Олон улсад цар тахал дэгдэж, дэлхий нийтээр хөл хорио тогтоосон энэ үед ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, Казахстаны Гадаад хэргийн сайд Мухтар Тилеуберди, Кыргыз Улсын Гадаад харилцааны сайд Чингиз Айдарбеков нарын урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И ШХАБ-ын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн хуралд оролцохын зэрэгцээ Казахстан, Кыргызстан, Монголд айлчилж байна.
Энэ оны есдүгээр сарын 10-нд Москва хотод болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн ээлжит чуулганаар дэлхий даяар тархаж буй шинэ коронавирусийн халдварын нөхцөлд ШХАБ-ын үйл ажиллагааны цаашдын хөгжил, боломжийг хэлэлцсэн тухай ОХУ-ын Гадаад хэргийн яамны цахим хуудаст мэдээлжээ. Цар тахлаас үүссэн амаргүй нөхцөл байдал, улс төр, нийгэм, худалдаа эдийн засгийн хүндрэлийг харилцан итгэлцэл, хамтын эрх ашгийг чухалчлан даван туулж, цаашдын хөгжлийг бэхжүүлэх нь чухал гэдгийг тэд энэ уулзалтаар онцолж байна. Мөн ирэх 2021-2025 онд ШХАБ-ын Стратегийн хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, улс төр, эдийн засаг, аюулгүй байдал, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлыг мөн хөндсөн байна.
Ван И мөн Казахстан, Кыргызстан, Монголд айлчилж буй нь эдгээр орнуудтай цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал айлчлал болно гэж Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь онцолжээ.
Хятадын хөрш Казахстан, Кыргызстан, Монголд хийх энэхүү айлчлал нь цар тахал эхэлснээс хойших анхны айчлал агаад уламжлалт харилцаагаа бэхжүүлэх, “Ковид-19”-тэй хамтран тэмцэх, эдийн засаг бизнес болон бусад салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чухал ач холбогдолтой гэж Бээжин үзэж байна.
Ван И есдүгээр сарын 12-нд Казахстанд айчлахдаа Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевт бараалхаж, хоёр улс цаашид хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах, коронавирусийн халдвартай хамтран тэмцэх, худалдаа эдийн засгийн салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх зэрэг асуудлаар хэлэлцжээ. БНХАУ-ын тэргүүн Си Жиньпиний “Казахстан Улс нь Хятадын стратегийн чухал түнш. Бүсдээ хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, хоёр ард түмний цаашдын хөгжлийн төлөө Хятад үргэлж бэлэн” гэсэн айлтгалыг Ван И мөн уламжилжээ.
Кыргызстан Улсад хийсэн айчлалынхаа хүрээнд Ван И тус улсын Гадаад хэргийн сайд Чингиз Айдарбековт бараалхав. Кыргыз цар тахлын халдвартай тэмцэж, нөхцөл байдлыг хяналтдаа авсаныг Ван И онцолж, цаашид цахим эдийн засаг, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдаа зэрэг салбарт амтын ажиллагаагаа идэвхжүүлэх нь чухал гэж мэдэгдлээ хэмээн гаднын хэвлэлүүдэд онцолжээ.
| Цар тахлаас хойших анхны айлчлал ба Ван И хаагуур явсан бэ |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |