• Өнөөдөр 2025-05-11

Д.Энхбат зөөврийн хайрцгаар саналаа өглөө

2021-06-08,   538

"Зөв хүн электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбат өнөөдөр зөөврийн хайрцгаар саналаа өглөө. Тэрбээр коронавирусийн халдвар авсны тул ийн зөөврийн хайрцаар саналаа өгч байгаа юм.
 
Үүний дараа Д.Энхбат мэдээлэл хийлээ. Тэрбээр “Миний биеийн байдал сайн байна. Эмч сувилагч нар сайн ажиллаж байна. Бид ном журмынх нь дагуу эм бэлдмэлээ ууж байгаа. Ойрын үед эдгэрч гарна гэдэгт итгэлтэй байна. Цаашид гадаадад суугаа иргэд цахим хэлбэрээр санал авдаг болно гэж найдаж байна. Би Ерөнхийлөгч болвол ийм ажил хийнэ.
 
Зөөврийн хайрцгаар санал авах үед эмнэлгийн ажилтан болон СЕХ-ны санал авах ажилтан байлцлаа.
 
Би бол телевизийн байранд очоод шилэн хоргоны цаанаас мэтгэлцэх боломж байсан. Одоо Жи таймын хурал ч цахимаар явж байна. Тэгэхээр дэлхий нийт цаг үеэ дагаад өөрчлөгдөж байна. Бид ч ялгаагүй цахим шилжилт хийх хэрэгтэй” гэлээ.  

Д.Энхбат зөөврийн хайрцгаар саналаа өглөө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188