• Өнөөдөр 2025-11-12

М.Тулгат: Цахимаар мэтгэлцэхгүй айж, хулчийж байна

2021-06-07,   636

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр халз мэтгэлцэх хуваарьтай байсан. Ардчилсан намын зүгээс мэтгэлцээний асуудалд хэрхэн хандаж буй талаар байр сууриа илэрхийллээ.
 
Тус намын дарга М.Тулгат "Нэр дэвшигчдийн бодлогын мэтгэлцээн өнөөдөр болох байсан. Энэ мэтгэлцээнд Ардчилсан намын зүгээс оролцоход бэлэн буйгаа удаа дараа илэрхийлсэн байгаа. Шинэ Үндсэн хуулийн дагуу зургаан жилд нэг удаа болж буй сонгуулийн хүрээнд нэр дэвшигчид заавал мэтгэлцээн явуулах ёстой. Тиймээс олон нийтийн телевизээс гадна бусад мэдээллийн хэрэгсэл, сувгаар нээлттэй мэтгэлцэх боломжтой. Хэрэв Монголын үндэсний телевизээр дамжуулах боломжгүй бол олон нийтийн сүлжээ, бусад мэдээллийн сувгаар дамжуулж мэтгэлцээнийг зохион байгуулах ёстой. Бодлогын мэтгэлцээнийг явуулах бүрэн боломжтой байна гэсэн байр суурьтай байна.
 
Орон нутагт иргэд, сонгогчидтой уулзаж явахад мэтгэлцээний хүлээлт хүмүүст их байсан. Уулзалтад оролцож чадаагүй хүмүүс ч гурван нэр дэвшигчээ харьцуулж харах боломжтой мэтгэлцээнийг уламжлалт арга хэлбэрээр өндөр зардалтай зохион байгуулахын оронд цахимаар зохион байгуулах нь зүйтэй гэдэг саналыг АН-ын зүгээс илэрхийлсээр байгаа. Тухайлбал, тавдугаар сарын 19-нд хүсэлт гаргасан. Өнөөдрийн энэ үйл явдал бол цахим хэлбэрээр мэтгэлцээн явуулахаас хулчийж байгаа хэлбэр мэт харагдаж байна. Өөрөөр хэлбэл айж хулчийж олон нийтэд нээлттэй мэждээллийг хүргэхээс татгалзаж байгаад харамсалтай санагдаж байна. Төр улсаа төлөөлж авч явах боломжийг эрх хайвал арга нь олддог. Сонгогчид маань ч мөн харьцуулан харах нь зүйтэй юм. Тиймээс мэтгэлцээнийг зохион байгуулах нь зүйтэй гэж Ардчилсан намын зүгээс үзэж байна.
 
Уламжлалт ёсоор мэтгэлцээнийг Монголын Үндэсний олон нийтийн радио телевизээр 17.30 цагт шууд дамжуулах байсан юм. Тус халз мэтгэлцээн нь  Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, Батлан хамгаалах, Гадаад бодлого, Шүүх засаглал, эдийн засаг болон нийгмийн харилцаа гэсэн үндсэн таван хэсгээс бүрдэх бөгөөд нийт хоёр цаг 30 минут үргэлжлүүлэхээр тооцсон.
 
Гэвч орон нутагт сонгуулийн сурталчилгаагаа хийж байх хугацаандаа  “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат болон түүний эхнэр  Covid-19 халдвар авсан болох нь батлагдаж Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа билээ. Түүний хувьд  мэтгэлцээнийг цахимаар явуулах санал гаргасан ч халдвар хамгаалалтын нөхцөл байдалтай холбоотойгоор шууд дамжуулалт хийгдэхгүй болж, мэтгэлцээн цуцлагдса" гэлээ

М.Тулгат: Цахимаар мэтгэлцэхгүй айж, хулчийж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188