• Өнөөдөр 2024-04-27

Дэлхийд өнөөдөр: Хонконгийн идэвхтнүүдийг шүүж эхэллээ

2020-09-15,   451

Хонконгийн идэвхтнүүдийг шүүнэ 

Хонконгийн ардчилсан үзэлт идэвхтэн 10 орчим хүнийг шүүж эхэллээ. Тэдний дунд Хятадын эрх баригчдын эсрэг хөдөлгөөний идэвхтэн ЖошуаВонг, нийтлэгч, тэрс үзэлтэн гэгдэж буй Жимми Ла нар багтаж байна. Нийтийг хамарсан арга хэмжээ хууль бусаарзохион байгуулсан хэрэгт буруутгаж байгаа юм. 

Фижид газар хөдлөв 

Фижи арлын ойролоо газар 6.1 магнитудын хүчтэй хөдөлсөн тухай АНУ-ын Геологийн албанаас мэдээллээ. Газар хөдлөлтийн голомт Вануа-Леву арлаас холгүй, Ламбаса хотоос баруун өмнөд тийш 150 км зайд байсан аж. Газар хөдлөлтийн улмаас ямар нэгэн хохирол учирсан гэх мэдээлэл одоогоор алга. 

NYT: НавальныйОрос руу буцахыг хүсэж байна 

ХБНГУ-ын аюулгүйн албаныхан, А.Навальныйн ойр дотнын эх сурвалжийн мэдээлснээр улстөрч эх орондоо буцаж ирэх хүсэлтэй байгааг “New York Times” уламжлав. Хордсоны улмаас удаан хугацаанд ухаангүй байсан А.Навальныйн бие одоо дээрдэж буй. Сөрөг хүчний улстөрч “новичок” хэмээх хорд хордсоны дараа Герман Оросын эсрэг хориг арга хэмжээ авах хэд хэдэн хувилбарыг хэлэлцсэн агаад үүнд зарим албан тушаалтны банкны активыг царцаах, виз олгохоос татгалзах ч багтаж буй. 

В.Путин А.Лукашенко нар уулзав 

Беларусийн Ерөнхийлөгч А.Лукашенко ОХУ-ын Төрийн тэргүүн В.Путин нар Сочи хотод уулзлаа. Оросын Ерөнхийлөгч А.Лукашенко бол Беларусийн хууль ёсны Төрийн тэргүүн гэж мэдэгдээд 1.5 тэрбум ам.долларын зээл олгохоо мэдэгдлээ. Беларусь хэдийгээр Оросын ойрын хамтрагч боловч дотоод асуудлаа өөрсдөө шийдэх ёстойг тэрбээр онцлоод шинэ Үндсэн хууль батлах санааг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. 
Үүний зэрэгцээ Беларусийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч СветланаТихановская“Путин ард түмэнтэй бус, дарангуйлагчтай хэлэлцэж байгаа нь харамсалтай” гэж мэдэгдсэн. 


Дэлхийд өнөөдөр: Хонконгийн идэвхтнүүдийг шүүж эхэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188