Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү олон нийтийн сүлжээнд тарсан ташаа мэдээлэлд тайлбар өглөө.
Коронавирусийн халдвар авсны улмаас ХӨСҮТ-д эмчлэгдээд эдгэрсэн франц иргэн нутагтаа очоод шинжилгээ хийлгэхэд Ковид-19 огт тусаагүй байсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тарсан юм.
“Дээрх ташаа мэдээлэл гарсантай холбоотойгоор бид Франц иргэнтэй холбогдож тодруулсан. Тэр нутагтаа очоод шинжилгээ өгсөн нь үнэн. Гэхдээ түүний биед коронавирусийн эсрэг биет буюу дархлаа сайн тогтсон байна гэж Францын лаборатори хариу өгсөн тухай бидэнд мэдэгдсэн. Энэ нь сайн эмчлэгдсэн гэсэн үг бөгөөд 78 хувийн эсрэг биет үүссэн байгааг нотлох шинжилгээний бичгийн зургийг бидэнд илгээсэн.
Франц иргэн энэ завшааныг ашиглан өөрийг нь эмчилсэн эмч нар болон Монголын Засгийн газарт дахин баярлаж, талархдагаа илэрхийлж, ажлын амжилт хүссэн.
Тэр ер нь үргэлж бидэнтэй цахимаар болон утсаар холбогдож өөрийн биеийн байдлын талаар хэлж, эмчилсэн хүмүүстээ талархаж явдгаа илэрхийлдэг. Франц иргэн баярлаж талархсанаа илэрхийлээд явсан байтал араас нь ингэж өөрөөр ярьж байгаад харамсалтай байгаагаа гэж хэлж байна” гэв.
| Эмчлэгдээд буцсан франц иргэн нутагтаа очоод шинжилгээ өгөхөд эсрэг хариу гарсан тухай бидэнд мэдэгдсэн |
|
МОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЧИД БАЛБЫН ЛИГИЙН ТҮҮХЭН ДЭХ АНХНЫ АВАРГУУД БОЛЖЭЭ
2026-09-13 14:45:46
БНМАУ-ын Баатар Б.Гивааны нэрэмжит Хилийн цэргийн 0245 дугаар анги “Цэргийн гавьяаны одон”-гоор шагнууллаа
2026-09-13 14:20:12
МАРШАЛ Ю.ЦЭДЭНБАЛЫН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖЭЭ
2026-09-13 14:11:41
ОБЕГ, НҮБ-тай хамтран “Олон улсын хүмүүнлэгийн ажиллагааны зохицуулалт” сургагч багш бэлтгэжээ
2026-09-13 13:02:32
Г.ХАШБААТАРЫН "БОХИР ГОО ЗҮЙ" ЁГТЛОЛ & ЕГӨӨДЛИЙН ШҮЛГҮҮД НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-09-13 12:52:25
ШИНЭ НОМ: Зохиолч Г.Хашбаатар "ДАСАЛ ШУНАЛ" өгүүллэгүүд
2026-09-13 12:18:29
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |