• Өнөөдөр 2025-05-12

БУЦАХ САЙД НАРЫН СУРАГ

2021-06-15,   6617

               “Сонгуулийн дараа огцорно” гэх хүлээлттэй, өмнөө “Түр” гэх тодотголтой явж ирсэн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 3-4 сайдаа шинэчлээд, шинэ бүрэлдэхүүнээрээ албан ёсоор “жинхлэгдэж” цааш “Бүр Засгийн газар” болоод явах тухай яриа саарал ордноос дуулдах болов. Лавлавал, У.Хүрэлсүх энэ сарын 25-нд Ерөнхийлөгчийн тангаргаа өргөнө. Түүнээс урьтаж хуулийн дагуу МАН-ын даргын суудлаа бусдад шилжүүлж, намын хараат бус болох ёстой. Тэгвэл МАН-ын шинэ угсаа залгамжлагчаар Л.Оюун-Эрдэнэ тодорч, Гүйцэтгэх засаглалын тэргүүний ажлаа үргэлжлүүлэх бүх тохироо хийгдсэн гэнэ. Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн таван сар хагасын хугацаанд “Ялсан намын дарга нь Ерөнхий сайд байх учиртай. Энэ зарчмаараа цааш явна гэж итгэж байгаа”, “Үе үеийн Засгийн газруудын дундаж наслалт 1,5 жил байсан. Харин цаашид Засгийн газрын үйл ажиллагаа тогтвортой, удаан настай байх ёстой” хэмээн уулзалт бүрдээ давтаж, Ерөнхий сайдаар үргэлжлүүлэн ажиллах амбицаа илэрхийлж байсан. Тэгвэл тэр санасандаа хүрч байгаа бололтой юм. 
 

Гэхдээ тэр Ерөнхий сайдын албаа үргэлжлүүлэхийн тулд 3-4 сайдаа “золиослох” хэрэгтэй болох нь. Тодруулбал, У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-тай хүч хавсарч орохын тулд Н.Энхбаяртай “эвлэрлийн гэрээ” байгуулсан. Ингэхдээ түүнд “Сонгуулийн дараа шинээр бүрэлдэх Засгийн газарт 3-4 сайдын суудал өгнө” гэж амласан гэх яриа бий. У.Хүрэлсүх амлалтаа биелүүлэхийн тулд сонгуулийн дараа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг танхимаар нь огцруулж, Н.Энхбаярын Б.Тулга, Э.Эрдэнэжамъян нарын “үнэнч хөвгүүд”-ийг багтаасан шинэ Засгийн газар бүрэлдүүлнэ гэх таамаг явж ирсэн. Үүнд зориулж МАН-ын даргын эрх мэдлийг хэн нэгэнд өгөхгүй, өдийг хүртэл өөртөө хадгалж байсан ч гэдэг. Тэгвэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг танхимаар нь огцруулахгүйгээр 3-4 сайдыг нь сугалах зарчмаар энэ амлалтаа биелүүлэх болсон аж. 

 
Харин Л.Оюун-Эрдэнийн танхимаас хэн хэн “гээгдэх” вэ гэдэг нь улс төрийн хүрээнд том асуудал болж буй бололтой. Тэгвэл түүний Засгийн газраас хэн хэн хамгийн түрүүнд “хувцсаа баглах” магадлалтай вэ. 
 
         Л.Оюун-Эрдэнэ танхимаа бүрдүүлэхдээ У.Хүрэлсүхийн Засгийн газраас найман сайдыг улираан томилж, Шадар сайд, ЗГХЭГ-ын даргаас гадна зургаан сайдыг шинээр томилсон. Тухайлбал, Шадар сайд С.Амарсайхан, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, Сангийн сайд Б.Жавхлан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Соёлын сайд Ч.Номин, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нар шинээр орж ирсэн. Товчхондоо талыг нь улирааж, талыг нь шинээр томилсон. Мөн анх удаа дөрвөн эмэгтэй сайдтай байгуулагдсан бөгөөд гурвыг нь шинээр оруулж ирсэн байдаг. 
 
Өнгөрсөн таван сар хагасын хугацаанд Л.Оюун-Эрдэнийн чихийг хамгийн их “халууцуулсан” сайд нар нь Соёлын сайд Ч.Номин, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар гэх юм билээ. Тодруулбал, Соёлын сайд Ч.Номинг эхлээд “Хөл хорионы өдрүүдэд үр дүнгүй атлаа үрэлгэн зардалтай контент үзэгчдэд шахлаа” гэж шүүмжилсэн. Дараа нь “Бүхэл бүтэн улсын соёлын салбарыг төлөөлж байж хятад үндэсний хувцсаар гангарлаа” гэж цахим орчинд шуугьсан. Саянаас “Цар тахлын хямралын үед улсын баяр наадам, ардын хувьсгалын 100 жилийг ойд 10 тэрбум төгрөг зарцуулах гэж байна” хэмээн “гоочлох” болсон. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын тухайд суудал нь “өнцөгдсөн” аятай л байгаа. Сүүлийн хэдэн сард хоёр цэрэг харуулын даргаа буудаж хөнөөсөн, нэг цэрэг амиа егүүтгэсэн, нэг цэрэг үл мэдэгдэх шалтгаанаар амиа алдсан гэх мэт хэргүүд зэвсэгт хүчинд гарсан нь Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт том асуудал болоод буй. 
 
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасангийн тухайд сайд болсноосоо хойш “хэлгүй” мэт л байж ирлээ. Туул голын хамгаалалтын бүсэд барилга барихаар газар сэндийчсэн, бургасыг нь сүйдэлсэн гэх асуудлууд, Хэрлэн голын эхэнд олборлолт хийж, эцэг хүү хоёр тэмцэж буй асуудал зэрэг байгаль орчинтой холбоотой хэргүүд цахим орчноор илчлэгдэж байгаа ч салбарын сайд нь таг чимээгүй суусаар байгаа. Эрүүл мэндийн сайд С.Энхболдын хувьд анх сайд болохдоо “мэргэжлийн хүн” хэмээн сайшаагдаж байсан ч өнгөрсөн таван сар хагасын хугацаанд төдийлөн “мэргэжлийн” байж чадсангүй. Халдвар авсан хүмүүсийн тоо, нас барсан хүмүүсийн тоо, тэр дундаа хэзээ мөдгүй төрөх гэж байсан жирэмсэн эмэгтэйчүүд цар тахлын халдвараар амиа алдсан, амьдрал хөл тавиад удаагүй бяцхан хүүхдүүд амиа алдсан С.Энхболдыг “салбар удирдах чадамгүй” гэж дүгнэхэд хүргээд байгаа юм. 
 
Тэд бол огцрох нь тодорхой болсон сайд нар биш гэдгийг тодотгох нь зүйтэй. Харин Л.Оюун-Эрдэнийн танхимын сайд нараас хамгийн их олны анхааралд өртдөг, шүүмжлүүлдэг сайд нар гэвэл онох байх. 
 
Ямартай ч, Л.Оюун-Эрдэнийн танхимын сайд нараас хэн хэн “гээгдэж” хоцрох вэ гэдэг нь ойрын өдрүүдийн халуун сэдэв байх нь бололтой. Мөн “гээгдэх” сайд нарын оронд Н.Энхбаярын “хөвгүүд”-ээс хэн нь хэний оронд очих вэ гэдэг нь ч дуулиантай асуудал байх нь дамжиггүй ээ.
 

БУЦАХ САЙД НАРЫН СУРАГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 20
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-16 22:46:31
    зочин: Оун-эрднэ сайн ажиллаж байгааг ард түмэн мэдэж байгаа. Хэн ч мэдхгүй Мөнхбаяр ч гэх шиг, бас Цогтбилэг ч гэх шиг тэд чинь арван жилийн хүүхдүүд биз. Битгий балай юм бичиж хүн амьтан бүү үймүүл.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-16 09:57:25
    Зочин: Эрүүл мэндийн сайд ард иргэдийн сэтгэлд хүрч ажиллаж чадахгүй байна. Ямар ажил аваад одоо ямар болоод байна.Хэцүү болоод байна шүү дээ.Энхболд сайд ямар дайчин биш шийдэхгүй биш байна.ИХ гишүүний хэлсэнчлэн ЭМ ямар ч бодлого алга гэсэн үнэн онож хэлсэн юм биш үү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-16 08:32:19
    Zochin: Амарсайхан гэж шуналтай шоучин шадар сайдыг огцруулаачээ. Короно хяналтаас гарчлаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-16 08:01:40
    Irgen: Kovid iim bolchood baihad sandal shireetei zuuraldssn baliar yumnuud. Amia bodson baliar zasag
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-16 07:59:36
    DD: Hamgiin muu kavinet. ******** said nartai, oorsdiigoo hoodon magtuulavch buteesen yum gants ch bhgui. Uher gadaad hergiin said ni oros yavaad undsen zorilgoo ch buteej chadaagui - vakcine bhgui. Termuu hudalch tojgor avgaigiin oros hel meleer yarih hend hamaatain? Sputnik gde?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-16 04:42:27
    irgen: cabinet ogtsor
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-16 04:42:26
    irgen: cabinet ogtsor
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-16 02:00:55
    ARIUNZAYAG ZAILUUL: HUDLAA POP ARIUNZAYAG ZAILUULAACHEE. ZANDKA IVEEL DOOR ORSON 2024 ONI SONGUULIAAS UUR BODOH ZUILGUI, AJLAA MEDEHGUI POP AVGAI.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-16 02:00:54
    ARIUNZAYAG ZAILUUL: HUDLAA POP ARIUNZAYAG ZAILUULAACHEE. ZANDKA IVEEL DOOR ORSON 2024 ONI SONGUULIAAS UUR BODOH ZUILGUI, AJLAA MEDEHGUI POP AVGAI.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-16 00:38:13
    Hun: Za boliyooo, yamar ih soligddog yum. Odoo urdah ajlaa l hiitsgeemeer bn. Surug huchingui bjiij l zasag ni unaad bgaag nam ni chadvargui gej harahaar bn.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-15 23:54:22
    Zochin: Zasag buren bureldehuuneeree ogtsoroh estoi.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-15 23:54:14
    Zochin: Zasag buren bureldehuuneeree ogtsoroh estoi.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-15 23:36:14
    Nyambaatariig zailuul: Nyambaatariig l zailuulsan deer
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-15 22:47:37
    Зочин: Бүгд огцор Хүрэлсүх огцор Тахал тараасан Монголын ард түмнийг хайрлаагүй нүхээ төлөө огцор огцор
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-15 22:27:46
    Nike: Oyunerdene ooroo zailsan ni deeree
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-15 17:14:14
    Ене: Ergelt нэг ч үнэн мэдээлэл бичдэггүй дандаа худлаа харлуулалт ёстой муухай хар инерги дагуулсан ямарч сошипл ёс зүйгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-15 12:19:07
    ЗОЧИН: 2 ЗАХЫН 3, 3 САЙД ОГЦРОХ УУ?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-15 11:46:20
    Zochin: Sugalakh khynii toond Oyun-Erdene uuruu orokh yostoi baikhoo. Yu ch khiikhgyi bna sh dee. Khudlaa gaduur end tend yenekhees uur yu ch khiikhgyi um. Syyliin yed byyr zasagtai ygyi n' ch medegdekhee bolilloo. Ezengyi uls shig l khaldvar nemegdeed khetsyy l bolood bna daa. Ogtsortsgoovol taarna doo.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-15 10:59:06
    Зочин: Оюунэрдэнэ н оронд Мөнхбаяр, Цогтбилэг г.м боловсролтой, ухаалаг,сагсаганадаггүй хүмүүс болоосой...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-15 08:48:15
    Zochin: Ajlaa meddeggui, aashilj orilkhoos tsaashgui saidantsariig turuus turgen ybuulah ni zuv.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188