• Өнөөдөр 2025-05-12

УОК: Хөл хорио тогтоохгүй

2021-06-14,   728

Улсын онцгой комисс /УОК/ өнөөдөр /2021.06.14/ 15:00 цагт хуралдаж, халдварын нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцав.
 
Ингэхдээ хөл хорио тогтоох асуудлыг урьтал болгохгүй, харин хатуу хяналт тавихаар санал нэгджээ. Цаашид халдварын тооноос хамаарч наадам хийх эсэхийг шийдэхээр болсон байна
 
Өнгөрсөн 24 цагт 10 мянга гаруй хүнээс шинжилгээ авахад халдварын 2263 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 78344 болж байна. Мөн хугацаанд ковидын улмаас найман хүн нас барсан харамсалтай мэдээтэй бий. Монгол Улсад ковидын шалтгаант нас баралт 369 хүрээд байна. 
 
 

УОК: Хөл хорио тогтоохгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-17 07:46:58
    Зочин: Халдвараа тэгээд яаж барих гэж байгаа юм болдоо эсвэл иргэдээ хөсөр хаяж байгаа юм болвуу
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188