• Өнөөдөр 2024-04-20

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Гадаад харилцааны яаманд ажиллалаа

2020-09-07,   496

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Гадаад харилцааны яаманд ажиллаж, яамны хамт олонтой уулзлаа. Энэ үеэр Засгийн газрын тавьж буй зорилт, төрийн албан хаагчид, тэр дундаа төрийн тусгай албанд ажиллаж буй дипломат албаны ажилтнуудын өмнө тавигдаж буй шаардлагын талаар ярьж, албан хаагчид ажлаа ёс төртэй, хариуцлагатай гүйцэтгэх талаар үүрэг даалгавар өгөв.
Уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Монгол Улсын гадаад бодлого, сүүлийн үед хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлж, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг “Нэг цонх”-ны зарчмаар хэрэгжүүлэх шаардлагатай байгааг тэмдэглэв.  Мөн тэрбээр гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд  тулгарч буй асуудал, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар танилцуулав.
 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Гадаад харилцааны яаманд ажиллалаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188