Охин Архангай аймгийн Цахир суманд өвөө, эмээтэйгээ амьдарч байсан бол өнөөдөр амьд байх байлаа. Даанч ээж нь түүнийг дүүг нь харуулах нэрийдлээр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны гуравдугаар хэсэгт аваад иржээ. Охин хичээлдээ явж, 12 настай хөгжлийн бэрхшээлтэй эгч, хоёр настай дүүгээ асарч, хажуугаар нь гэрийнхээ ажлыг амжуулдаг байсан гэнэ. Усанд явна, гал түлнэ, хоол хийнэ, гэрээ цэвэрлэнэ гээд хийх ажил мундахгүй. Үүний хажуугаар хойт эцгийнхээ архинд хаа нэг гүйдэг ч байсан байж магад. Охиныг ангийн багш нь болон найзууд нь “Нягт нямбай, хичээлдээ сайн, манлайлагч сурагч” байсан гэж ярьж байна.
Цэцэг цэврүү шиг танхилхан охиноо хамтран амьдрагч нэртэй араатны гарт алдчихсан ээж охиныхоо регистрийн дугаарыг ангийн багшаас нь асуугаад явж байна гэнэ. Ийм юм байж болдог юм байх даа. “Ийм ээж байж болох юм уу” гэж түүнээс асуумаар байна. Есхөн настай охин үр чинь хөгжлийн бэрхшээлтэй эгчээ, хөлд орж буй дүүгээ асарч, хойт эцгийнхээ араатан шиг зангаас хэчнээн айж бэргэж, нуруундаа ахадсан ачааг төдийгөөс өдий хүртэл үүрэх гэж ямар их шаналсан бол гэж бодох төдийд гол гогдоод, өр эмтэрч байна. Балчир охинд чинь нэг бус удаа гар хүрч байхад, жижигхэн биенийх нь хэдэн хавиргыг хугалж, үхэлд хүртэл нь зодож байхад та унтаж байсан гэж үү.
Тархиндаа доргилт авч, сургуулиасаа гэр хүртэл алхах ч тэнхэлгүй арай ядан гэртээ орж ирсэн охин ээж дээ “Миний бие өвдөөд байна” гээд гэрийнхээ зүүн талын орон дээр хэсэг хажуулдаж хэвтэхэд нь түргэн дуудаад өгчих сэтгэл хойт эцэгт нь ч, төрүүлсэн эхэд нь ч байсангүй юу. Охин энэ ертөнцөөс явахгүй гэсэндээ жижигхэн гараараа 103-ын түргэн рүү өөрөө залгаж, амьтай голтой эмнэлгийн тусламж авах гэж яваад амьсгал хурааж. Бүдүүн, нарийн гэдсийг нь тасартал гарын шүүс болгож байхад “Манайд гэр бүлийн хүчирхийлэл байгаагүй. Намайг зодож байгаагүй” гэж түүний ээж хэлсэн юм. Харин хойт эцгийгээ “Хараа” архиа хундагалж байхад нь охины амьсгаа бараг тасарч, үлдэж байгаа тулгар биетэй ээждээ, өөрөөс нь өөр хань болох хүнгүй хөгжлийн бэрхшээлтэй эгчдээ, “Аав, ээж, аниа” хэмээн хэлд, хөлд орж буй дүүдээ хоргодсоор тэр хорвоогоос бүр мөсөн явчихлаа.
Есөн настай охины ээж Б, хойт эцэг Б нь 2016 оноос хойш хамтран амьдарч байгаа. Хойт эцэг Б нь эрхэлсэн тодорхой ажилгүй, хаа нэг архи ууж, охидыг зоддог байсан талаар охины ээж ярьж байгаа юм. Тэгвэл тэр үед нь арга хэмжээ авч болоогүй гэж үү. Охин хойт эцэгтээ зодуулж, тамлуулдаг талаараа хорооны нийгмийн ажилтандаа, 108, 102 тоот дугаарт өмнө нь удаа дараа мэдэгдэж, аврал эрсэн байдаг. Тэр үед хүүхдийн эрхийг хамгаалах нэртэй олон арван байгууллага, ядаж 108 дугаарынхан тусгаарлахаас эхлээд ямар нэг арга хэмжээ яагаад аваагүй юм бэ. Хонгор жаахан охин хойт эцэг, хүчгүй ээжийнхээ үнэн төрхийг, хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нэртэй төрийн байгууллагуудын хийх ёстой ажлаа хийдэггүй, сэтгэлгүй байдлыг олон нийтэд дахин илчлээд бурхны оронд одлоо.
| “Ээж ээ, та миний төрсөн өдрийг мэддэггүй байсан юм уу” |
|
KOICA-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Жу Хэйн Наныг хүлээн авч уулзлаа
2026-09-16 15:47:41
ДӨЖИРСӨН НИЙГЭМ
2026-09-16 13:16:47
АНУ-ын газрын тосны нөөц нэмэгдсэнээр үнэ нь тогтворжиж байна
2026-09-16 12:06:52
Н.УЧРАЛ: Хууль зүй, дотоод хэргийн сайд, хуулийн байгууллагын зарим удирдлагыг ажлаас нь чөлөөллөө
2026-09-16 10:52:45
Уур амьсгалын өөрчлөлтийн хариу арга хэмжээнд Азийн орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх форум эхэлжээ
2026-09-16 10:22:05
ХҮСЭЛ МӨРӨӨДЛИЙН ЖИГҮҮР
2026-09-16 09:27:14
ДЭЛХИЙГ ШУУГИУЛЖ БУЙ САГСЧИН КЭЙТЛИН КЛАРК ГЭЖ ХЭН БЭ
2026-09-16 08:57:01
Г.ЗАНДАНШАТАР:Хуулийн байгууллагад хамт очъё. Ард түмний эргэлзээг тайлж, хамт шалгуулъя.
2026-09-16 08:54:18
Бүтээл “төрүүлдэг” ЗУРШИЛ
2026-09-16 08:52:00
"Хэн ч тийм гүнээс намайг хайж зүрхлээгүй"
2026-09-16 08:44:24
ТЭГЭЭС ЭХЭЛСЭН ТОЛГОЙТЫН ХҮҮГИЙН ЗАМНАЛ
2026-09-16 08:36:39
Ш.БАТСУУРЬ АВАРГЫН ОХИН НАРАНТУЯА: Аавынхаа дулаан өвөрт эрхэлж, далай мэт хайранд умбаж өссөн дөө
2026-09-16 08:34:45
Т.ТҮВШИНТУЛГА: Өөрийн мэдэх, чадах бүхнээ дүү нартаа зааж, өвлүүлэн, үлдээх ёстой
2026-09-16 07:38:32
2026-09-16 07:04:04
ХАГАС ТЭРБУМЫН ОРЛОГОТОЙ Ч 200 САЯ ТӨГРӨГИЙН “МУУ ЗЭЭЛ”-ЭЭ ТӨЛДӨГГҮЙ ГОРГОР, ГҮРГЭР ГИШҮҮН Б.ТУЛГА
2026-09-16 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна
2026-09-16 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-16 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвижна
2026-09-16 06:00:00
2026-09-15 16:58:01
НАМРЫН ТУХАЙ ӨГҮҮЛЭХ 15 ШҮЛЭГ
2026-09-15 15:18:12
“Явуулын оффис” Сүхбаатар дүүрэгт ажиллаж байна
2026-09-15 13:32:57
Боксын үндэсний шигшээ баг Хятадад бэлтгэл хийж эхэллээ
2026-09-15 07:24:32
Монголын баг, тамирчид Нагояа хотод очлоо
2026-09-15 07:15:38
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна
2026-09-15 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-15 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл бие эрхтний хүч сайжирна
2026-09-15 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |