• Өнөөдөр 2025-05-12

Д.АМАРБАЯСГАЛАН: У.Хүрэлсүхийн PCR шинжилгээний хариу сөрөг гарсан

2021-06-08,   540

        Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүхийг коронавирусийн халдвар авсан гэх мэдээлэл өчигдөр цахим орчинд гарсан. Энэ асуудлыг бид тус намын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс тодруулахад ташаа мэдээлэл гэсэн юм. 
 
Тэгвэл үүнтэй холбоотой  МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, МАН-ын сонгуулийн штабын Ерөнхий менежер Д.Амарбаясгалан өөрийн цахим хаягаараа дамжуулан мэдэгдэл гаргажээ. 
 
Тэрбээр "У.Хүрэлсүх нэр дэвшигчийн ПСР сөрөг. Нэр дэвшигч У. Хүрэлсүх вакцины давтан тундаа хамрагдаад сар гаруй болж байна. Сонгуулийн сурталчилгааны үед иргэд, сонгогчидтой уулзахын өмнө тогтмол түргэвчилсэн шинжилгээ өгч байсан. Маргааш санал өгөх өдөр учир ПСР-ын шинжилгээ өгсөн. Хариу нь сөрөг буюу эрүүл гарчээ" гэж цахим хуудаснаа мэдээллээ. 

Д.АМАРБАЯСГАЛАН: У.Хүрэлсүхийн PCR шинжилгээний хариу сөрөг гарсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188