕИЙН ГАЗРЫН НАЙМААЧИД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН ГАЗРЫГ ХУДАЛДАЖ, ХҮҮХДҮҮДИЙН ИРЭЭДҮЙГ “БАЛЛАСАН” БАРИМТ
2025-12-29 07:00:00
МОДОН ЧАРГААР ЦЭЦЭРЛЭГТЭЭ ИРДЭГ РЭНЧИНЛХҮМБИЙН “УЛААН ХАЦАРТНУУД”
2025-12-29 07:00:00
2025-12-28 12:55:38
Дэлхийн хамгийн урт хурдны авто замын туннель ашиглалтад орлоо
2025-12-28 10:28:48
Тувагийн Чингис Салбырын, Д.Оганнисяныг хүнд цохилтоор яллаа
2025-12-28 09:40:03
Чөлөөтийн мастерууд Буриадын тэмцээнээс медаль хүртлээ
2025-12-28 07:10:00
О.Энхсайхан хүнд цохилтоор өрсөлдөгчөө яллаа
2025-12-28 07:05:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |