Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт Вашингтон айлчилж, АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харристай албан уулзалт хийхдээ “Монгол далайд гарцгүй, хоёр хөршдөө хязгаарлагдсан байж болох ч монголчуудын оюун ухаанд хязгаар үгүй” гэжээ.

Монголын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ дахь айлчлалын гол зорилго нь АНУ-тай томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, хамтран ажиллах. Энэ ч утгаараа хоёр улсын стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн хүрээнд боловсролын салбартаа хамтарч ажиллахаар болж, АНУ-д багш, сурган хүмүүжүүлэгчдээ бэлдэж, мөн тус улсаас багш, сурган хүмүүжүүлэгч авахаар болов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цагаан ордонд хэлсэн үгэндээ “1990-ээд онд монголчууд ардчилал, зах зээлийн эдийн засгийн төлөө саналаа өгсөн. Америкчууд биднийг ардчиллын баянбүрд хэмээж байгаад талархаж байна. Бидний хувьд АНУ стратегийн гуравдагч хөрш төдийгүй ардчилсан аяллыг маань чиглүүлэгч од юм” гэж онцолжээ.
Албан айлчлалын үеэр АНУ, Монгол Улс аюулгүй байдал, сансар судлал, ашигт малтмал, тэр дундаа газрын ховор элемент зэрэг салбараар дамжуулан эдийн засгийн харилцаагаа ойртуулж, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амласан. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ албан айлчлалынхаа зэрэгцээ сансар судлалын НАСА агентлагаар зочилж, АНУ-д дахин айлчлахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Тэрбээр Калифорнид бизнесийн магнат, хөрөнгө оруулагч Элон Масктай уулзаж, сансар судлал, цахилгаан тээврийн салбарт хамтран ажиллах боломж, гарц хайж магад.

Сонирхуулахад, Элон Маскийн “SpaceX” компанийн хиймэл дагуулын интернэтийн “Starlink” төхөөрөмж хэдийнэ Монголд нэвтрээд байгаа бөгөөд Монголын талаас “SpaceX” компанийн Ангараг руу хийх нислэгт тусламж, дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа гэнэ. Тухайлбал, Монголын говь, цөл нь температурын огцом хэлбэлзэл, өдөрт 45 хэм, шөнөдөө хасах 45 хэм байдаг нь Ангараг гаригтай тун төстэй. Тиймээс Монгол Улс АНУ-тай хамтран ажиллавал сансар судлал, аяллын салбарын томоохон тоглогчдын нэг болохыг үгүйсгэхгүй.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ албан айлчлалынхаа хүрээнд АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остинтой уулзаж, АНУ-ын Номхон далайн цэргийн командлал, Монголын Зэвсэгт хүчний хоорондын аюулгүй байдлын хамтын ажиллагааны талаар солилцсон. Өнгөрсөн долдугаар сард Монгол Улсын талаас АНУ-ын цэргийн хүчнийг хүлээн авч “Khaan Quest” нэртэй хамтарсан сургуулилалт хийсэн. Үүгээр ч зогсохгүй Монголын энхийг сахиулагчид Америкийн цэргүүдтэй Ирак, Афганистан зэрэг олон ажиллагаанд хамт оролцож байсан бөгөөд цаашид энэ салбарт хамтран ажиллаж, АНУ-аас Монголын Зэвсэгт хүчинд илүү их тоног төхөөрөмж нийлүүлж, сургалт явуулах хандлагатай байна.
ОХУ, БНХАУ гэсэн хоёр том гүрний дунд “хавчуулагдсан” Монголын хувьд АНУ-тай харилцах харилцаа маш чухал. Монголын дотроос нь ажиглавал ахмад настнууд нь Оростой ойр байсан үеэ бага зэрэг дурсдаг бол ард түмэн нь нийтээрээ БНХАУ-д итгэдэггүй, үл тоодог. Гэсэн ч Монгол Улсын эдийн засгийн дийлэнх хувь нь урд хөрш БНХАУ-аас хамааралтай. Энэ байдал нь Монгол Улсын БНХАУ-ын нөлөөг эсэргүүцэхэд маш хэцүү болгодог.
Түүхээс харвал Монголын удирдагчид ОХУ, БНХАУ-тай эн тэнцүү харилцаа тогтоосноор улсынхаа бүрэн бүтэн байдлыг хадгалж чадсан. Үүнтэй зэрэгцэн АНУ, БНСУ, Япон, БНЭУ зэрэг гуравдагч хөрштэй харилцаагаа бага багаар бэхжүүлж байснаар нь хоёр хөршийнхөө нөлөөг бууруулах арга замыг эртнээс эрэлхийлсэн гэж бодож болно.

Монголчууд АНУ-ыг стратегийн чухал гуравдагч хөрш гэдэг. Үүнтэй холбоотойгоор Вашингтонтой 2019 онд стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан. Гуравдагч хөршийн бодлого, стратегийн түншлэлээ бэхжүүлэх замдаа явж байсан Монгол Улсыг жилийн өмнө эхэлсэн ОХУ, Украины дайн хүнд байдалд оруулсан. Гэсэн ч Монгол дайныг буруушаадаггүй. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд дайны талаарх санал хураалтад хоёр ч удаа түдгэлзсэн санал өгсөн.
Гэхдээ Монгол БНХАУ, ОХУ-тай “муудалцахыг” хүсэхгүй байгаа ч тэр хэрээрээ гуравдагч хөршийн харилцаатай АНУ зэрэг оронтой харилцаагаа эвдэхээс болгоомжилж байгаа. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-д хийсэн айлчлалаараа дэд ерөнхийлөгч Камала Харристай уулзаж, гуравдагч хөршийн харилцаа, тэр дундаа АНУ-тай харилцаагаа эрчимжүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн.
Харин АНУ-ын талаас харвал энэ удаагийн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айлчлал тийм ч санамсаргүй байгаагүй. Америкийн хувьд Монгол Бээжин, Москваг ажиглахад хамгийн тохиромжтой газарзүйн байршил ч байж болохыг үгүйсгэхгүй.

Өнгөрсөн зургадугаар сард Монгол, АНУ-ын төлөөлөгчид ашигт малтмал нийлүүлэлтийн сүлжээг баталгаажуулах санамж бичигт гарын үсэг зурсан. Айлчлалын хүрээнд хэлэлцэх асуудлуудын жагсаалтад үндэсний аюулгүй байдалд чухал үүрэг гүйцэтгэдэг газрын ховор элемент байв. Газрын ховор элемент гэдэг нь дэвшилтэт зэвсэг, сансрын тоног, төхөөрөмж, компьютерын чип үйлдвэрлэхэд шаардлагатай түүхий эд. Энэ төрлийн элементийн дэлхийн 36 хувийг БНХАУ дангаараа эзэлдэг. Тэгвэл Монгол Улс БНХАУ-ын байрыг эзэлж чадах хэмжээний буюу зэсийн 61.4 сая тонн, газрын ховор элементийн 3.1 сая тонн нөөцтэй нь АНУ Монголыг ашиглаж БНХАУ-аас хамааралтай газрын ховор элементийн байдлаа бууруулах боломжтой.
| ТЭД БИДНИЙ ТУХАЙ: АНУ Монголтой хамтарч ажилласнаар БНХАУ-аас хамааралтай газрын ховор элементийн эрх чөлөөнд хүрэх боломжтой боллоо |
|
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |