Эргэлт.мн мэдээллийн сайт “Тэд бидний тухай” буландаа олон улсын хэвлэл мэдээллийн сайт, агентлагуудын Монгол Улсын тухайн бичсэн нийтлэлийг хөрвүүлэн хүргэдэг. Тэгвэл ээлжит дугаартаа “The Conversation” сэтгүүлийн редактор Жо Адетунжигийн Монгол Улсын талаар цаг үеийн асуудлаар бичсэн нийтлэлийг хөрвүүлэн хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саяхан хэвлэлдээ өгсөн ярилцлагадаа “ОХУ, БНХАУ, барууны орнууд, тэр дундаа НАТО-той харилцаа муудаж, дэлхий шинэ хүйтэн дайны үе рүү шилжиж байна” хэмээн эмээж байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр “Улс, орнуудын хагарал салалттай адил. Эцэг, эх нь салахад хүүхдүүд хамгийн их хохирдог” гэсэн байна.
Тус улс ОХУ, БНХАУ-ын дунд далайд гарцгүй оршдог бөгөөд хоёр хөршийнхөө хэнтэй ч дайсагнахаас айдаг. Монгол эрчим хүчнийхээ олонхыг ОХУ-аас авдаг бөгөөд БНХАУ экспортынхоо дийлэнхийг Монголын хөдөө аж ахуйн бүтээгэдхүүн, зэс зэрэг ашигт малтмалаас авдаг гэнэ. Монгол Улс 1990-ээд оны эхээр олон намын тогтолцоонд шилжсэнээс хойш гадаад худалдааны уян хатан бодлого баримталж, тогтвортой эдийн засгийг бий болгохыг оролдож байгаа. Үүнтэй холбоотойгоор Дэлхийн банкнаас хамгийн сүүлд гаргасан тайландаа Монголын талаар:
“Газар тариалан, мал аж ахуй, ашигт малтмалын асар нөөцтэй, боловсролтой хүн амтай Монгол Улсын хөгжлийн хэтийн төлөвт бүтцийн шинэчлэлийг үргэлжлүүлбэл ирээдүйтэй харагдаж байна” гэжээ.

Гэвч ОХУ, Украины дайн Монгол Улсад тусгаар тогтнолоо хадгалах, гадаад худалдааны бодлогодоо анхаарал тавих чухал давааг авчирсан байна.
1921-1990 онд Монгол Улс тухайн үеийн ЗХУ-ын удирдлага дор байгаагүй ч улсын төвлөрсөн командлал, эдийн засгаа оршин тогтнуулахын тулд бүхэлдээ Зөвлөлтөөс хамааралтай байсан гэж болно. Коммунизм бутран унасан 1990-ээд оны үеэр Монголд шилжилт жигд явагдсан гэнэ. Тухайн үеийн Монголын төрийн эрхийг барьж байсан Ж.Батмөнх ардчиллын төлөөх жагсаал, цуглааныг дарахаас татгалзаж, “Ямар ч хүч хэрэглэж бологүй. Цэрэг, цагдаа дайчлах шаардлагагүй. Үнэндээ эдгээр жагсагч бидний хүүхдүүд шүү дээ” хэмээсэн байна.
Улмаар 1990 онд Ж.Батмөнх огцор, Монголд “Ардчилсан холбоо” гарч ирснээр олон намтай засаглал, ардчилал хөгжих суурь тавигджээ. 1993 оны зургадугаар сард болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг Сонгуулийн тогтолцооны олон улсын сангаас чөлөөтэй, шударга явуулсан гэдэг. Тухайн үед П.Очирбатыг Ерөнхийлөгчөөр сонгосон байдаг. Монгол Улс Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гэсэн гурван төрийн тэргүүнтэй Шинэ Үндсэн хууль баталжээ. Гэсэн ч энэ бүхэн тухайн үедээ дөнгөж эхэлж байсан эмх замбараагүй ардчилал байсан бөгөөд хатуу чанга Орос, авторитар дэглэмтэй Хятадын дунд шахагдсан байсныг нуух аргагүй. Уламжлал ёсоор Монголын овог, угсаатны нэг байсан овог өдгөө БНХАУ-ын ӨМӨЗО болсон нь одоогийн Монгол, БНХАУ-ын зөрчилдөөний цэг.

ОХУ, БНХАУ нэгэндээ улам ойртож, хоёр улсын харилцаа сайжрах тусам Монголын тусгаар тогтнолд заналхийлж байгаа гэж Улаанбаатар үзэж байгаа. ЗХУ бутарснаас хойш Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлого буюу ардчиллын үнэт зүйлийг эрхэмлэж, зах зээлийн эдийн засгийг хэрэгжүүлдэг орон, тэр дундаа АНУ-тай харилцаж, нэгэн стратеги баримталж ирсэн. Одоогоор жил бүр гуравдагч хөрш АНУ-тайгаа хамтран “Khaan Quest” цэргийн сургуулилалт зохион байгуулдаг аж.
ОХУ, Украины дайн зөвхөн тус хоёр гэлтгүй дэлхийн олон орны геополитикийн нөхцөл байдлыг хурцатгасан. АНУ-Монголын стратегийн түншлэлийн сүүлд гаргасан хамтын тунхаглалд “Маргааныг энхийн замаар, НҮБ-ын дүрэм, олон улсын эрх зүй, тэр дундаа улс орнуудын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх зарчмыг хүндэтгэн, энхийн замаар шийдвэрлэх ёстой” хэмээн онцолжээ. Мөн үүнийг хийхийн тулд Украины ард түмний туулж байгаа зовлон зүдгүүрт дээр дурдсан хоёр үндэстэн хоёул санаагаа зовоож байгаа гэнэ.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгээс ОХУ Украиныг түрэмгийлсэнд хариуцлага тооцох санал хураалга явуулахад Монголын төлөөлөгчид хариу өгөлгүй түдгэлзсэн. Тухайн үед ОХУ-ын банкуудын эсрэг авсан хориг арга хэмжээ Монголоос төлбөр төлөхөд хүндрэл учруулсан учир ийм шийдвэр гаргасан байна.
Гэсэн ч дэлхий даяар гадаад харилцаагаа бэхжүүлж, гуравдагч хөршийн бодлогоо сайжруулахын тулд ямар ч хичээл, зүтгэл гаргасан байх ОХУ, БНХАУ-аас хараат хэвээр байна. Одоо үүнээс илүүтэй Бээжин-Москвагийн эсрэг чиглүүлэн хүйтэн дайны төлөв маш томоохон асуудал дагуулаад байгаа. Тэгвэл саяхан дэлхийн удирдагчдын “Ахмадууд” бүлгийн гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж:
“Бид ганцхан хөрштэй юм шиг санагдаж байна. ОХУ, БНХАУ Монголыг тойрсон нэг улс шиг боллоо. Бид ардчиллаа амьд байлгахын тулд өдөр бүр маш хүнд сорилтуудтай нүүр тулгарч байгаа. Бид одоо ч Монгол Улсын оршин тогтнолын төлөө тэмцэж байна” гэжээ.
| ТЭД БИДНИЙ ТУХАЙ: МОНГОЛ “ДЭЛХИЙН ОРНУУДЫН ДУНДАХ “ХҮЙТЭН ДАЙН”-ААС АЙЖ БАЙНА” ГЭВ |
|
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |