• Өнөөдөр 2024-04-27

Я.Амаржаргал:БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлалд оролцсон хүмүүсийг 14 хоног тусгаарлана

2020-09-10,   507

Гадаад харилцааны сайд Т.Энхтайваны урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, гадаад хэргийн сайд Ван И энэ сард манай улсад албан ёсны айлчлал хийнэ. Энэхүү айлчлал нь албан ёсны айлчлалын давтамжийг алдагдуулахгүй байх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготойг ГХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар онцоллоо. 
 
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд манай улсад айлчлахаасаа өмнө ОХУ, Киргизэд айлчлах юм. Айлчлалыг халдвар, хамгааллын өндөр түвшинд зохион байгуулах бөгөөд айлчлалд оролцох бүх хүнд 24-78 цагийн өмнө шинжилгээ хийж, БНХАУ-ын айлчлалд  хүмүүсээс түргэвчилсэн шинжилгээг авах юм байна. Мөн айлчлалын үеэр ашиглах байруудыг ариутгаж айлчлалд оролцсон хүмүүсийг 14 хоног тусгаарлана гэдгийг ЭМЯ-наас мэдээллээ.
Айлчлалын үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай уулзах, эсэх нь одоогийн байдлаар тодорхойгүй байна.

Я.Амаржаргал:БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлалд оролцсон хүмүүсийг 14 хоног тусгаарлана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188