Тэрбээр “Залуучууд өөрийн хэрэглээнд зориулсан номоо хаанаас ч болоод уншдаг болжээ. Энэ бол сайшаалтай зүйл шүү. Ер нь орчин үеийн залуус сурах, мэдэх хүсэл дүүрэн байгааг харж байна. Тэдэнд “Заавал уран зохиолын ном унш” гэж шаардлага тавьж болохгүй. Уран зохиолын ном унших, уншихгүй нь хувь хүний сонголтын асуудал. Гэвч утга, уран зохиолын чиглэлээр сурч байгаа залуус уран зохиолын уншихгүй бол болохгүй. Утга зохиолыг хөгжүүлье, хүмүүст хүргэе гэвэл судлал шинжлэл их чухал үүрэгтэй. Сайн судлаач, шинжээч байснаар утга зохиол зөв, буруугаа олно. Эрч хүчийг авна. Манайд өмнө нь утга зохиол шүүмжлэл гэж ярьдаг байсан. Энэ нь цаагуураа их буруу ойлголт. Утга зохиолыг шүүмжлэхгүй, сайн мууг нь шинжилнэ шүү дээ. Угаасаа “критик” гэдэг үг чинь “критер” гэдэг утгаас гаралтай. Критер гэдэг чинь аливаа юмны шалгуур байх нь байна шүү дээ. Тэр шалгуурт тэнцэж байна уу, үгүй юу, дээр нь илүү, дутууг ярихаас биш зүгээр шүүмжлээд байхгүй шүү дээ. Зохиолчид ч үүнд таагүй ханддаг. Шүүмжлэл гэхээр муулсан л юм ойлгогддог. Зохиолыг шинжилж байгаа болохоос шүүмжилж байгаа биш учраас би утга зохиол судлал шинжлэл гэсэн нэршлийг оруулж ирсэн. Одоо манайхан шүүмжлэл гэдгээ болих хэрэгтэй. Морь шинжих гэж байдаг байх аа. Үүн шиг утга зохиол шинжлэл гэж нэрлэх нь зөв л дөө” хэмээн хэлээд залуусыг уншвал зохих номыг нэрлэсэн юм.
-ЗИГМУНД ФРОЙД “СЭТГЭЦИЙН ЭМГЭГ СУДЛАЛ ӨДӨР ТУТМЫН АМЬДРАЛД” НОМ-
Энэ ном Австрийн сэтгэл судлаач, сэтгэл судлалын шинжлэх ухааны эцэг гэгддэг Зигмунд Фройд олон бүтээл туурвиж, психоанализын онолыг хөгжүүлснээрээ нийгмийн шинжлэх ухааны салбаруудад жинтэй хувь нэмэр оруулсан. Номын нэр өнгөц харахад нэлээд хүнд юм шиг боловч энэхүү номд бид өдөр тутмын амьдралдаа танил хүнийхээ нэрийг яагаад мартдаг, бичих, уншихдаа яагаад алдаа гаргадаг, зарим зүйл яагаад өмнө нь тохиолдож байсан юм шиг сэтгэгдэл төрүүлдэг зэрэг асуултуудын хариултыг Фройд өөрийн үл ухамсарлахуйн үзэл баримтлалынхаа үүднээс өгдөг. Тэгэхээр өөрийнхөө талаар сонирхогч, хүн төрөлхтний оюун санаанд нуугдсан сонин содон бүхнийг гайхан бишрэгч хэн бүхэнд энэ ном сонирхолтой байна байх.

Номын нэр өнгөц харахад нэлээд хүнд юм шиг боловч энэхүү номд бид өдөр тутмын амьдралдаа танил хүнийхээ нэрийг яагаад мартдаг, бичих, уншихдаа яагаад алдаа гаргадаг, зарим зүйл яагаад өмнө нь тохиолдож байсан юм шиг сэтгэгдэл төрүүлдэг зэрэг асуултуудын хариултыг Фройд өөрийн үл ухамсарлахуйн үзэл баримтлалынхаа үүднээс өгдөг
-ЯРУУ НАЙРАГЧ Т.АМАР-АМГАЛАНГИЙН “ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ХҮМҮҮСИЙН ДУНДАХ АРИУН ӨДРҮҮД”-
Орчин үеийн залуусын шүлгээс тэдний дотоод ертөнцийг харж болно гэж боддог юм. Бас чөлөөт байдлыг ч харж болно. Магтаал, сургаалын уламжлалт шүлгүүд цаг үеэ дагаад өнгө төрхөө хувиргасанг бид анзаарахгүй байх шиг санагддаг. Ер нь шүлэг бүхний цаана үзэл санаа нуугдмалаар байж л байдаг. Тэр утга санааг мэдрэх л гэж уншигчид шүлгийг уншдаг гэж энгийнээр хэлж болно. Энэ чинь таашаал бөлгөө. Уйтгар гунигын шүлгээс ч үүнийг хүртэж болно. Яруу найрагч Товуусүрэнгийн Амар-Амгалангийн шүлгүүдийг хотын шүлэг, суурийнгийн гэж ангилмаар санагдсан шүү. Энэ нь түүний шүлгүүд дотогшоогоо болж байна даа л гэсэн санаа. Цаг үе бүхэн өөрийн өнгө, төрх, гуниг, баяртай байдаг хойно доо. Хувь хүн ч гэсэн бас л ийм бөлгөө. Тиймээс шүлэг хэмээх нь ихэд хувийн байдгийн учир ч энэ биз.

