Монголын зохиолчдын “амилуулж” бүтээсэн сэтгэл зүйн шинжийг тоолж, тооцоолох боломжгүй. Сэтгэл зүйн өгүүлэмж нь ямарваа нэгэн зохиол дахь дүрийн өөр нэгэн ертөнцтэй холбогдож, дотоод ертөнц болоод үйл явдлын онцлог байдлыг үгүйсгэсэн, зохиол доторх өөр нэгэн зохиол буюу дүрийн ертөнцийг нээх арга юм.

Зохиол дахь дүрийн сэтгэл зүйн өгүүлэмжийг зохиолын үйл явдал, гаднах төрх байдлаар нь дүрслэн өгүүлэхэд хувааж болох хамгийн том жишээ нь. Нэг зохиолд хэдэн ч дүрийн сэтгэл зүйг өгүүлж, дотоод ертөнцийг нь нээж болох. Үйл явдлын өгүүлэмжтэй зохиолд дүрийн сэтгэл зүйн шинж нь үйл явдлынхаа нэгэн хэсэг болно. Аль эсвэл зохиолоо уламжлалт зохиолын хэлбэрт бус сэтгэл зүйн өгүүлэмжид тулгуурлан бүтээх ч арга бий.
Уран зохиолын туурвилд зохиолын үйл явдлыг өвөрмөцөөр өрнүүлэхэд, дүрийн ертөнцийг нээн өгүүлэхэд сэтгэл зүйн өгүүлэмжийн хэв маяг чухал үүрэгтэй байдаг. Манай уран зохиолд зохиол бүтээл туурвихад сэтгэл зүйн өгүүлэмжит маягийг илэрхийлэн бичих явдал орчин үеийн уран зохиолын үүсэл үеэс л үр хөврөлөө тавьсан байдаг.
Д.Нацагдоржийн “Ламбугайн нулимс” өгүүллэгт сэтгэл зүйн хэв маяг ямар нэгэн хэмжээгээр агуулагдсан болох нь Лодон гэвшийн дүрийн ертөнцөөс харагддаг. Тиймээс Ч.Лодойдамба гуай энэ өгүүллэгийг эмгэнэл шинжтэй гэж үзсэн байдаг. Энэ нь шашин номоо огоорон ертөнцийн явдалтай уягдсан дүрийн сэтгэл зүйн хувирлаар нь ингэж үзсэн хэрэг. Гэхдээ энэ зохиолыг сэтгэл зүйн шинжтэй талаас нь голлон харвал андуурал болно. Сэтгэл зүйн өгүүлэмжит зохиолын үндсэн онцлог үйл явдлын өгүүлэмжийг дүрийн ертөнцийн сэтгэлзүйтэй нягт уялдуулан бичсэн хэв маягт агуулагддаг онцлогтой. 1960-аад оны үеэс манай уран зохиолд сэтгэл зүйн шинжит өгүүлэмжийн хэв маяг нэлээн боловсронгуй болж хөгжсөн байдаг. С.Эрдэнэ, П.Лувсанцэрэнгийн зохиолуудаас энэ шинж тодорхой ажиглагддаг. Тэр цагаас ч хойш энэ хэв маягаар бичигдсэн зохиол олон гарсан.
Зохиолын дүрийн сэтгэл зүйн ертөнц бие даасан шинжид тулгуурлан үйл явдлыг өрнүүлэх л энэ хэв шинжийн зохиолын үндсэн хэв маяг. Гэтэл зарим зохиолч дүрийн сэтгэл зүйг нээн өгүүлэх нэрээр хөндлөнгийн тайлбарлал, оруулбар хийчихсэн байгаа нь харагддаг. Энэ бол дүрийнхээ сэтгэл зүйн ертөнцийг эвдэж байгаа хэрэг юм. Нэг ёсондоо зохиолын баатар сэтгэл зүйн орчиндоо өөрийнхөө амьдрах нь энэ төрлийн зохиолын үндсэн шинж юм. Тэгэхдээ дан ганц дүрийн сэтгэлзүйгээр бичнэ гэвэл бас л том төөрөгдөл үүсгэнэ.
Зохиолын уран сайхан бичвэрийн янз бүрийн элементүүдийг агуулж байж л уран сайхны баялаг орчин бий болгоно. Тэгэхлээр сэтгэлзүйн шинжит өгүүлэмжийг нь хадгалахын зэрэгцээ бусад өгүүлэмж, хүүрнэлийг зохистойгоор найруулан өгүүлэх шаардлага гардаг. Энэ бүхний нэгдэл, ялгарал дунд сэтгэл зүйн өгүүлэмжийн хэв маяг өөрийн гэсэн онцлогтойгоор оршдог. Ер нь бол сэтгэл зүйн өгүүлэмж үүсгэн бичнэ гэдэг амар зүйл биш. Эмзэг хэрнээ тодорхой шинжүүдийг шаарддаг зүйл юм.

С.Эрдэнэ, П.Лувсанцэрэн, П.Баярсайхан, Д.Батбаяр, Д.Норовын зохиолуудад сэтгэл зүйн шинжит өгүүлэмж нэлээн тодорхой гарсан байдаг.
Ялангуяа С.Эрдэнийн өгүүллэг, туужийн зохиолуудад энэ шинж ихээхэн илэрдэг. С.Эрдэнийн зохиолууд нь ихэвчлэн бага, залуу насны дурсамж, бодол дуртгалын хэв маягаар бичигдэхийн зэрэгцээ дүрийн ертөнцийг сэтгэлзүйг нээн өгүүлэх, хүүрнэн өгүүлэх байдлаар илэрхийлэгдсэн байдаг. Ганцхан жишээ хэлэхэд “Хулан бид хоёр” өгүүллэгийн Сампилийн дүртэй холбогдох өгүүлэмжүүд сэтгэлзүйн шинжийг агуулдаг юм. Тухайлбал, Цамбаас айн ширвээдэж явдаг учраас түүнийг Чингис хаан хэмээн дотроо нэрлэж байдаг нь, Хуланд сэтгэл алдран түүнийг авч суухаар төсөөлөн боддог нь энэ шинжийг нь илэрхийлдэг. Товчхондоо Сампилийн дүрийн ертөнц нь түүний сэтгэлзүйд л өрнөөд байгаа өгүүлэмж, үйл явдлуудаар илэрхийлэгдсэн байдаг гэж үзэж болно.
Мөн П.Баярсайханы “Сармагчин бол сармагчин” өгүүллэгийн Дэлэгийн дүрийн сэтгэлзүй, Д.Норовын “Сэрэвгэр хадны зэрэглээ” өгүүллэгийн Дашийн дүрийн ертөнцөд холбогдох өгүүлэмжүүдэд энэ шинж нь тодорхой гарсан байдаг.
| Ц.БУЯНЗАЯА: Хүүрнэл зохиол дахь СЭТГЭЛ ЗҮЙН ӨГҮҮЛЭМЖ гэж юу вэ |
|
Гар барилдааны дэлхийн цомын тэмцээнд өрсөлдөх тамирчид мордлоо
2026-01-30 17:09:11
МҮОХ-ны гишүүпийн виртаул дугуйн нөхөрсөг тэмцээн болов
2026-01-30 15:56:22
"Про" театрын уран бүтээлчид "Түүний буруу" драмын жүжгийг толилуулна
2026-01-30 15:17:13
Их зохиолч Д.Нацагдоржийн 120 жилийн ойг тэмдэглэнэ
2026-01-30 14:46:18
Т.Энхжин “Иван Ярыгины Гран при”-гийн хүрэл медалийн төлөө барилдана
2026-01-30 13:49:59
“Спейшл Майнинг Сервис” ХХК-ийн технологийн алдааны улмаас тэсрэлт болж нэг хүн хүнд гэмтжээ
2026-01-30 13:40:00
Унгар Улсад Хүннүгийн “Аттила хаан” үзэсгэлэн дэргэдлээ
2026-01-30 12:21:57
Хоккейн “Мастерс-50” улсын аварга өнөөдөр эхэлнэ
2026-01-30 11:10:57
Б.Мөнх-Эрдэнэ “Красноярск-2026”-гийн алтан медалийн төлөө барилдана
2026-01-30 10:37:40
МҮОХ-оос өвлийн олимпод ажиллах хэвлэл мэдээллийн багийг хүлээн авч уулзав
2026-01-30 09:28:44
ЦАСАН ДУНДАХ ЦАГААН ХАЛААДТАН
2026-01-30 07:00:00
“ХЭЗЭЭ МӨДГҮЙ ТӨРӨХ ГЭЖ БАЙГАА НАЙЗЫГАА ХАР ТАМХИАР ДАЙЛЖ, ХОРИХЫН ӨРӨӨ РҮҮ ЧИРЭЭД ЯВСАНДАА Л ХАРАМСДАГ”...
2026-01-30 07:00:00
Ч.СЭМБЭЭ: ААВ МИНЬ ЭХ ОРНОО ХАМГААЛАХ ҮЙЛСЭД 42 УДАА ОРОЛЦОЖ, ДОЛООН УДАА ХҮНД БҮСЛЭЛТЭД ОРЖ, ГУРВАН УДАА ДАЙСАНДАА БАРИГДАЖ АМЬД МУЛТАРСАН Ч ХЭЧНЭЭН ӨДӨР ХООЛ УНДГҮЙ ЯДАРЧ ЯВСНЫГ НЬ ТААШГҮЙ
2026-01-30 07:00:00
Э.ТӨГСЖАРГАЛ: "16-ТАЙ ЭЭЖ" КИНОНЫ БОДИТ ТҮҮХИЙН ЭЗНИЙ ТЭСВЭР, ТЭВЧЭЭРЭЭР НЬ БАХАРХАЖ ТОГЛОСОН
2026-01-30 07:00:00
ХОТЫН ДАРГА СЭТЭРТЭЙ ҮЕ ҮЕИЙН ГАЗРЫН НАЙМААЧИД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН ГАЗРЫГ ХУДАЛДАЖ, ХҮҮХДҮҮДИЙН ИРЭЭДҮЙГ “БАЛЛАСАН” БАРИМТ
2026-01-30 07:00:00
Гавьяат тамирчин Э.Халиунболдын хүндэтгэлд үзүүллээ
2026-01-29 09:53:57
А.ХОНГОРЗУЛ: Үеэл ах нараа дагаж яваад л жүдо бөхөд сонирхолтой болсон
2026-01-29 07:00:00
МИНЖИЙН ХАНГАЙН ХӨВЧ ТАЙГААС...
2026-01-29 07:00:00
ТАНИЛЦ: БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ ТОП ЗУРГААН ТЭРБУМТАН
2026-01-29 07:00:00
Ж.ЧОЙЖИЛЖАВ: Д.Сүхбаатар жанжны хөрөгтэй анхны монгол хивсний зургийг би гаргаж байлаа
2026-01-29 07:00:00
АРД ТҮМЭН САМБУУ НАЙРУУЛАГЧАА ҮГҮЙЛЭХЭД АРСЛАНГИЙН ДҮР ХЭЧНЭЭН ДОТНО
2026-01-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |