ОУВС-гийн ээлжит тайланд Монгол Улсын 2023 оны эдийн засгийн төсөөллийг 4.5 хувь болгон бууруулсан. Тэгвэл үүнтэй холбоотойгоор “BNE Intellinews” сайтын нийтлэл Антонио Грасеффогийн бичсэн нийтлэлийг хөрвүүлэн хүргэж байна. Нийтлэлч Антонио Грасеффо нь Ази тивд 20 гаруй жил амьдарч байгаа бөгөөд Шанхайн их сургуулийн Эдийн засгийн сургуульд олон улсын худалдааны чиглэлээр докторын зэрэг хамгаалсан эдийн засагч, шинжээч юм. Тэрбээр өнгөрсөн 10 жилийн турш АНУ-БНХАУ-ын геополитик, эдийн засаг, Монголын нийгэм, эдийн засгийн чиглэлээр нийтлэл бичиж байгаа аж.
Тэр “Бага орлоготой, өндөр инфляц, ажилгүйдэл, үнийн хөөрөгдөл дунд Монголын олон ч гэр бүл сэтгэл санаагаараа болоод бие махбодын хувьд хохирч байна. Үүнээс ч үүдэн маш олон хүн Монголын орхиж байгаа” гэв. Түүнийг Т.Чимид гэдэг бөгөөд өдгөө 26 настай нийслэл Улаанбаатар хотын оршин суугч.
Амьжиргааны зардал өндөр байгаа нь дэлхийн өнцөг булан бүрд ажиглагдаж байгаа ч Монгол Улсад илүү хүнд нөхцөл байдалтай байгаа бололтой. Сүүлийн хэдхэн жилийн дотор Монголын инфляц хоёр оронтой тоо давж, өнгөрсөн 2022 онд тус улсын инфляц 16 хувьд хүрч өссөн. Харин энэ өндөр инфляцтай харьцах дундаж цалин ердөө 450 ам.доллар орчим байгаа нь асуудалтай. Мөн Монголд орон сууцны түрээсийн үнэ нэг сард 200-500 ам.долларын ханштай байгаа нь монгол залуус эх орондоо ажиллаж, амьдрахад хүндрэл болж байгаа юм байна.
Монгол дахь төрөлтийн түвшин (Дэлхийн банкны тооцоогоор).Монголчуудын орлого асар их зөрүүтэй байх бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь сарын 142 ам.доллар. Магад үүнээс ч болоод монгол залуус гэр бүл зохиох нь багасаж, эцэг, эхтэйгээ амьдрах болжээ. Тус улсад 1990 оноос өмнө гэрлэлтийн дундаж нас 21.6 нас байсан. Харин өдгөө гэрлэлтийн дундаж нас эрэгтэйчүүдийнх 26.2, эмэгтэйчүүдийн 24.2 байгаа аж. Мөн залуус гэр бүл зохиох нь багассанаас шинэ төрөлтийн тоо огцом буурч байна. 1993 онд нэг монгол эмэгтэйд 3.5 хүүхэд тооцогдож байсан бол өдгөө 2.9 болжээ. Тэр дундаа нийслэл Улаанбаатар хотод төрөлт маш бага байх аж.
Уншигч танд нэг монгол эмэгтэй танилцуулъя. Түүнийг Б.Удвал гэдэг бөгөөд өдгөө 22 настай, англи хэлээр чөлөөтэй ярьдаг нэгэн. Тэрбээр санхүүгийн чиглэлээр гадаадад их сургуульд төгсөж ирээд ажиллаж байгаа ч түүний сарын цалин 340 ам.доллар. Харин түүнээс гэрлэлт, хүүхэдтэй болох талаар асуутал “Намайг ийм бага орлоготой байж гэрлэнэ гэвэл төсөөлөхөд ч бэрх байна. Гэрлэнэ гэдэг чинь үр хүүхэдтэй болж, тусдаа гарна гэсэн үг” гэв.
Улаанбаатар хотод орон сууцны үнэ өдөр байх аж. Үнийн харьцаа нь жилийн дундаж орлогоос 10.8 дахин их. Дэлхийн олон оронд 90 ам метр талбайтай орон сууцыг ердийн үнэтэй гэж үздэг бол Монгол Улсын Засгийн газрын ипотекийн зээлийн хөтөлбөр зөвхөн 80 ам метр хүртэлх талбайтай орон сууцанд ипотекийн зээл олгодог. Энэ талаар Б.Удвал “Монгол залуу хүмүүс гэр бүл болохын тулд мөнгөө хуримтлуулж, их орлого олох ёстой. Тэгээд орон сууц худалдан авахын тулд зээл авч, хариуд нь хүү төлөх болно. Гэтэл өнөөгийн нийгэмд татвар өндөр байгаа учир цалингаасаа бага болов ч мөнгө хэмнэх боломжгүй байгаа. Миний хувь хүний орлогын албан татварын хэмжээ 22.5 хувь. Надаас сар бүр 263 ам.долларын татвар авдаг гэсэн үг. Тиймээс үүнийг даган бусад зардал ч өндөр, байрны зээл төлөх бүр ч хэцүү байх болно” гэсэн юм.

Өөр хэдэн жишээ дурдъя. Улаанбаатар хотод оршин суудаг 25 настай С.Индра маркетингийн менежерээр ажилладаг бөгөөд сард 700 ам.долларын цалинтай. Тэрбээр “Инфляцийн түвшин, татварын хувь хэмжээ өндөр байгаа орчин үеийн нийгэмд амьдрахад хэцүү байна. Би хоёр жилийн өмнө аав, ээжтэйгээ амьдрахаа больж, тусдаа гарахын тулд зээл авч байртай болсон. Цалин Монголдоо өндөрт тооцогддог, олон орлогын эх үүсвэртэй ч сард төлөх бүх зээл, зардлаа төлөхөд хэцүү байдаг” гэсэн юм. С.Индра эх орондоо гэр бүл болж, амьдрах төлөвлөгөөгүй гэсэн. Мөн тэрбээр “Бусад залуусаас асуувал мөн адил хариулт хэлэх байх” хэмээсэн юм.
Монгол Улсын гадаад валютын нөөц (ОУВС-гийн тооцоогоор).Бизнесийн зөвлөхөөр ажилладаг 30 настай А.Анужин сард 800 ам.долларын цалин авдаг. Дээрх жишээнүүдээс ялгаатай А.Анужин гэр бүл зохиожээ. Тэрбээр “Анх долоон жилийн өмнө амьдралаа эхэлж, гэр бүл болоход үнэхээр хүндрэлтэй байсан. Гэсэн ч тэр үед инфляцийн түвшин тогтвортой, цалин амьдралд хангалттай байв. Харин одоо эсрэгээрээ өндөр инфляц, татвар залуусыг гэр бүл болоход хүндрэл учруулж байгааг ойлгож байна” гэсэн юм. Одоо А.Анужингийн санаа зовж байгаа зүйл бол Монгол Улсад боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ үнэ төлбөргүй байдаг ч чанаргүй байгаа нь. Хэдийнэ хоёр хүүхдийн ээж болсон А.Анужин хүүхдүүдийнхээ анхаарч Монгол дахь боловсрол, эрүүл мэндийн салбарыг хариуцлагатай, чанартай байлгахыг гэж хүсдэг гэнэ.
Монгол Улсад өдгөө ердөө 1.1 сая хүн хөдөлмөр эрхэлж байгаа. Энэ үед орлогын албан татварын дундаж хэмжээ 10 хувь байгаа нь иргэдийг туйлдуулж, Монголын Засгийн газрын орлого бага байгаа нь иргэдэд хүрэх нийгмийн үйлчилгээг бууруулж байгаа юм. Монгол Улсын нийт хүн амын 27.8 хувь нь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур амьдарч байгаа бол хөдөө орон нутагт 38 хувь дөхөж байна. Хүн амын бараг тал хувь нь хүнсний талон эсвэл бусад төлбөр гэх мэт төрөөс ямар нэгэн төрлийн тусламж авч байна. Монголд цар тахлаас өмнө “Хүүхдийн мөнгө” хөтөлбөрөөр дамжуулан насанд хүрээгүй хүүхдүүдэд 20 мянган төгрөг буюу 5.7 ам.долларын тэтгэмж өгдөг байсныг коронавирусийн үед 100 мянган төгрөг буюу 28.5 ам.доллар хүртэл өсгөн одоог хүртэл өгч байгаа. Гэсэн ч уг тэтгэмжид Монголын нийт хүүхдийн 85 орчим хувь нь хамрагдах боломжтой байгаа юм. Монголын Засгийн газрын зардал ДНБ-ийх нь 3.7 хувийг эзэлдэг ч тус улсад нялхсын эндэгдэл өндөр байх аж.
Монгол Улсын ядуурлын түвшин (Азийн хөгжлийн банкны тооцоогоор).Монголд жил 70 мянга гаруй жуулчин цагаачилдаг гэнэ. Хэрэв эдийн засгаа хөгжүүлж, инфляцаа тодорхой хэмжээнд бууруулбал монгол залуусыг эх орондоо үлдэх түлхэц болох талаар хүмүүс хэлж байна. Гэсэн ч эдийн засгийн хэтийн төлөв нь тогтворгүй, өсөлт нь удаашралтай. Өнгөрсөн онд Монгол Улсын эдийн засаг бага зэрэг өссөн ч төгрөгийн ханш нь 18 хувиар унасан байдаг. Орлого бага, инфляц өндөр, ажилгүйдэл газар авч, эдийн засаг нь хямарч байгаа Монголын ирээдүй тодорхойгүй хэвээр байна.
| ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Орлого бага, инфляц өндөр, ажилгүйдэл газар авч, эдийн засаг нь хямарч байгаа Монгол Улс яана даа |
|
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |