• Өнөөдөр 2025-05-12

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар 2087 хэсгийн хороо байгуулж, 20 мянган төрийн алба хаагч ажиллалаа

2021-06-10,   466

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгууль өнөөдөр боллоо. Санал хураалтын урьдчилсан дүн мэдээгээр МАН-ын нэр дэвшигч У.Хүрэлсүх олонхын санал аваад байна. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиар улсын хэмжээнд 2087 хэсгийн хороо байгуулж,  20 мянга төрийн албан хаагчид сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд ажилласан билээ. 
 
Үүнээс сонгуулийн автоматжуулсан системийн хэвийн үйл ажиллагааг ханган ажиллах мэдээлэл технологийн 31 багт 148 гишүүн, санал авах байруудад нийт 2481 даамал ажиллажээ. 
 
Түүнчлэн энэ удаагийн сонгуулийн үр дүнг хуульд зааснаар автоматжуулсан системээр дамжуулж, дараа нь гар тооллого хийж байгаа юм. Тодруулбал, саналын шугам хаагдсанаас хойш Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан зааврын дагуу хэсгийн хороод саналын хуудсыг 100 хувь гараар тоолно. Ингэхдээ хэсгийн хороонд ажиллаж байгаа алба хаагчид гарах, орох хөдөлгөөн хийхгүйгээр гараар саналыг хуудсыг тоолох учиртай. Дүнг нэгтгэсний дараа санал тоолох төхөөрөмжийн дүнтэй нийлүүлж харьцуулна. Ингэснээр сонгуулийн дүнгийн тоо баталгаажих юм.
 
2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит 1.1 сая гаруй иргэн оролцож саналаа өгчээ. Мөн дэлхийн 30 улсаас саналаа өгөхөөр бүртгүүлсэн нийт 7394 сонгогчийн 5118 нь буюу 76 хувь нь саналаа өгсөн гэх тоон мэдээлэл бий. 
Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн үйл явцыг хөндлөнгийн хараат бус ажиглагчид ажиглаж, дэлхий нийтэд нээлттэй мэдээлдэг уламжлалтай. Энэ удаагийн сонгуулийг олон улсын байгууллагын 43 ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагын 40 сэтгүүлч  ажиглаж, мэдээ мэдээлэл дамжуулан ажиллажээ.
 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар 2087 хэсгийн хороо байгуулж, 20 мянган төрийн алба хаагч ажиллалаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188