Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнийн хүү саналаа өгчээ.
Тэрбээр саналаа өгснийхөө дараа цахим хуудастаа “Хүн хүний нэр дэвшигчээ сонгох эрх нь тухай хүний эрхийн асуудал тул энэ удаад эргэн тойрны хүмүүстээ, танилууддаа “Аавыг минь дэмжээрэй” гэж шалсангүй сонгуультай золголоо. Угаасаа надаар дамжуулаад миний аавыг ямар хүн бэ гэдгийг мэдэх нэг нь сайн мэднэ.Сонгуулийн санал хураалтын байрны ширээн дээр суугаад аавынхаа нэрийг хараад ямар их хичээл зүтгэл, ямар их тэвчээртэй зан, ямар мундаг тэмцэгч бас удирдагч гэдгээр нь бахархан хайрлаж, хүндэтгэн хэсэг суулаа.
Хэлсэн нэг өгүүлбэрийг нь ч сонсож үзээгүй, царай зүсийг нь амьдаар нь харж ч байгаагүй хүмүүс элэглэх, муулах зэргийг хараад уур хүрэх ч, хүссэн үгээ хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөнийх нь төлөө бид явж байгаа тул шүдээ зуугаад л өнгөрлөө. Өнгөөр тодотгон ялгаж будсан тэр жижигхэн нүд магадгүй та бидний амьдралд хүчтэйгээр нөлөөлөх учраас хэрсүү байж зөв сонголтоо хийгээрэй. Эцэст нь хэлэхэд бүгд сонгуульдаа идэвхитэй оролцож, саналаа өгөөрэй” хэмээн бичжээ.
| С.ЭРДЭНИЙН ХҮҮ ЭНХТӨГС: Санал хураалтын ширээн дээр суугаад ааваараа бахархлаа |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |