• Өнөөдөр 2024-05-18

Ирц зогсонги байдалд орж, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн түүх давтагдах эрсдэл үүслээ

           Өнөөдөр 07:00 цагт эхэлсэн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын ирц 18:00 цагийн байдлаар ердөө 39 хувьтай байгаа нь нэр дэвшигчид, намууд, СЕХ тэргүүтэй сонгууль хамтран зохион байгуулагч төрийн байгууллагууд, саналаа эрт өгсөн иргэдийн санааг зовоож эхэллээ.Их үдийн 11:00 цаг хүртэл сонгогчдын ирц сайн байсан боловч 16:00 цагаас сонгогчдын ирц зогсонги байдал руу шилжээд байна. Энэ байдлаараа 22:00 цагт санал хураалт зогсох хүртэл сонгогчдын ирц 50 хувьд хүрэхгүй бол 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн түүх давтагдаж, хоёр дахь шатны санал хураалт явуулах хэрэгтэй болно. Өөрөөр бол, УИХ дахин сонгуулийн товыг хэлэлцэж зарлах, санал хураалтын бэлтгэл хангах зэргээр наадам болтол Ерөнхийлөгчийн сонгуультайгаа “зууралдах” хэрэгтэй болно гэсэн үг. 
 
Сонгуулийн ерөнхий хорооны танилцуулсан мэдээллээр 18:00 цагийн байдлаар нийслэлээс ганцхан Багахангай дүүргийн сонгогчдын ирц 50 хувь давсан байгаа бол аймгуудаас Хэнтий, Говь-Алтай аймгийн сонгогчдын ирц хамгийн өндөр буюу 42 хувьтай байна. Түүнчлэн нийслэлээс Сонгинохайрхан, Налайх дүүргийн сонгогчдын ирц хамгийн бага буюу 39 хувьтай байгаа бол аймгуудаас Сэлэнгэ аймгийн сонгогчдын ирц дөнгөж 27.6 хувьтай байна. Товчхондоо, Багахангай дүүргээс өөр ирц нь 50 хувьдаа хүрсэн аймаг, дүүрэг алга. 
 

Насны бүлгээр нь авч үзвэл 65-аас дээш насныхны ирц хамгийн өндөр буюу 66 хувь байгаа бол 20-24 насныхны ирц хамгийн бага буюу 25.6 хувьтай байна. Харин анх удаа саналаа өгч буй 18-19 насныхны ирц 34.9 хувьтай байна. Энэ нь сонгуулийн идэвхи оролцоо нь бусад насныхнаас хавьгүй өндөр байж бусдыгаа үлгэрлэх ёстой 25-34 насныхны ирцээс таван функтээр өндөр үзүүлэлт юм. 

 
        Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд 2 041 481 иргэний нэр сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн. Тэдний талаас илүү хувь нь 20-39 насны залуус. Гэтэл залуучуудын ирц хангалтгүй байгаа нь хоёр дахь шатны сонгууль явуулах нөхцлийг бий болгож болзошгүй байна. Саналаа өгч иргэний үүргээ биелүүлдэггүй, ирээдүйдээ санаа зовдоггүй хариуцлагагүй иргэдээс болж дахин санал хураалт явуулах шаардлагатай болбол төсөв хөрөнгө, төрийн албан хаагчдын цаг зав, төрийн ажлын саатал зэрэг олон талын хохиролтой. Жишээ нь, энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн зохион байгуулалтад нийт 26,9 тэрбум төгрөг зарцуулж байгаа. Хэрвээ дахин санал хураалт явуулах шаардлагатай болбол нэмж найман тэрбум төгрөг зарцуулах тооцоог Сонгуулийн ерөнхий хорооноос танилцуулсан. Цар тахлын хямралын энэ үед найман тэрбум төгрөг хий дэмий салхинд хийсгэсэн дээр үү, эсвэл хэдхэн минут зарцуулаад саналаа өгсөн нь дээр үү гэдэг асуултыг саналаа өгөөгүй байгаа сонгогч танаас асуумаар байна. 
 
Иймд санал хураалт дуусахад ердөө хоёр цаг хагасын хугацаа үлдээд байгаа тул иргэн та яг одоо сонголтоо хийж, ирэх зургаан жилд улс орныг залах Ерөнхийлөгчөө сонгох сонгуульдаа саналаа өгөхийг уриалж байна. 
 

Ирц зогсонги байдалд орж, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн түүх давтагдах эрсдэл үүслээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-09 21:34:21
    zochin: Songuulid oroltsoh, sanal ogoh, ogohgui ni songuuliin tegsh erhiin zarchmaar hangagddag. Songuuliin dung luivarddag bolohoor, zaluuchuud irj sanalaa ogohgui bn. Tsagaan sanal ogloo geed ter hemjeedeer belen beldetseer solichihno. Sanaliin huudsiig kodlodoggui uchir erdoo l ene. Zaluuchuud zov bn, oor yaltai ch bilee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-09 20:24:40
    Энхээ: Дургүй болоод л ирц чинь бүрэлдэхгүй байгааг чи биччихэж чадахгүй ыайна уу? Үхсний 28 тэрбум тэр хулгайч офшоорчингуудаасаа ахиад л аваад ахиад сонгуулиа хий л дээ.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188