• Өнөөдөр 2025-05-12

100 сая төгрөгийн шагналын сантай тойргийн барилдаан болно

2021-06-15,   541

Монголын Үндэсний бөхийн холбооноос 100 сая төгрөгийн шагналын сантай “ҮНДЭСНИЙ БӨХ – ҮНЭТ ӨВ” тойргийн барилдааныг зохиохоор болжээ.
 
Уг тэмцээн 2021 оны зургаадугаар сарын 18-25-ны хооронд болно. Улсын Онцгой Комиссоос зохих заавар, зөвшөөрлийг авсан бөгөөд телевизийн дөрвөн сувгаар шууд дамжуулан үзүүлэхээр төлөвлөн  ажиллаж байгаа аж. Энэ талаар зохион байгуулагчдаас  тодруулахад "Бид Улсын онцгой комиссоос зөвшөөрөл авсан. Халдвар хамгааллын дэглэмээ баримтлан ажиллана. Тэмцээнд оролцох бөхчүүдэд  вакцины хоёр дахь тундаа заавал хамрагдсан эсвэл ковид тусаад эсрэг биет үүссэн бол оролцож болно гэдэг шаардлага тавьж байгаа. Тойргийн барилдаанд цөөн бөх бүртгэнэ. Барилдаанд оролцох бөхчүүдийг тусгаарлаж, шинжилгээ авч барилдуулахаар бэлтгэл ажлаа хангасан" гэх тайлбар мэдээлэл өглөө. Тойргын барилдааны дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна.
 
Барилдааны бүртгэл: Цахимаар 2021.06.15-17-ны өдрийн 18:00 цаг хүртэл
 
Барилдааны үргэлжлэх хугацаа: 2021.06.18-25-ны өдрүүдэд
 
Зохион байгуулах газар: Тэрэлж дэх  “Ред рок” амралтын газар
 
Байрлах хугацаа: Цэц, засуул, бөхчүүд найман өдрийн турш тусгаарлагдаж, барилдаанд оролцох, мөн бэлтгэл сургуулилалтад хамрагдана.
 
Оролцогчийн тоо: 32  бөх.
 
Оролцогч бөхчүүд: Аймаг бүрээс эрэмбэ өндөртэй нэг бөх оролцох боломжтой бөгөөд үлдсэн 11 бөхийг цолын эрэмбээр оролцуулна.
 
Барилдах журам: Тойргоор барилдах ба өдөрт нэг бөх дөрөв барилдана.   
 
Барилдаан болох цаг: Өдөр бүрийн 16:00-19:00  цагт
 
Барилдааны шагналын сан: Нэг зуун сая төгрөг
 
Барилдааны шагнал: Амжилтаар бөхийг 1,0-10,0 сая төгрөг
 
Оролцогчдод тавих шаардлага: Вакцины 2 тун хийлгэсэн, шинжилгээ өгсөн байх
 
Оролцогчдын  нийт зардлыг  хариуцагч: Ивээн тэтгэгч байгууллага
 
Зохион байгуулагч: МҮБХ
 
Ерөнхий ивээн тэтгэгч: “Happy Valley” Спорт, амралтын төв
 
 
 
  

100 сая төгрөгийн шагналын сантай тойргийн барилдаан болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188