-10 ЖИЛИЙН ХУГАЦААНД 1044 ХҮН УСАНД ЭНДЭВ-
“Монгол орны зун цаг гэдэг бурхны орны диваажингийн үзүүлэнгийн өрөө юм” хэмээн нэгэн их бичгийн хүн бичсэн байдаг. Тэр дундаа Монголын хөдөө цайдмын зун цаг үгээр хэлэмгүй, үзгээр бичихэд ч багадам сайхан. Энэ л “диваажин”-г мэдрэх, эдлэхийн зуурт монголчууд амралтаа зуны гурван сардаа багтаан авч, түгжрэл, түмэн асуудлаас холдон, төрсөн нутаг, төрөл садан, ижий ааваа зорихоос гадна байгалийн үзэсгэлэнт газруудаар гэр бүл, найз нөхөд, ижил даслаараа аялан, их алжаалаа тайлан амарцгаадаг. Гэтэл сүүлийн жилүүдэд хур бороо элбэг, гол мөрөн, нууруудын усны түвшин нэмэгдсэн, иргэд анхаарал, болгоомжгүй гол усанд орсон зэрэг шалтгаанаар олон зуун хүн эрдэнэт амиа усанд үйх боллоо. Он гарснаас хойш л гэхэд 74, 10 жилийн хугацаанд 1044 хүн усны ослоор амиа алджээ. Аз жаргал, инээд хөөр дүүрэн байх ёстой зуны сарууд хар нулимс дагуулж, харуусал, гунигийн өдрүүд болон хувирав. Цөөхөн хэдэн жишээ дурдъя.

2024 оны долдугаар сарын 14-ний 17:30 цагийн орчим. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын гуравдугаар багийн Шар нохойт гэдэг газарт Ногоон нуурын эрэг дээр хоёр гэр бүлийн зургаан хүн амарч байв. Тус газарт хүмүүс хэр барагтаа очдоггүй, хүний хөлөөс зайдуу, хад асга ихтэй гэнэ. Гэтэл Улаанхус сумын харьяат дээрх иргэд аялж яваад замаасаа хазайн, яагаад ч юм тэнд амрахаар болжээ. Ачаа хөсгөө янзлан, хоол унд болцгоов. Хэдий их үдийн тэсгэл алдам халуун нар шатаах шахам төөнөх нь багассан ч нохой гаслам халуун хэвээр.
Энэ үед иргэн Б “Халууцаад байна, сэрүүцээдэхье” хэмээн нуурын ус руу оржээ. Хэсэг сэлж байснаа гэнэт хөл алдан живж, хоёр гар нь нэг ил гарч, нэг далд орсоор арай чамай “Авраарай” гэх шиг болж. Үүнийг харсан ах нь дүүгээ аврахаар ус руу үсрэв. Араас нь эхнэр нь, бас өөр гэр бүлийн хоёр хүн үг хэлгүй, тохирсон мэт нуур руу залууг аврахаар үсрэн орсон ч хэн нь ч амьд мэнд гарч ирсэнгүй. Ийн хоёр гэр бүлийн таван хүн нэг дор насан эцэслэсэн харуусам хэрэг гарсан юм.
Амьд үлдсэн цорын ганц хүн болсон явдлыг нүдээр харж, айж сандран мэгдсээр тус өдрийн 17:55 цагт онцгой байдлын албанд дуудлага өгсөн бөгөөд алба хаагчид 200 км орчим бартаа ихтэй замыг туулан 22:50 цагт ирж, эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ. Улмаар мөн өдрийн 22:55 цагт иргэн А /43 настай, эмэгтэй/, Б /30 настай, эрэгтэй/ нарын цогцсыг, долдугаар сарын 15-ны өдрийн 05:56 цагт иргэн А /36 настай, эмэгтэй/, 06:02 цагт иргэн А /21 настай, эрэгтэй/, 14:25 цагт иргэн А /43 настай, эрэгтэй/ нарын цогцсыг олж гарган, тус сум дахь Цагдаагийн хэсэгт шилжүүлэн өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, нуурын усанд живсэн нэгийгээ аврах гэж ороод тавуулаа эндсэн харамсалтай үйл явдал болсон юм.
Мөн хамгийн сүүлд буюу энэ сарын 24-нд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум Хатгал тосгоны хоёрдугаар багийн Жанхайн дээд модот булан гэдэг газарт Хөвсгөл нуурын эрэг дээр 16 хүн амарч байснаас гурван иргэн сэлэх гэж ороод живсэн ноцтой осол гарлаа. Нас барсан иргэдийн цогцсыг аврагчид дөрвөн метрийн гүнээс гаргасан гэнэ. Энэ мэт нэг дор гэр бүлийн хүмүүс нэгэн зэрэг усанд осолдох тохиолдол олон гарч байна.
Мөн хэдэн жилийн өмнө ийм нэг үйл явдал болсныг эргэн сануулъя. Өгий нууранд хоёр охин аавын хамт хийлдэг завьтай явж байв. Гэтэл гэнэт салхи хүчтэй салхилж, завийг нуурын гүн хэсэг рүү эргүүлж орхижээ. Аав нь завиа эрэг рүү хамаг чадлаараа сэлүүрдсэн ч ямар ч үр дүн гарсангүй. Аврал эрж, ойр орчим дахь хүмүүс рүү “Авраарай” хэмээн гараа даллатал өнөөдүүл нь завь салхинд туугдан явааг мэдэлгүй, мэнд мэдэж байна хэмээн андууран, хариу даллан зогссон гэдэг. Азаар хийлдэг завь аюултай, салхи эргэхэд л хөмрөх эрсдэлтэйг мэдэх хашир эр үүнийг анзаарч, эргэн тойрны хүмүүстээ онцгой байдлын алба руу залгахыг сануулаад, өөрөө харин ойролцоох моторт завьтай хүнээс тусламж хүсэхээр явжээ. Завьчинд болсон явдлыг хэлэн гурвуул завиа асаан хийлдэг завийг хамгийн сүүлд харсан зүг рүү хамаг хурдаараа явлаа. Гэтэл тэр газар нь хэн ч, юу ч байсангүй. Нэгэнт хожимдож хэмээн бодож ахуйд завьчин “Тээр тэнд сүмийгээд, завь байх шиг байна” гэх зүгт харвал хийлдэг завь салхинд туугдсаар хэдийн нуурын голд хүрсэн байв. Аав охин гурав үнхэлцгээ хагартал айсан байдалтай, аав нь хэрэг бишидвэл хэмээн хоёр охиндоо аврах хантааз өмсүүлж, өөрөө хантаазгүй байж байсан гэдэг. Аврагчдыг хараад аав охин гурав бөөн баяр болж, өнөөх эр ч гурван хүний алтан амь аварчээ. Эндээс хийлдэг завь маш аюултай, салхи хүчтэй эргэвэл хэдхэн хормын дотор хүний амь эрсдэх боломжтой бэлхнээ харж болно.

Дээр өгүүлсэнчлэн сүүлийн 10 жилийн хугацаанд буюу 2013-2023 онд нийт 1044 хүн усанд эндээд байгаа юм. Үүний 71.4 хувь нь насанд хүрэгчид бол 28.9 хувь нь хүүхэд бөгөөд насанд хүрэгчдийн 67 хувь нь эрчүүд байна. Харин 17-21 насныхан дийлэнх хувийг эзэлж байна. Амиа алдсан иргэдийн олонх нь буюу 26 хувь нь Туул голд осолджээ.
Мөн сүүлийн таван жилийн дунджийг харьцуулахад, наадмын амралтын өдрүүдэд усны ослоор 17 хүн амиа алддаг харамсалтай тоон үзүүлэлт гарчээ. Усанд живэхээс сэргийлэх дэлхийн өдөр өчигдөр буюу долдугаар сарын 25-нд тохиолоо. Усанд живсний улмаас дэлхийн хэмжээнд зургаан минут тутамд нэг, өдөрт 224, сард 6810 хүн, жилд 81,720 хүн амиа алдаж байна. Харин манайд жилд дунджаар 104 хүн амиа алдаж байгаа үзүүлэлт гарсан. Гуравхан сая хүн амтай улсад энэ бол том тоо.
ОБЕГ-аас хар цэг гэж нэрлэдэг буюу осол их гардаг гол мөрөн, нууруудад анхааруулга, сэрэмжлүүлэг бүхий постер, самбаруудыг байршуулахаас гадна завьт эргүүлийнхэн голын эргээр явж, хүмүүст шаардлага тавьж, зөвлөмж өгдөг. Гэтэл согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэд алба хаагчдын шаардлагыг биелүүлдэггүй, эсвэл биелүүлж байгаа дүр эсгээд, яваад өнгөрөхөөр нь гол руу орж, амиа алдсан тохиолдол ч гарчээ.

Усны ослын судалгааг харахад, амиа алдсан иргэдийн 14 хувь нь усанд сэлж чаддаг хүмүүс байжээ. Өөрөөр хэлбэл, усанд сэлж чаддаг хүмүүс илүү их осолдож байгаа бөгөөд энэ нь иргэд усанд барддагтай холбоотой гэнэ. Нөгөө талаас Туул, Орхон, Хараа, Хэрлэн голд тухайн нутгийн бус, өөр нутгийн хүмүүс ирж осолдож байгаа талаар ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, ахмад Б.Энхмаа ярьсан. Түүнчлэн ерөнхий боловсролын сургуульд албан журмаар усанд сэлэлтийн хичээл зааж, хүүхдүүдийг болзошгүй эрсдэлээс өөрсдийгөө хамгаалахад сургах цаг болсныг ч бодит явдал харуулж байна. Мөн эцэг эхчүүд хүүхдээ голд тоглуулахын тулд төрөл бүрийн амьтны дүрстэй хийлдэг гудас, завь, тоглоомуудыг ашиглах болсон. Гэхдээ энэ нь хүүхдээ эрхлүүлэх гэхээсээ илүү хүүхдийнхээ эрүүл мэнд, аминд санаатайгаар халдаж буйгаас ялгаагүй үйлдэл юм. Учир нь эдгээр тоглоомыг урсгал усанд ашиглахыг хориглодог бөгөөд жижиг хэмжээний усан бассейн, тогтоол усанд л ашиглах зориулалттай юм.

Усны осолд өртөж амиа алдсан тохиолдлын шалтгаан нөхцөлийг судлахад усанд сэлэх гэж орох, тээврийн хэрэгсэл болон ердийн хөсөг морьтой гол гатлах, хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орсноос үүдэлтэй байгаа юм. Иймд онцгой байдлын байгууллагаас дараах зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргэж байна.
-Өөрийн сайн мэдэхгүй гол, нуур, усанд орохгүй, сэлэхгүй байх;
-Цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээллийг хүлээн авч аялах, амрах зугаалахдаа ашиглах;
-Тээврийн хэрэгсэл болон ердийн хөсгөөр баталгаагүй гүүр, гарц гарамгүй газраар ус гатлахгүй байх;
-Хүүхдийг гол усны эрэг дагуу тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, стандартын бус хийлдэг завь, гудас, тоглоом зэргийг ашиглахгүй байх;
- Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх;
- Мэргэжлийн байгууллагын заавар зөвлөгөөг хүлээн авч дагах, шаардлагыг биелүүлэх;
-Малчид, ард иргэд голын эрэг хөвөө дагуу бууж, суурьшихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
| УСАНД ҮЙЖ ДУУСЛАА, МОНГОЛЧУУД |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |