“U.S. News”, “World Report” сэтгүүлийн 1955 оны арванхоёрдугаар сарын дугаарт нийтлэгдсэн Америкийн алдарт жазз дуучин, бүрээчин Луис Армстронгийн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.
1955 оны арваннэгдүгээр сарын 11-нд нэрт дуучин Луис Армстронг Франц Улсын нийслэл Парис хотод Европын жазз хөгжимд дурлагсдад зориулан тоглолт хийсэн юм. Уг тоглолтын дараа шөнийн 02:00 цагт Луис Армстронг болон түүний гэргий Люсиль нартай “U.S. News”, “World Report” сэтгүүлийн хоёр редактор Парисын зочид буудалд уулзжээ. Нэгэн цагт дэлхий дахинд Америкийн нүүр царай болж явсан нэрт Луис Армстронг жазз хөгжим, улстөртэй холбоотой асуултууд зайлсхийж, бүхэл шөнийн турш унтлагын хувцастайгаа сонирхолтой зүйлсийг ярилцаж суусан гэнэ.
-Жазз хөгжим хэдийнэ Европыг эзэлжээ дээ?
-Цаг үргэлж л жазз хөгжим Европт оршиж байсан. Дэлхийн I дайны үед гаднаас ирсэн маш олон цэргүүд дунд олон ч хөгжимчин байсан юм билээ. Харин дэлхийн дайн дуусах үеэр хөгжимчин цэргүүд Европт үлдсэн юм. Жишээлбэл Сидней Бэхет, Эдди Саут, Комбо Эдди гээд л. Тэд бүгд эх орондоо маш өндрөөр үнэлэгдэж байсан хөгжимчид байлаа. Өнөө цагаас олон үеийн өмнө ч гэсэн Европт татагдах зүйлс олон байсан болоод л тэд үлдсэн байх. Тэдний үндсийг тавьсан жазз хөгжим өнөөг хүртэл сайжирч, цэцэглэжээ.
-Жазз хөгжим ч Америкийг дэлхийд таниулж, олон найз нөхөдтэй болоход тусалсан байх даа?
-Тэгж л бодож байна. Америк дахь жазз хөгжмийг Европт тоглоход үнэхээр их үнэлэгддэг. Хүмүүс үнэхээр сайхнаар хүлээж авдаг.
-Америк болон Европ дахь жазз хөгжим нэгнээсээ өөр үү. Хэрэв ялгаа бий бол юу вэ?
-Дэлхий дахинд адилхан. Аль ч хэлэнд тэмдэглэл гэхийг тэмдэглэл гэж бичиж, ойлгоно. Нэг дэлхийд амьдарч байгаа учраас л бидний хэн нь ч нэгнээсээ өөр биш. Харин үнэхээр хичээж, ялгаа олъё гэвэл Америкийн дуу хөгжмийн техник, хэрэгсэл нь арай илүү байдаг учраас. Аль эсвэл европчууд сонгодог сэтгэлгээтэй байдаг учраас.
Уран бүтээлч хүн өөрийгөө илэрхийлэхийн тулд жазз хөгжмийг ч, сонгодог урлагийг ч тэр хийдэг болохоор урлагт ялгаа хэрэггүй. Үүнийг ч Европ ойлгож, үнэлдэг. Одоо гарч байгаа бүх төрлийн шинэ хөгжим тэднийг хэзээ ч догдлуулахгүй. Европчууд хүлээх авах байсан ч, юу ч сэтгэл зүрхийг нь сайн хөгжмөөс холдуулахгүй байх.

-Дэлхийн дайны үеэр Европыг хувааж, тусгаарласан “Төмөр хөшиг” гэгдэх төмөр хананы цаанаас ч, таны тоглолтыг үзэхээр хүмүүс ирсэн гэж сонссон. Энэ үнэн үү?
-Тэд үүнийг хийж чадсан. Гэхдээ намайг Парист тоглох үеэр биш ээ. Намайг Берлиний “Hot Club”-д тоглолт хийх үеэр “Төмөр хөшиг”-ийг давж ирсэн хүмүүс байсан. Тэдний нэг нь “Бид Луисаа сонсохын тулд “Төмөр хөшиг”-ийг давж ирлээ” гэж хэлэхэд нөгөө нэг нь “Үнэндээ бид яаж буцаж явахаа мэдэхгүй байна” гэж хэлж байлаа. Тэр цагаас хойш би тэр залуусын талаар дахин хэл дуулаагүй. Гэхдээ л тэд үүнийг хийж чадсан.
-Та “Төмөр хөшиг”-ний цаанаас ирсэн хүмүүстэй биечлэн уулзсан юм уу?
-Тийм ээ, тэд над дээр ирж уулзаж, ярилцсан. Магад тэр хүмүүс надтай ярилцаж байж л тэнд байснаа мэдэрсэн байх.
-“Төмөр хөшиг”-ний цаана ч таны хөгжим алдартай, таныг мэддэг болохоор ирсэн байх?
-Тийм ээ, тийм учраас л тэд ирж байгаа шүү дээ. Тэд намайг сонсохоор ирсэн. Хэрэв чи итгэхгүй байгаа бол намайг Орост тоглохыг хараарай. Чиний хөл бөмбөгийн тоглолт үзэхээр явна гэж бодож байсан хүмүүс чинь ч миний тоглолтод ирж магад.
-Жазз хөгжим бүх зүйлд ижил, тэгш байж чадах уу. Хил, хязгаар, жишээлбэл “Төмөр хөшиг” байсан ч гэсэн...
-Тийм.
-“Төмөр хөшиг”-ний цаана ч жазз клубууд байдаг гэж бодож байна уу?
-Байгаа. Тэд бол миний шавь. Буу, хутга, ямар ч зэвсэг тэднийг хориглож, зогсоож чадахгүй. Жазз хөгжим хаана ч оршиж чадна. Хаа сайгүй жазз хөгжмийг зүрхэндээ эгшиглүүлсэн хүмүүс байдаг. Гэхдээ тэд нэг дор бүгд гарч ирээд ярьж чадахгүй. Учир нь өөртөө асуудал хүсэх хүн байхгүй шүү дээ. Харин ч тэд хүмүүсийн анхаарлыг татахгүйн тулд чимээгүй суугаад бүх зүйл өрнөж дуустал хүлээж магад.

-Төмөр хөшиг”-ний цаана байдаг хүмүүс ямар төрлийн хөгжим сонирхдог юм бол. Бусадтай адил Америкийн жазз хөгжимд дуртай юм болов уу?
-Тийм байх. Америкийн жазз сайн хөгжим шүү дээ. Юу ч болж, юу ч тохиолдсон ч урт удаан хугацааны турш л ийм байна (инээв).
-Германы Берлинд болсон тоглолт хэр болж өнгөрөв?
-Өө сайн сайн. Баруун Берлин дэх Оросын Улаан армийн хөшөөг хамгаалж буй орос цэргүүд намайг тэр газарт нь очиж, бүрээ үлээж, хэдэн дуу дуулж өгөхийг хүссэн. Гэхдээ “Берлиний муурнууд” байхад би лав тэгэхгүй. Оросуудын хувьд чухал зүйл байж болох ч, би түүнийг нь буруу ойлголт гэж харж байгаа. Би лав улстөр, дайн зэрэг сэдвүүдэд дургүй. Тэр талаар ч мэдэхгүй, мэдэхийг хүсэхгүй.
-Зөвлөлтийн Гадаад хэргийн сайд Молотов шиг жазз хөгжим хэзээ ч сонсож үзээгүй хүн таныг тоглосон ч гэсэн очиж үзэх болов уу даа?
-Тэр ямар нэгэн сайхан хөгжим, аялгуунд дуртай бол ирж юуны магад.
-Европт ирэхийн тулд санхүүгийн хувьд их мөнгө төлсөн үү?
-Бид яаж ийгээд л болгосон. Гэхдээ би аль болох мөнгөний талаар яримааргүй байна. Би мөнгөний талаар ч бодох дургүй.
-Америкаас Европ руу ирэхийн тулд Засгийн газар, Төрийн департаментаас, аль эсвэл өөр хэн нэгнээс тусламж авсан юм уу?
-Үгүй ээ, намайг уучлаарай. Би сохор зоос ч аваагүй. Хэнээс ч сохор зоос гуйгаагүй.

-Та Төрийн департамент ийм зүйлд хувь нэмрээ оруулж, уран бүтээлчдэд туслах нь зүйтэй гэж боддог уу?
-Америкийн тамирчин Жесси Оуэнс Европ даяар явж байгаа талаар сонссон минь энэ зүйлийг хийх талаар анх бодоход хүргэсэн. Тэр үед нэг хүн над дээр ирээд оросуудын талаар ч асууж, “Та ч гэсэн Жесси Оуэсийн хийж байгаа зүйлийг хийж хэрэгтэй” гэж санал болгосон юм. Бодоод үз дээ, хэрэв Америкт олон мянган хүн сонсдог том цэнгэлдэхэд тоглолт хийвэл маш их ашиг олно. Гэхдээ ийм зүйлийг өөртөө санал болгодог “Би ер нь яг хэн юм бэ” гэж өөртөө хэлэх хэрэгтэй.
-Гамбургт болсон үймээний талаар ярьж өгөөч. Тэнд яг юу болсон юм бэ?
-Тэнд юу ч болоогүй. Хүмүүс биднийг өөр зүйл дээр тоглохыг хүссэн. Тэгэхээр нь бид энкор тоглож үзүүлсэн. Хэн ч гэмтээгүй. Хэн ч сандал хугалаагүй...
Зүгээр л хүмүүс гараараа алга ташихаас залхаж, сандлаар ташиж эхэлсэн. Би тэр шөнө хоёр тоглолтод орох ёстой байсан юм. Харин дараагийн тоглолтод бэлтгэхээр танхимыг цэвэрлэхийн тулд цагдаа нараар үзэгчдээ гаргуулахыг сонгосон. Тэд явах дургүй байсан юм л даа. Улмаар цагдаа нар үзэгчид рүү галын хор цацаж эхэлсэн.
Үүнтэй ижил зүйл Францын Рубей хотод болсон. Бас Лион хотод. Хүмүүс үүрэгт ажлаа хүлээж авсан юм шиг л хамтлаг, дуучид руу юм шидэхдээ сайн. Гэхдээ хүмүүс бидэнд юу ч хийгээгүй. Бидэнд юу ч хийхийг хүсдэггүй.
Харин Дюссельдорфод тоглосон шөнө л тэд намайг айлгасан. Сүүлчийн тоглолтын дараа тайзны ард дуучин бид хоёр ярилцаж суусан юм. Хэсэг хугацааны дараа гэрлээ унтраахаар унтраалга руу явж байтал 30 герман орж ирээд “Autogramm, Autogramm” гэж хашхирсан. Би ч үхтэлээ айсан.Тэднийг хаанаас ирснийг нь ч мэдэхгүй.
-Европ дахь үзэгч, сонсогчид Америкийнхаас илүү аюултай, асуудалтай байна уу?
-Тийм. Өнөө оройн тоглолт дээр гарын үсгийг минь авахаар ирсэн хоёр охинтой ярилцаж, түүхийг нь сонссон. Нэг нь энд сургуульд сурдаг америк охин. Нөгөө нь намайг Манхаймд тоглохыг сонссон герман охин байв. Тэдний хэлснээр европчууд жазз хөгжмийг маш нухацтай авч үздэг. Жазз хөгжмийг яг л сонгодог хөгжмөө сонсдог шигээ сонсож, судалгаа хийдэг гэсэн.
