• Өнөөдөр 2025-05-12

Т.ДОРЖХАНД: МАН-ын дарга У.Хүрэлсүх танд баяр хүргэе

2021-06-10,   607

Хөдөлмөрийн үндэсний намаас Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ талаар тус намын дарга Т.Доржханд “Энэ удаагийн сонгууль өнгөрсөн 30 жилд байгаагүй онцлогтой сонгууль байлаа. Тодруулбал, энэ хугацаанд өрсөлдөгчид биенээ харлуулах гүтгэх зүйл байсангүй. Мөн хамгийн бага зардлаар сонгуулиа хийлээ.
 
Нийгмийн хүлээлтийг хүлээсэн МАН-ын дарга У.Хүрэлсүх танд баяр хүргэе. Монгол төрийн хүндтэй албыг зургаан жилд нэр төртэй хашна гэдэгт итгэлтэй байна. Бидэнтэй өрсөлдсөн С.Эрдэнэд талархал илэрхийлье. Өнөөдөр бидэнд саналаа өгсөн 246 мянган сонгогчдодоо баярлалаа. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгээс харахад биднийг дэмжигч нэмэгдсэн байна. Цаашдаа бидэнд гуравдагч хүчин болох боломж байгаа юм байна. Нэг сарын өмнө шийдвэрээ гаргаж байсан Д.Энхбат сонгуульд амжилттай оролцлоо. Нэр дэвшигчийн биеийн байдал нь сайн байгаа. Удахгүй эхнэртэйгээ эмнэлгээс гарах байх” гэсэн юм.
 

Т.ДОРЖХАНД: МАН-ын дарга У.Хүрэлсүх танд баяр хүргэе
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188