• Өнөөдөр 2025-05-12

ХУУЛЬЧ О.МӨНХСАЙХАН: Хэвлэлийнхнээс яаралтай гуйх зүйл байна

2021-06-15,   668

Хуульч О.Мөнхсайхан өөрийн сошиал хуудаснаа  сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхнээс яаралтай гуйх зүйл байна хэмээжээ. Тэрбээр "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг УИХ-ын ХЗБХ хэлэлцэж байхад шууд дамжуулах ТВ алга болов. 11:00  цагийн Ковидын мэдээ рүү бүгд хошуурч байхаар ядаж нэг нь ХЗБХ-ны хэлэлцүүлгийг дамжуулах боломж алга уу. Улсынхаа хүний эрхийн асуудлыг цогцоор нь ярьж байна шүү дээ. Шийдэх эсэх нь ямар асуудал байгааг, яаж шийдэх санал байгааг тал талаас нь хэлэлцэж шийдвэр гаргуулж, хэрэгжүүлж байж хүний эрхийн тал дээр ахиц гарна.
 
УИХ-ын ХЗБХ Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дугаар илтгэлийг хэлэлцэж буй нь Хүний эрхийг дээдэлдэг улсын хувьд чухал үйл явдал юмсан. Илтгэлүүд баримт, үндэслэлтэй маш сайн бичигдсэн байна. Маш хязгаарлагдмал төсөв, хүний нөөцтэй ч ХЭҮК эрх хэмжээнийхээ хүрээнд сайн ажиллаж байгаа. Хүний эрхийн асуудал шийдэгдэхэд төрийн бусад байгууллага, албан тушаалтан чухал үүрэгтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан, шийдвэр гаргагчид ХЭҮК-ын эдгээр илтгэлийн болон бусад санал, зөвлөмж, шаардлагуудыг хүлээн авч хэрэгжүүлэхгүй бол хүний эрхийн хамгаалалт дээр ахиц дэвшил гарахгүй ээ” гэсэн байна.

ХУУЛЬЧ О.МӨНХСАЙХАН: Хэвлэлийнхнээс яаралтай гуйх зүйл байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188