“Загалмайлсан эцэг” киноны Майкл Корлеоны дүрээрээ дэлгэцийн урлагт мөнхөрч, олон сая үзэгчийн хайр, хүндэтгэлийг хүлээсэн “Оскар”-ын шагналт жүжигчин Аль Пачиногийн нэгэн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.
XX зууны хамгийн нөлөө бүхий жүжигчин хэмээн олноо хүндлэгдсэн Аль Пачино 1940 онд АНУ-ын Нью-Йорк хотод төрсөн. Айлын ганц хүү байсан Аль Пачино багадаа эрх дураараа өссөн ч аав, ээжийгээ салахад өөрийгөө авч явахаас өөр аргагүй болжээ. Улмаар зөөгч, жижүүр, уушийн газар жүжиг хүртэл тоглож байхдаа “жүжигчин” хоч авсан аж. Тэрбээр бага, дунд сургуульдаа бейсболлын спорт сонирхож, тамирчин болох хүсэлтэй байсан ч “жүжигчин” хочдоо хөтлөгдөн урлагийн ахлах сургуульд элсжээ. Аль Пачиногийн жүжигчний карьерийн эхний жилүүд тийм ч сайн байгаагүй. Хэн ч, аль ч кино компанийн тоогоогүй Аль Пачиног найруулагч Фрэнсис Форд Коппола “Загалмайлсан эцэг” кинондоо урьж тоглуулсан нь түүний амьдралыг өөрчилсөн талаар “The Talks” цахим сэтгүүлд өгсөн уг ярилцлагадаа онцолсон байна.
-Дэлгэцийн урлагийн хамгийн жинтэй дүрийг(“Загалмайлсан эцэг” киноны Майкл Корлеон) таныг бүтээсэн гэж олон судлаач, шүүмжлэгч дүгнэсэн байдаг байх аа. Одоо тэр жинтэй дүрээ хэрхэн дааж, давж байгаа гэж бодож байна вэ?
-Сайн мэдэхгүй л байна шүү. Ер нь Майкл Корлеоны дүрийг давж унах дүр бүтээсэн гэж бодохгүй байна. Гэхдээ би бүтээсэн дүрээсээ илүүтэй тоглох үеийн зураг, жүжиглэлтээ их боддог юм. Өмнө нь нэг жүжигчин надад “Сүүлд тоглосон киноныхоосоо илүү сайн дүрд тоглож чадахгүй болохоор үргэлжлүүлмээргүй байна. Одоо тэтгэвэртээ гарч магад” гэж байлаа. Тухайн үед би түүний хэлсэн үгэнд итгээгүй. Тэр үед намайг харж байсан олон хүнд хэчнээн бүдүүлэг санагдсаныг нь мэдэхгүй ч би өөрийн хүсэлдээ хөтлөгдөж, үргэлжлүүлэн дэлгэцийн урлагт үлдэхийг хүссэн.

-Шинэ зүйл хийхийг оролдож, Майкл Корлеоны дүрээ давахын хүссэн болохоор уу?
-Өөрт, өөрийнхөө чадварт ямар нэгэн хувь нэмэр оруулах зүйл олж, мэдэрч л байвал хамаагүй. Би үргэлжлүүлсэн. Английн нэрт жүжгийн зохиолч Уильям Шекспир “Байгалийн эсрэг толь шиг барина” гэж бичсэн байдаг даа. Илүү сайжирч, илүү дүр бүтээхгүй юм аа гэхэд яг л “Загалмайлсан эцэг”-т үзүүлсэн чадвараа ашиглахыг хүссэн. Тэр үедээ “тэтгэвэр” гэдэг үгэнд хэчнээн дургүй байсан гэж санана. Надад хамгийн хачирхалтай үг шиг санагддаг байлаа.
-Зураач Кристо надад “Уран бүтээлчид тэтгэвэрт гардаггүй. Зүгээр л үхдэг” гэж байсан юм. Харин таныхаар?
-Үгүй дээ, тэтгэвэртээ гарсан уран бүтээлчид бий. Жишээлбэл, Америкийн зохиолч Филипп Рот шиг хүмүүсийг хэлж болно. Түүнийг бичихээ больж, тэтгэвэртээ гарсанд би баярладаг. Харин тэтгэвэртээ гарах ёсгүй хүн нь нэг нь процессоо ахин дахин давтдаг бус шинийг эхлүүлдэг нэгэн. Жишээ нь, жүжигчдийг юман чинээ бодолгүй ашиглаж, уран бүтээлээ чанартай болгодог найруулагч ч юм уу.
-Таныг ид мандаж байхад бүх л кино компани, найруулагчид ашиглаж, кинондоо тоглуулахыг хүсэж байсан байх даа. Хэр их киноны санал ирдэг байв?
-“Загалмайлсан эцэг”-ээс өмнө намайг хэн ч мэддэггүй байсан. Хэн ч намайг кинондоо тоглуулахыг хүсээгүй байхад Фрэнсис Форд Коппола надад итгэсэн, боломж олгосон. Чи бодоод үз л дээ, өөр хэн ч, аль ч баг намайг хүсэхгүй байхад Фрэнсис намайг хүссэн. Түүнээс л би найруулагч хүн шилдэг бүтээл хийхийг зорьж байгаа бол биеэ нөөж, ухрахын оронд зоригтой урагшилж, учирч болох эрсдэл, сорилттой нүүр тулах нь сайн юм байна гэдгийг ойлгосон.

-Яаж?
-Өөрөөр бол, хэт чамбай сайн, туршлагатай юм хийх гээд нүүрэндээ үрчлээ суутал хүлээгээд байж болохгүй. Чи ийм зүйлийг хангалттай удаан хийгээд ирвэл ойлгох байх л даа. Германы нэрт зохиолч Бертолт Брехт өнөө агуу жүжгээ ердөө 22 насандаа бичсэн шүү дээ.
-“Загалмайлсан эцэг”-ийн дараа бүтээсэн Майкл Корлеоны дүрээ давах гэж олон кинонд тоглож, дүрээ “үнэгүйдүүлсэндээ” харамсдаг уу?
-Би юунд нь ч харамсдаггүй. Амьдралдаа алдаа гэж нэрлэх зүйл олон хийсэн байх л даа. Өөрт тохироогүй дүр сонгож, буруу киноны урилга авсан гээд л... Гэхдээ тэгж хийсэн, алдсан бүхэн одоо миний нэг хэсэг болсон. Бас ямар нэгэн байдлаар тэр алд аа бүрээсээ нэгэн шинэ зүйлийг олж авч байдаг. Сэтгэл хөдлөл бол дурсамж биш, амьдрал. Тиймээс би юунд ч харамсдаггүй.

-“Оддын дайн”-ы урилгыг авч, тоглосондоо харамсдаггүй гэж үү?
-“Оддын дайн” миний анхны том алдаа байсан. Хүн алдаанаасаа суралцдаг. Би өөрчлөгдсөн.
-Тэгэхээр одоогийн таны болон “Загалмайлсан эцэг”-ийн үеийн Аль Пачино хоёрын жүжиглэх чадвар эсвэл хүн нь тэс өөр гэсэн үг үү?
-Тийм байх. Хэрэв тийм зүйл болж, өөрчлөгдөөгүй байсан бол би энэ хүртэл явж чадахгүй байсан болов уу. Бид чинь амьдралынхаа туршид ямар нэгэн мөчлөг туулж явдаг шүү дээ. Нэг бол тэнд байна эсвэл үгүй. Хэзээ гэдгийг нь ч мэдэхгүй байж болно. Гэсэн ч би тэр мөчлөгийг давж, тойрогт орох л болно.
-Мөчлөг гэж ярьсаных. “Загалмайлсан эцэг” гэдэг киноныхоо нэр шиг энэ насан дээр ирлээ. Энэ нас, энэ мөчлөгөөс таашаал авч чадаж байх юм уу?
-Бодоод байхад, аяганы тал нь дүүрэн байхад нөгөө тал нь хов хоосон байх үе байдаг даа. Яг л тийм. Надад үнэхээр сайхан санагдсан өдрүүд бий. Эсрэгээрээ байх ч өдрүүд байна. Гэхдээ намайг зураач байсан бол миний насны талаар хэн ч санаа зовохгүй л дээ. Би зарим зураачийг “Би зураач, зурдаг” гэж хэлэхэд дургүй. Надтай хамт амьдарч байсан нэг эмэгтэй “Юу ч болсон хүмүүст “Би урлагийн хүн” гэж битгий хэлээрэй” гэдэг байлаа. Магад тийм болохоор ч би өдий хүртэл “урлагийн хүн” биш байсан. Тэгээд ч би жүжигчин биш зураач байсан бол чиний асуултууд ч тэс өөр байх байсан даа.

-Гэхдээ бүх л жүжигчин ямар нэгэн эсвэл хоорондоо ижилхэн асуудалтай байдаг шүү дээ?
-Үзэгчдийн хараа, жүжигчдийн дүр төрхтэй холбоотой асуудал л даа. Бид хэчнээн өөр дүрд хувирахыг хүссэн ч төрх нь нэг учраас өмнөх “тэр” хэвээрээ л байна. Тэгэхээр бүх уран бүтээлч л дүр эсгэх шаардлагатай болно. Учир нь киноны од шүү дээ. За байз, ингэж хэлж байгаа нь ч дүр эсгэсэн юм шиг болчихлоо. Тэгвэл “Би бол кино урлагийн од нь. Тэгээд чи ямар новшоо хэлж чадах юм” гэе.
| АЛЬ ПАЧИНО: “Загалмайлсан эцэг”-ийнхээсээ илүү дүр бүтээж чадахгүйгээ ойлгоод л тэтгэвэртээ гарсан |
|
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |