• Өнөөдөр 2025-05-12

Д.БАТ-ЭРДЭНЭ: Өмнөх сонгуультай харьцуулахад өргөдөл бага, тайван болж өнгөрлөө

2021-06-10,   507

 Сонгуулийн ерөнхий хорооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр СЕХ-ны хуулийн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ "Санал авах өдөрт 670 дуудлага мэдээлэл ирснээс 76 хувь нь санал авах байрын хаяг байршлын мэдээллийг тодруулсан.
 
14 хувь нь зохион байгуулалтын үйл ажиллагаатай холбоотой гомдол. Зарим тохиолдол хавтас өгөөгүй, камерын байршилтай холбоотой. 35 гомдол нь ажиглагчтай холбоотой байсан ба бичлэг хийхэд нь саад болсон гэсэн. СЕХ-ноос тухайн хэсгийн хороотой нь шууд холбоо барьж асуудлыг газар дээр нь шийдсэн. Улсын хэмжээнд ажиллаж буй 2087 хэсгийн хороонд хяналтын камер байршуулсан учир шууд ажиглалтаа хийсэн. Өмнөх сонгуультай харьцуулахад өргөдөл бага, тайван болж өнгөрлөө" гэлээ.

Д.БАТ-ЭРДЭНЭ: Өмнөх сонгуультай харьцуулахад өргөдөл бага, тайван болж өнгөрлөө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188