Би Колорадогийн их сургууль, Монголын үндэсний музей болон дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн эрдэмтэн, судлаачдын хамт Монголын хээр талд, мөснөөс ил гарсан, цухуйсан археологийн эртний олдворыг илрүүлж, шинжлэхэд хамтарч ажилласан юм.
Цаст оргил, мөсний хэсэг нь биологи болон соёлын ач холбогдол бүхий өнгөрсөн үеийг ойлгох хэрэгсэл болно. Монголын уулархаг газарт тус нутгийн эртний анчин аль эсвэл малчны хийж, хэрэглэж байсан биет өв олон байснаар зогсохгүй бүгдийг нь органик материалаар хийсэн байв.

Өнгөрсөн үеийн түүхийг өгүүлэх археологийн өв нь урт хугацааны туршид элэгдэл, цаг агаарын нөлөөнд байсан ч өөрчлөлтөд орох нь ховор. Уулын ус, мөсөнд хаяж, алдагдсан биет өв нь гүн хөлдсөн учир олон зууны турш аюулгүй хадгалагдах боломжтой болсон аж.
Гэвч цаст өндөр уулс цаг агаарын эрс тэс уур амьсгалтай учир орчин үеийн судлаачдын төвлөрсөн төв цэгээс хол байдаг гэж хэлж болно. Энэ шалтгааны улмаас л хүн төрөлхтний түүхэнд томоохон хувь нэмэр оруулж болохуйц археологийн олдвор соёл өвийн бүртгэлд оролгүй хоцрогддог.
Монголын Алтайн өндөр уулархаг бүс нутагт тус нутгийн ууган бэлчээрийн мал аж ахуйг батлах олдвор олдож байжээ. Үүнд дөрвөлжин булш, чулуун байшингийн туурь зэрэг үлдэж. Мөн археологичид Монголын талаас Муланы үед холбогдож болох “Бадас” дайчин эмэгтэйчүүдийн арас ясыг илрүүлсэн байдаг. 4-5 дугаар зууны үед хамаарах хоёр эмэгтэй дайчны араг ясанд шинжилгээ хийж, нэг нь 20 гаруй насны, нөгөө нь 50 орчим насны эмэгтэй байсныг тогтоосон.

Харин манай хайгуулын багийнхан Монголын баруун нутагт орших нэгэн уулын хайлж буй мөсөн оройн хэсгээс амьтны үсээр нэхсэн олс олсон. Судалгааны эхний өдрүүдэд манай багийнхан хазаар аль эсвэл морины нэг хэсэг байж магадгүй гэж таамагласан. Тухайн олс нь хэдхэн өдрийн өмнө тэнд орхисон юм шиг харагдаж байсан ч, олсыг радиокарбон шинжилгээгээр оруулж 1500 гаруй жилийн настай болохыг нь тогтоосон юм.
.jpg)
Зарим үед гарч ирэх археологийн олдворууд археологичдын өнгөрсөн үеийн талаарх таамгийг үгүйсгэх нь ч бий. Манай багийнхан Монгол мөсөн гол, мөсний хэсгүүдээс эртний жад, сум зэрэг агнуурыг олдвор, аргаль, хонь зэрэг ан амьтны араг ясны үлдэгдлийг илрүүлсэн. Дээр дурдсан олдворууд Монголын 3000 жилийн түүхэнд хамаарна. Энэ нь Монголын тал нутагт олон мянган жилийн турш Алтайн нурууны бүс нутаг бэлчээрийн аж ахуй, соёлын чухал хэсэг байсаар ирсэн болохыг харуулж байна. Гэвч орчин үед зохицуулалт муутай ан агнуурын улмаас Алтайн нурууны ховор, зэрлэг амьтдын тоо толгой цөөрчээ.

Гэвч бидний судалгааны ажил өөр нэгэн цаг хугацааны цаглашгүй хүчин зүйлд захирагдаж байгаа нь уур амьсгалын өөрчлөлт. Сүүлийн 30 жилийн хугацаанд Монгол Улсад байх нийт мөсөн бүрхүүлийн 40 хувь нь хайлсан болохыг хиймэл дагуулын гэрэл зургаар баталсан.

Цаг хугацаа урссаар...
Уур амьсгалын өөрчлөлтөд Номхон далайн баруун хойд хэсгийн бүс нутаг орчим дахь ширэнгэн ой шатаж, хээрийн түймэр Сибирийн арктикийг сүйтгэсэн. Дэлхийн дулаарал хүйтэн бүх нутагт хүчтэй нөлөөлж байна.
Төв болон Өмнөд Азид орших олонх өндөр уулсын хайлсан мөсөнд одоог хүртэл археологичид судалгаа хийгээгүй. Мөсөн оргилууд хайлж, археологийн үнэт өвүүд ил гарахад судалгаа хийж чадаагүйн шалтгаан нь “Ковид-19” цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор 2019 оны зунаас хойш олон улсын төслүүд хэрэгжих боломжгүй болж, тэргүүлэгч их, дээд сургуулиуд археологийн тэнхимээ бууруулах, эрдэмтдийн цалинг бууруулах, цаашлаад тэнхимээ хаахад хүргэсэн юм.

| Мөнх цаст мөсөн оргилууд хайлж, археологийн түүхэн олдворууд ил гарчээ |
|
2026-10-05 18:21:00
2026-10-05 18:17:53
АТГ-аас Хотын дарга асан Х.Нямбаатарыг яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлжээ
2026-10-05 15:03:13
Ц.Идэрбат: Одоогийн байдлаар 28 өрхийн 637 ямаа өвчилж, 5,871 ямааг зориудаар устгалд хамруулаад байна
2026-10-05 14:35:49
Ц.Идэрбат: Газар тариалангийн салбарт бодитой өсөлт гарсан. Энэ жил төмсөө дотоодоос 100 хувь, хүнсний ногоог 70 хувь, улаанбуудай, гурилаа 100 хувь хангаж байна
2026-10-05 14:20:39
ДХИС-ийн Онцгой байдлын сургуульд галын автомат системийн мэргэшүүлэх сургалт болжээ
2026-10-05 14:05:20
УИХ-ЫН ГИШҮҮД ТӨСВИЙН БУРУУ БОДЛОГОО ЗАСАЖ, ИРГЭДИЙГ ТӨЛӨӨЛЖ, ТӨРИЙН ЭРХ БАРИЛЦАХ ҮҮРГЭЭ ХЭЗЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХ ВЭ
2026-10-05 13:19:28
М.Тэмүүжин самбын дэлхийн аваргаас алт, Ц.Чинболор хүрэл медаль хүртлээ
2026-10-05 12:58:31
Иранчууд дайны уршгаар үнийн огцом өсөлт эдийн засгийн дарамттай нүүр тулж байна
2026-10-05 11:36:48
Э.Мөнх-Алдар, Г.Анужин, Ж.Дэлгэр нар самбын өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга болжээ
2026-10-05 10:47:09
Дашинчилэн, Өгийнуур чиглэлийн 70 км авто замын ажил ирэх сард дуусна
2026-10-05 09:53:18
2026-10-05 09:43:51
Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг шуурхай унтраажээ
2026-10-05 09:41:37
Хоногийн хугацаанд залилах шинжтэй 42 хэрэг бүртгэгджээ
2026-10-05 09:26:08
“D.BAYARAA CUP-2026” амжилттай зохион байгуулагдлаа
2026-10-05 08:28:16
Жүдо бөхийн дэлхийн аваргад өнөөдөр манай зургаан тамирчин барилдана
2026-10-05 08:05:24
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд сумын заан Д.Сундуй түрүүллээ
2026-10-05 07:20:00
Азийн наадмын шилдэг тамирчнаар 13 настай Юй Зыди шалгарлаа
2026-10-05 07:10:00
2026-10-05 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-05 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нүд бүрэлзэн улцайна
2026-10-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |