Монголын Үндэсний олон нийтийн радио, телевиз ерөнхийлөгчийн сонгууль бүрээр нэр дэвшигчдийн дунд халз мэтгэлзээн зохион байгуулдаг. Тэгвэл энэ удаагийн мэтгэлзээн зохион байгуулагдахааргүй болсон талаар Үндэсний олон, нийтийн радио телевизээс мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр А.Бүрэнбаатар хэлэхдээ “Монголын үндэсний олон нийтийн радио телевиз үндсэн чиг үүргийнхээ дагуу нэр дэвшигчдийн мэтгэлцээний зохион байгуулахаар бэлдсэн. Бид хэлэлцүүлэгээ нэг хөтлөгчтэй таван чиглэлээр ярилцаж мэтгэлзээнийг зохион байгуулахаар дэглэсэн. Сүүлийн долоо хоногт манай байгууллага 190 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр 60 гаруй сая төгрөгийг зарцуулаад байлаа. Мөн энэ хугацаанд нэр дэвшигчдийн менежерүүд бидэнтэй уулзаж мэтгэлзээний бэлтгэл ажилтай танилцаж бүх нэр дэвшигчид мэтгэлзэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн. Гэвч зургадугаар сарын 5-нд нэр дэвшигч Д.Энхбатаас коронавирус илэрсэн. Үүнээс үүдэн бид төлөвлөгөөгөө өөрчлөн мэтгэлзээнийнг яаж зохион байгуулж болох вэ гэх бүх аргыг хайн нэр дэвшигч Д.Энхбатын эмчлүүлч буй эмнэлэгт санал тавихад Улсын хоёрдугаар төв эмнэлэгээс нэр дэвшигчийг эмнэлэгээс гаргах боломжгүй, мөн улаан бусад явуулын станц байрлуулах, телевизийн ажилчидыг нэвтрүүлэх боломжгүй гэсэн хариу ирлээ. Тэгэхээр монголын үндэсний олон нийтийн телевиз нэр дэвшигчийн халз мэтгэлзээнийг зохион байгуулах боломжгүй боллоо. Бид нэр дэвшигчдэд тэгш боломж олгон мэтгэлзээнийг зохион байгуулахыг зорьсон боловч ийнхүү боломжгүй боллоо. Мэтгэлзээнийг онлайнаар зохиох тухайд өнөөдзөр нэр дэвшигчидийн менежерүүдтэй уулзахад энэ талаар зөвшилзөж үзэх талаар ярилцаж байсан.” гэлээ.
| МҮОНТ: Нэр дэвшигчдийн халз мэтгэлзээн зохион байгуулахгүй |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |