• Өнөөдөр 2024-04-26

Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлж, хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулна

2020-09-14,   586

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хөл хориог сунгах асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргалаа. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээлэл хийв.

Тэрбээр "Монгол Улсын хилийн хорио аравдугаар сарын 31-нийг дуустал үргэлжилнэ. Ингэхдээ бид хил дотроо халдварыг алдаагүй тул урлаг, спортын арга хэмжээ, худалдаа үйлчилгээний байгууллагын цагийн хязгаарлалтыг есдүгээр сарын 16-наас хэвийн горимд шилжүүлж байна. Есдүгээр сарын 21-нээс бүх шатны боловсролын байгууллага, их дээд сургуулийн үйл ажиллагааг хэвийн буюу танхимаар явуулна.

Их, дээд сургуулийн танхимын сургалтыг аравдугаар сарын 4-наас гэж тооцож байсан бол наашлуулж, есдүгээр сарын 21-нээс буюу ирэх долоо хоногоос хичээллүүлэхээр боллоо. Гэхдээ хилийн хориог сулруулахгүй учраас чартер нислэгээр иргэдээ татан авна. Одоогийн байдлаар 12 мянган иргэн нутаг буцах хүсэлтээ ирүүлсэн. Хэрэв цар тахлаас үүдэж нөхцөл байдал хүндэрвэл холбогдох бүх байгууллага бэлэн байдлаа ханган ажиллаж байгаа.

Мөн хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахаар болсон. 80 мянган иргэн хүүхдээ цэцэрлэгт өгч чадаагүйгээс шалтгаалж ажил хийж чадахгүй байна. Тиймээс хоёр настнуудыг цэцэрлэгт хамруулна. Цэцэрлэгийн хүртээмжийн асуудал гарах учраас хүүхэд харах үйлчилгээг үргэлжлүүлэхээр болсон. Мөн баар, цэнгээний үйлчилгээний газруудын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлнэ. Аж ахуйн нэгжүүд дөрвөн цаг хүртэл ажиллах шийдвэрийг аймаг, нийслэлийн онцгой комиссын шуурхай штабаас гаргана” гэлээ.
 


Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлж, хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188