Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр МҮОНРТ-ээр мэтгэлцээн явуулах байсан ч Зөв хүн электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат оролцох боломжгүй болсон. Улмаар мэтгэлцээн зохион байгуулах боломжгүй болсон талаар тус телевизээс мэдэгдээд буй. Үүнтэй холбоотой тус эвслээс нэр дэвшигч Д.Энхбат цахим мэтгэлцээнд У.Хүрэлсүх, С.Эрдэнэ нарыг урьжээ.
Тэрбээр энэ талаараа өөрийн цахим хаягаараа дамжуулж "Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ дор хаяж таван удаа бодлогын мэтгэлцээн хийхийг бусад нэр дэвшигчид уриалж байсан Халз мэтгэлцээний хуваарь сонгуулийн өмнөх өдөр болсон тул энэ өдрийг хүлээн сурталчилгаагаа үргэлжлүүлж ирсэн. Гэтэл мэтгэлцээн болохоос хэдхэн цагийн өмнө нэр дэвшигчдийг тэгш нөхцөлд оролцуулах боломжгүй гэсэн үндэслэлээр мэтгэлцээнийг цуцаллаа. Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан технологийн шийдэл ашиглаж, цахим мэтгэлцээн зохион байгуулах байхад цуцалсанд харамсаж байна. Иймд нэр дэвшигчдийн цахим урилгыг хүлээн авна гэдэгт итгэлтэй байна" гэжээ.

| Д.ЭНХБАТ: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүх, С.Эрдэнэ нарыг цахим мэтгэлцээнд урьж байна |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |