Хайр
Хайр бөөрөнхий дугуй...
Хэлбэртэй, хэлбэргүй дүрс
Хайр тэсвэр тэвчээр
Итгэл сэтгэлийн үр
Хайр энхрийлж тэврээд
Элгэндээ наах үзэгдэл
Хайр хамгийн гашуун
Хамгийн амттай,
Бас ямар ч амтгүй тийм зүйл...
Хайр баригддаггүй, барьцгүй
Харамладаггүй, хариу нэхдэггүй өглөг
Хайр хэтэрхий ойлгомжгүй
Хэтэрхий ойлгомжтой
Хэлтэрхийнүүдийн цөм
Хайр цөм, бөөм, эд, эс бүхэн...
Өөр
Бороо шиврэхэд чи дэргэд шүхэр баригч нэгэн биш
Болзох хувь төөрөг учирахад чи намайг хүлээлгэх нэгэн биш
Харцаа буруулан тунирхахад чи намайг аргадан гуйгч биш
Харуусал тээн учирлахад чи нулимсыг минь арчигч бүр биш
Салхи сэвэлзэхэд хүзүү гижигдэх шиг
Санаа алдахад сэтгэлд гуниг хургах шиг
Чи тийм л өөр нэгэн...
Өнгийх зүрхний өөр газар оршигч
Өрдөг тоглоом шиг ойлгомжтой биш
Өнхөрдөг бөмбөг шиг бөөрөнхий биш
Өнгөрсөн цаг хугацаа шиг тодорхой биш
Чиний дэргэдүүр өнгөрөхдөө догдолдог ч
Чиний харц өөр газар амьдарч байдаг
Чиний дэргэд суугаад чамайг ширтдэг
Чиний сэтгэл
Өөр нэгний нүд рүү өнгийж байдаг
Өөр, өөр, өөр
Өөрөөс өөр нэгэн
Өөрчлөгч тийм нэгэн
Чи тийм л өөр...
ХҮЙТЭВТЭР САЛХИТАЙ, ГЭХДЭЭ ДУЛААХАН НАМАР
Уй гашуунг туулах тавилан байваас
Сөхөрч суугаад уйлах үе ч байна
Санан гэгэлзэх өдрүүд гэж байхад
Салхиар өөрийгөө аргадан хүлээх болно
Хэцүү санагдах үе цөөнгүй ч
Хэсэгтээ бодлогошроод тэмүүлэх болно
Ядарч сульдах үедээ
Ялагдахгүй, босох болно
Шантраад буцмаар санагдвал
Шалтгаант бүхнийг эхнээс нь тунгааж
Шаналант уйтай намрын бөгтөр моддын дэргэд
Шалтгаангүй гуниглах нь бүхний учир авай.
ЦУВАА
Үүр гэгээрэхээр манай гэрийн урдуур
Үхэгсдийн цуваа аажуухан явж өнгөрдөг
Өнгөрөн одох замыг нь тосож, шувууд будаа тоншдог
Өглөө бүхэн тэр шувууд оршуулгын цувааг л хүлээдэг
Уй гашууг нь хуваалцах гэхдээ би
Уужим хорвоогоос хэн нь одсон бол? гээд
Ум ма ни бад мэ хум шивнэн тайтгардаг
Тэр өглөө шувуудад будаа өгсөн билүү дээ гэх
Тэнэсэн бодол алдуурч, түүний төлөө гашууддаг
Үл сарнисан, хэзээ ч мартамгүй ой дурсамж дундуур
Үг нь бүдгэрэх ах минь бас ганцаараа алхсаар оддог.
СОРВИ
Уржигдархан хуруугаа эсгэсэнд
Урдаас ширтэх хүү минь
надаас илүү өвдсөн бололтой
Ухасхийгээд:
"Ээж ээ, би үлээгээд өгье" гэв
Урьдаас хуралдсан их усан бороо асгарах дөхөхөд:
"Яагаад том хүн уйлдаггүй юм бэ, ээж ээ?" гэсэн
охины асуултанд нулимс дуслав
Тээр хэлээгүй юү,
Ээж хүн чинь уйлдаг байхгүй юу !" гэж
Хүү минь нотлоход:
"Тэгвэл би ээж болохгүй ээ" хэмээн
Шийдмэг охины минь дуу хадаад
Тэнтэр-тунтар алхах
Тэрлэг нь томдсон бага хүү минь
Хацар эсгэх нулимсыг минь арчиж
Харцаараа намайг аргадах юм даа...
Эсгэсэн хуруу минь одоо ч хүндүүрлэж
Оройдоо хүүхдүүдээрээ үлээлгэдэг л юм
Ээж нь орондоо ороод шөнөжин уйлахдаа
Ойлгомжгүй энэ хэцүүхэн амьдралын тухай
Охиндоо яаж тайлбарлахаа тунгаадаг л юм
Тунгааж барахгүй хар бараан бүгдийг
Туждаа түүнээс нуумаар санагдавч
Туулж барах амьдрал нь
Тэдний минь өмнө дэлгээстэй...
Эсгэсэн хуруу эдгэх цагт
Эвгүй сорви л үлдэх нь дээ,
Ээж нь харин хүүхдүүддээ л
Ийм сорви үлдээхгүй юм сан...
***
Хэнд би таалагдах ёстой вэ
Хэдхэн бадаг мөртүүдийн төлөө
Хэрэн тэнүүчилж
Хэнхдэг цээжээ чагнаад
Хэнд ч таалагдахыг хүсэхгүй байх үед
Амьдрал ийм л энгийндээ! гэж
Амьтай бүхэнд харуулах гээд
Амь буй бадаг бүхнээ мэдрээд
Амиа зогоож алхнам.
Гол зурж байна
Гунигтай, хүйтэн байна
Гүнээ хүндэтгэсэн намар танд мэхийе,
Гундуу бүхнийг мэдэрч буйдаа л талархъя!
| ЯРУУ НАЙРАГЧ С.БЭРЦЭЦЭГИЙН "АГААРТ ГУНИГ ЗУРНА" НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД |
|
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |