• Өнөөдөр 2025-05-12

АН: Энэ удаагийн сонгуулийг бид шударга сонгууль гэж бодохгүй байна

2021-06-10,   678

Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэд Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэдгээ илэрхийлэв.
 
Тус намын нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Ардчилсан сонгууль бол улс төрийн намуудын үнэт зүйл зарчимд тулгуурлан тэгш шударга зарчмаар өрнөдөг. Гэтэл ийм байхаа больжээ. Гэтэл олон зүйл төр бүтцээрээ ажилдаг болсон байна. Ер нь 2020, 2021 оны сонгуулийг харахад МАН-ын сонгуулийн үр дүнг бусад нам хууль ёсны мэт харигдуулдаг байдал бий болжээ. Тиймээс энэ удаагийн сонгуулийг бид шударга сонгууль гэж бодохгүй байна. Бидний ялагдал их хувьсгалын түүх болдог туршлага бий. Цаашид бид ардчиллын төлөөх намуудтай нэгдэх ёстой юм байна. Тэгэхгүй бол МАН ба бусад гэсэн байдал бий болжээ. Үүнтэй бид тэмцэнэ. Ардчилсан намын шинэчлэл үргэлжилнэ. Бид иргэд сонгогчийн итгэл үнэмшлийг хүлээдэг тэр байдал руугаа явах цаг болжээ" гэсэн юм.
 
Ардчилсан намын гишүүн О.Магнай "МАН-ынханд баяр хүргэх болоогүй гэж хэлмээр байна. Ардчилсан сонгууль гэдэг нь  зөвхөн санал хураах үйл явцыг хэлэхгүй. Сонгуулийн үйл явц тэр чигтэй байх ёстой. Гэтэл МАН-ын 100 жилийн ой гэсэн нэрээр мөнгө тараасан, төсвийн мөнгөөр төрийн сонгуулийг худалдаж авсан үйл явдал боллоо" гэлээ.
 

АН: Энэ удаагийн сонгуулийг бид шударга сонгууль гэж бодохгүй байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 6
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-11 07:20:10
    Зочин: Хүзүүгүй өнөрбаяр2ын хийсэн гай их шүү удахгүй шүүх блгүйдээ олон хүн шоронд хийсэн 2 өөрсдөө шоронруу явах блгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-10 21:01:30
    АН-н 1996 оны гишүүн: Өнөрбаяраа Ардчилсан Нам сонгуульд ялагдсан нь та нарын буруу, та нарын үнэн дүр улам тодорч байгааг яагаад ойлгохгүй байнаа... та нарын өмнөөс ичиж явсаар байгаад намын гишүүн гэдгээ хэлэхээс санаа зовдог болсон, хувиа бодсон арчаагүй типнүүд...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-10 21:01:29
    АН-н 1996 оны гишүүн: Өнөрбаяраа Ардчилсан Нам сонгуульд ялагдсан нь та нарын буруу, та нарын үнэн дүр улам тодорч байгааг яагаад ойлгохгүй байнаа... та нарын өмнөөс ичиж явсаар байгаад намын гишүүн гэдгээ хэлэхээс санаа зовдог болсон, хувиа бодсон арчаагүй типнүүд...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-10 21:01:28
    АН-н 1996 оны гишүүн: Өнөрбаяраа Ардчилсан Нам сонгуульд ялагдсан нь та нарын буруу, та нарын үнэн дүр улам тодорч байгааг яагаад ойлгохгүй байнаа... та нарын өмнөөс ичиж явсаар байгаад намын гишүүн гэдгээ хэлэхээс санаа зовдог болсон, хувиа бодсон арчаагүй типнүүд...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-10 20:57:37
    АН-н 1996 оны гишүүн: Хуцваа чи... Тэгээд Ардчилсан Нам сонгуульд ялагдсан нь ард түмний буруу юмуу, та нарын үнэн дүр улам тодорч байгааг яагаад ойлгохгүй байнаа... та нарын өмнөөс ичиж явсаар байгаад намын гишүүн гэдгээ хэлэхээс санаа зовдог болсон, хувиа бодсон арчаагүй типнүүд...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-10 12:47:12
    zochin: Odoo ta nart xarin durgyi xyrch bn shy. Uursdiiguu xen gej bodood bn.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188