түүний шүлгүүд дотогшоогоо болж байна даа л гэсэн санаа. Цаг үе бүхэн өөрийн өнгө, төрх, гуниг, баяртай байдаг хойно доо
-КАФКА “ХУВИРАЛ ТУУЖ”-
Кафкагийн зохиолуудыг шимтэн уншсан хүн бүр анзаарсан болов уу. Бүхий л үйл явдлын цаана нэг л хөндүүр гэмээр далд уйтгар гуниг, ганцаардал, сэтгэлийн хоосрол, нийгмийн үнэн төрх хийгээд хувь хүний дотоод мөн чанар, цаашлаад хүний дотоодод орших харгис дүр зургийг зохиолдоо нарийн тусгасан байдгаараа бидний сэтгэл зүрхийг тэр чигт нь зүсэх шиг хүнд мэдрэмжийг өгдөг. Тус номонд орсон зохиол бүтээл бүрээс та энэ мэдрэмжийг авах болно. Харин миний хувьд онцлох бүтээл бол яахын аргагүй “Хувирал” тууж юм.

хүний дотоодод орших харгис дүр зургийг зохиолдоо нарийн тусгасан байдгаараа бидний сэтгэл зүрхийг тэр чигт нь зүсэх шиг хүнд мэдрэмжийг өгдөг
-БУЛГАКОВЫН “НОХОЙН ЗҮРХ”-
Дарангуйлагч дэглэмийг уран бүтээлээрээ сѳрѳн зогссон сэтгэлгээний аугаа туурвилчийн туулсан амьдрал эмгэнэлтэй ч үнс нурман дотроос үлгэрийн галт шувуу амилан нисэх мэт он цагийн шалгуурыг даван гарсан гайхамшигт зохиолууд нь урлагийн гоо зүйг бахдан биширдэг соёлт хүмүүсийн оюуныг ундаалж бүтээлтэйгээ цуг мѳнхрѳх хувь тавилантай байжээ.
Гудамжны золбин Шарик нохой П.П.Шариков нэртэй хүн болж хувирсан хѳгжилтэй гэхээсээ эмгэнэлтэй түүх сэтгэлд нэгийг бодогдуулж, түүний хэлэх гэсэн санаа технологи хѳгжихийн хэрээр хүн чанар нь мѳстѳж улам бүр зэрлэгшиж буй ѳнѳѳгийн хүйтэн цэвдэг цаг үед улам бүр үнэ цэнтэй байна.
| О.СОДНОМПИЛ: Булгаковын “Нохойн зүрх”-ийг залуус унших хэрэгтэй |
|
Ц.Батбаяр олимп, дэлхийн медальт Ираны тамирчинтай барилдлаа
2026-10-26 16:56:11
Нөмрөгийн дархан цаазат газрын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна
2026-10-26 16:30:50
Л.ЭНХ-АМГАЛАН: 12 хүүхдэд нэг компьютер оногдож байна
2026-10-26 15:34:24
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАНА
2026-10-26 15:25:05
ЯПОН УЛСЫН ЗГХЭГ-ЫН ЕНБД К.МИНОРУ: Японы Засгийн газар Монголын түймэрт өртсөн газар нутгийг сэргээхэд хамтарч ажиллана
2026-10-26 15:05:32
Самбо бөхийн хотын аваргын тэмцээнд “Winner” клубийн тамирчид амжилттай оролцлоо
2026-10-26 15:00:35
"Монгол морь-2026" наадмын тэргүүн байрыг Д.Энхбаяр хүртлээ
2026-10-26 14:59:38
ШИНЭ НОМ: АНИР ГҮМ ДУНДУУР
2026-10-26 14:30:00
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯН – 2026” ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-10-26 13:16:51
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ ТАВАН ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |