• Өнөөдөр 2025-05-12

Д.ГАНБАТ: Монголын хамгийн сүүлийн хүн Буянт-Ухаагийн гэрлийг унтраагаад явахад бэлэн болчихлоо

2021-06-15,   3746

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг сонсож байна. Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авлаа. 
 
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Та хэд чинь олонх болоод ч хууль нь явдаггүй болсон уу. УИХ чинь улстөржсөн байгууллага. Янз бүрийн зүйл болохвий гэж болгоомжилж байсан. МАН доторх МАНАН бүлэглэл чинь тоглож байна шүү дээ. С.Бямбацогт чамайг Ажлын хэсгийг битгий ахал гэхэд ахалсан. Шүүхийн шинэчлэлийг дампууруулж л байна даа. Монголын төр л хохирно. Үндсэн хуулийн Цэцийн үйл ажиллагааг журамлах, цэгцтэй болгож өгөх хэрэгтэй байна. Үзэмжээрээ асуудалд хандаж болохгүй. Энэ Үндсэн хуулийн Цэц чинь асуудлыг авч хэлэлцэхээрээ үзэмжээрээ ханддаг. Одоо бид баталсан хуулиа өөрчлөх гээд сууж байна шүү дээ, ингэж болохгүй. Тэнд чинь улстөржсөн хэдэн хүн очоод суучихсан. Уг нь, тэнд хуулийн өндөр мэдлэгтэй, ёсзүйтэй хүн байж байж байгууллага шиг байгууллага болно" гэж ярилаа. 
 
Тэгвэл УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Санамсаргүй тохиолдол гэж байхгүй байх аа. Санамсаргүй гэж бодохгүй байна. Өнөөдрийг хүртэл харлаа, сонгууль ч дууслаа. Халдварын нөхцөл байдал чинь багасахгүй байна. Өөрсдөө ч амалсан. Халдвар хяналтгүй боллоо. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр шүүхийг хараат болгох алхмыг хийчихлээ. Нэг дэвшил гарлаа гэж харж, найдаж байсан. Үүнийгээ тохиолдлын гэж үзэж байна уу, цаашид явах юм уу яах юм. Монголд амьдрах хэцүү боллоо. Халдвартай тулдаа л Монголдоо байцгааж байх шиг байна. Бүгд зугтаад явахаар боллоо шүү дээ. Монголын хамгийн сүүлийн хүн Буянт-Ухаагийн гэрлийг унтраагаад явахад бэлэн болчихлоо. Хуулиндаа хяналт тавьж чадахгүй байна. УИХ ажлаа хийхгүй байна, хийж чадахгүй байна. Хуулийн хэрэгжилтийг шахаж, шаарддаг зүйл ч байхгүй боллоо. 
 

Д.ГАНБАТ: Монголын хамгийн сүүлийн хүн Буянт-Ухаагийн гэрлийг унтраагаад явахад бэлэн болчихлоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 10
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-18 14:47:14
    Зочин: Эд нар олонхи байхдаа ер нь юу хийж бүтээв. Эдний тавьсан бондын өрөнд одоо хүртэл ард түмэн зовж байна. Цөөнх болохоор ямарч хариуцлага хүлээхгүй гэж дураараа бурахаа болих хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-16 08:31:28
    Зочин: Үнэн шүү дээ ард түмнийхээ үхэл хагацал өвчин зовлонгоор шөл ууж ерөнхийлөгч болох амттай байгаа байхдаа Хүрэлсүхэд сонгож байгаан ч сонгогдож байгаан ч таарсан таар шуудайнууд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-16 02:28:27
    зочин: хатуу үг хэлжээ. энэ үнэн үг шүү. ийм байдалтай байвал удахгүй шүү нээрээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-15 19:15:47
    Зочин: Тэгээд хамгийн сүүлийн хүн нь энэ гишүүн юм биз дээ.Өөрийнхөө хэлсэн үгийг батлах байх даа..
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-15 16:46:46
    Зочин: Үнэн шүү дээ. Хууль батлавал өөрсөддөө зориулсан, өөрсдөд нь хэрэгтэй, сонирхол нь орсон хуулиа л баталж байгаа бхйх. Сүүлийн үед хууль ч Засаг төртэй билүү гэж бодмоор таг чиг байдаг болж дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-15 16:11:13
    Дорж: Энэ Бидон ганбаа яасан их хэрүүлч новш вэ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-15 15:27:06
    Иргэн: Ямар их хэрүүлийн дон дуссан юм бэ энэ Алтанхуяг битон Ганбат хоёр . Өш хонзон ихтэй юмаа. Та нар л суурь дэвсгэрийг нь тавьж суулт хийгээд хоорондоо ч таарахгүй бөөн юм болоод талбай дээр Үүл баатартайгаа зодоо хийгээд Эрдэнэ нь ерөнхийлөгчөө муу хэлээд байсан шүү . Өөрсдөөсөө ковидын бурууг хай. Өш хонзонгоо одоо боль ялагдаж сур. Та хоёрыг чинь овоо ухаантай гэж бодсон . Мөн ч аюултай хүмүүс юмаа ЯАНДАА. АМНЫ БИЛЭГГҮЙ хог новшнууд шүү. ХҮН намын ЭНХБАТААС эхтэй эмнэлэгээсээ гарсан уу энэ хүнтэйгээ ярь. ЭХНЭРТЭЙГЭЭ ХОЁУЛААтуссан биздээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-15 15:26:05
    Иргэн: Ямар их хэрүүлийн дон дуссан юм бэ энэ Алтанхуяг битон Ганбат хоёр . Өш хонзон ихтэй юмаа. Та нар л суурь дэвсгэрийг нь тавьж суулт хийгээд хоорондоо ч таарахгүй бөөн юм болоод талбай дээр Үүл баатартайгаа зодоо хийгээд Эрдэнэ нь ерөнхийлөгчөө муу хэлээд байсан шүү . Өөрсдөөсөө ковидын бурууг хай. Өш хонзонгоо одоо боль ялагдаж сур. Та хоёрыг чинь овоо ухаантай гэж бодсон . Мөн ч аюултай хүмүүс юмаа ЯАНДАА. АМНЫ БИЛЭГГҮЙ хог новшнууд шүү. ХҮН намын ЭНХБАТААС эхтэй эмнэлэгээсээ гарсан уу энэ хүнтэйгээ ярь. ЭХНЭРТЭЙГЭЭ ХОЁУЛААтуссан биздээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-15 14:48:23
    ковид: Үнэн үнэн энэ балайнуудыг хараад бүтэхгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-15 13:52:23
    unen: hil neegdeed ongots nisenguut bayartai jalga
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188