Биднийг Италийн Турин хотод тоглолт хийж байх үеэр юм уу даа. Итали сонсогчид маань биднийг сонсохоор ирсэн. Бид “Sleepy Time”-ийг тоглож байх үеэр нэгэн цаасан онгоц тойрон нисэж, яг тайзан дээр буусан. Гэтэл 15 орчим итали яаран гүйлдэж, түүнийг барьж аваад “Дахиад нэг л удаа, тэгээд бид чамайг алах болно”
-Таныг алдартай уран бүтээлч болохоор уу?
-Үгүй ээ, би тэдний сонсохыг хүссэн зүйлийг тоглож байсан болохоор тэр.
-Алга таших, үймээн тарих гээд л Европ дахь сонсогчид уран бүтээлчээ дэмжих арга барил нь өөр юм уу даа?
-Тэд тийм их шуугиан тарих юм бол бид хөгжим тоглох ямар хэрэгтэй юм бэ. Хүмүүст ямар хамтлаг, хэн тоглож байгаа нь хамаагүй бүгд л шуугиан тарина. Түүний оронд товшуурт бүжгийн хамтлаг авч тоглуулсан нь дээр. Яаж ч шуугиан тарьж, чимээ гаргасан ч, бүжигчид хийхээ хийх л болно.

-Европт амьдарч байгаа Америкийн жазз хөгжимчдийн талаар юу хэлэх вэ. Тэд эндээс буцаж, гэртээ хариад юу хийх бол. Тэд хэрхэн үнэлэгдэж үлдэх бол?
-Хүчирхэгүүд нь буцаж очих болно. Ердөө л хүчирхэг цөөхөн хэд нь. Тэд хөгжим зэмсэгтээ маш хайхрамжгүй ханддаг. Гэр бүл, болзоо, ажлын гэрээндээ хайхрамжгүй хүн гэртээ харьж чадахгүй. Ийм хүмүүст Америк маш хатуу байдаг. Харин би хөгжимдөө нухацтай ханддаг нэгнийг эргэж ирээсэй гэж хүсэж байна.
-Хүмүүс яагаад жазз дууны пянзыг ихээр худалдаж авдаг юм бэ. Таны пянз гурван сая гаруй хувь зарагдаж байхад дуурийн дууны пянз 300 мянган хувь л борлуулагдсан. Ер нь жазз гэж яг юу юм бэ?
-Одоо дуурийн шүтэг бишрэгчдээс илүү жазз хөгжим сонирхогчид олширчээ. Залуу үеийнхнийг хараад үз дээ. Тэд эцэг, эх шигээ жинхэнэ дуурийг сонсох боломжтой байсан. Гэсэн ч жазз хөгжимд дуртай болсон. Цаашид ч гэсэн залуу үеийнхэн Бинг, аль эсвэл Фрэнк Синатрад дуртай болно. Учир нь хөгжим бол амьд. Харин тэд үүнийг ойлгодог.
-Та жазз хөгжим хүйтэн дайныг зогсооно гэж итгэдэг үү?
-Улстөрийн талаар мэдэхгүй юм. Гэхдээ жазз хөгжим дуу хөгжмийнхөө хувьд маш их зүйлийг хийж чадна гэдэгт би итгэдэг. Дуу хөгжимтэй тайван улсад дайн гарахгүй. Дайн бол дуу хөгжимд тийм ч их ач холбогдол өгдөггүй хүмүүсээс гаралтай зүйл гэж би боддог. Хөгжим хүний нөхөрлөл, сэтгэл санаа гээд л маш олон зүйлд сайнаар нөлөөлсөн гэдгийг хэлмээр байна.
“U.S. News”, “World Report” сэтгүүлийн 1955 оны арванхоёрдугаар сарын 2-ны дугаар, 54-62 хуудас.

| ЛУИС АРМСТРОНГ: Нэг дэлхийд амьдарч байгаа учраас бидний хэн нь ч нэгнээсээ өөр биш |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |