• Өнөөдөр 2025-05-12

Д.ЭНХБАТ эдгэрч, эмнэлгээс гарчээ

2021-06-15,   708

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшсэн Д.Энхбат коронавирусийн халдвар авч ХӨСҮТ-д эхнэрийн хамт хүргэгдсэн билээ. Тэгвэл тэд эдгэрч, эмнэлгээс гарчээ. Энэ талаар түүний эхнэр Д.Оюунцэцэг өөрийн цахим хуудастаа нийтэлсэн байна. 
 
Тэрбээр “Энхбат хань минь эмнэлгээс гарлаа. Миний ПСР шинжилгээний хариу ЭЕРЭГ гарсан тул манай хүн ном журмын дагуу сонгуулийн сурталчилгаа, хаалтын ажлаа бүгдийг тэр дор нь зогсоогоод багаараа шинжилгээнд хамрагдаж халдвар илэрсэн хүмүүстэйгээ бүгд эмнэлэгт хэвтэж, эмчийн хяналтад ороод зохих журмын дагуу эмчилгээ хийлгээд гарлаа. Энэ хугацаанд ковидын үед илрэх ёстой гэж заасан халуурах, амт үнэр алдах, амьсгал хүндрэх, цээжээр нь өвдөх гээд ганц ч шинж тэмдэг нь түүнд байсангүй ээ. Эмч нар маш сайн хянасан. Журмынхаа дагуу эмчилгээ хийсэн. Миний хувьд мөн адил, эдгээр зовиураас нэг нь ч илрээгүй. Харин хурц үнэрт маш мэдрэмтгий, харшлын шинжтэй ханиалгаад байлаа. Энэ хугацаанд мөн адил, ковидын ямар нэгэн заалттай шинж тэмдэг илрэхгүй байсаар өнөөг хүрлээ. Хүн бүрийн биеийн эсэргүүцэл, онцлогоос ихээхэн шалтгаалдаг юм болов уу гэсэн бодол төрөв.
 
Бид хоёрын биеийн байдлыг нэгэн эмч “Хүнд, хүндэвтэр” гэж тодорхойлон сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн тухай олон хүн над руу бичиж, санаа нь зовон асууж байлаа. Тэр хүмүүстээ машид ихээр баярлалаа. Бодит байдлыг үнэнээр бичих хэрэгтэй гэж бодов. Эмчлэгч эмч, сувилагч, эмнэлгийн бусад ажилтнуудын нүдэн дээр ил байгаа зүйл. Энхбатын сонгуулийн үйл ажилтай холбоотойгоор, нэгэнт ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдөж байсны хувьд бидний эрүүл мэндийн байдлыг УОК-н дэргэд ЭМЯ-ны мэргэжлийн эмч нар эндээс очиж байгаа бүх үзүүлэлт, эмчилгээний үр дүн, цаашид ямар арга хэмжээ авах вэ гэж байнга зөвлөж байсан гэдэг. Бодит байдал ийм л байна. Эмч, сувилагч, бүх ажилтнуудад талархаж байна” гэжээ.
 

Д.ЭНХБАТ эдгэрч, эмнэлгээс гарчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-16 01:21:17
    Маам.Туул: Короно туссан нь үнэн юмуу Хүрэлсүхийн захиалгаар , Доржхандийн заавраар туссан болж жүжиглээд МАН-н даалгаварийг биелүүлсэн юм бишүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-16 01:21:09
    Маам.Туул: Короно туссан нь үнэн юмуу Хүрэлсүхийн захиалгаар , Доржхандийн заавраар туссан болж жүжиглээд МАН-н даалгаварийг биелүүлсэн юм бишүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-16 01:21:02
    Маам.Туул: Короно туссан нь үнэн юмуу Хүрэлсүхийн захиалгаар , Доржхандийн заавраар туссан болж жүжиглээд МАН-н даалгаварийг биелүүлсэн юм бишүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-16 01:20:51
    Маам.Туул: Короно туссан нь үнэн юмуу Хүрэлсүхийн захиалгаар , Доржхандийн заавраар туссан болж жүжиглээд МАН-н даалгаварийг биелүүлсэн юм бишүү
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188