Нийслэл хотдоо хог, ялгадастайгаа урссан өнгөрсөн зуны үер, сүүлийн 60 жил ороогүй их цас орж, хөрсний усны хэмжээ нэмэгдэж, зудын байдалтай байгаагаас шар усны үерийн бодит аюул тулгарч байна. Одоогийн байдлаар Монгол орны нийт нутгийн 80 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй байгаа бөгөөд агаарын температур өөрчлөгдөж, огцом нэмэх хэм рүү орвол улсын дийлэнх нутаг, нийслэлийн 33 хүн амын суурьшил олонтой 33 байршил шар усанд урсах эрсдэлтэй байгаа юм. Тэгвэл усны аюулыг урьд өмнөхөөсөө илүү анхаарах ёстой энэ цагт холбогдох байгууллагууд ямар арга хэмжээ авч ажиллаж, халиа, тошин, шар усны эрсдэл ямар нөхцөл байдалтай байгаа талаар тоймлон хүргэж байна.
Монголд энэ жил сүүлийн 60 жил буюу 1975 оноос хойш ороогүй их цас орж, дийлэнх нутгаас зудын нөхцөл байдалтай байгаа. Тухайлбал, улсын хэмжээнд 190 мянга орчим малчин өрх байдгийн 72 мянга гаруйд нь зудын бодит аюул тулгарч, хүндэрсэн нөхцөл байдалтай байна. Мөн албаны мэдээллээр 2.1 сая мал хорогдсон тоо баримт бүртгэгдээд байгаа бөгөөд Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу УОК-оос зургаан Ажлын хэсэг гарган өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн орон нутагт ажиллаж буй.

Уг шийдвэрийг гаргасан Засгийн газрын хуралдаанаар яригдсан асуудлуудын нэг нь шар усны үер байсан. Сүүлийн 60 жилд ороогүй их цас орж, хөрсний усны хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор Монголын дийлэнх нутагт халиа, тошин үүссэн бөгөөд урьд өмнөх жилүүдэд яригдаж ирсэн шар усны үер бодит аюул болсон. Тэгвэл Засгийн газрын хуралдаанаар учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд шар усны үер, өвөлжилт хүндэрсэн аймгуудад малын сэг, зэм устгахад 200 сая төгрөг зарцуулахаар болсон талаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан мэдээлсэн. Гэсэн ч шар усны үерийн асуудал Засгийн газрын танхимд дөнгөж яригдаж эхлээд байхад нь танхимын хэд хэдэн сайдын бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг орон нутаг руу томилогдон ажиллаж байгаа юм. Одоогоор сайдуудаар ахлуулсан Ажлын хэсэг өвөлжилт хүндэрсэн орон нутагт халдварт өвчин гарахаас сэргийлж, малын сэг, зэмийг устгах, хүнд нөхцөл байдалд байгаа малчин өрхүүдэд эмийн багц тараах ажилтай яваа. Гэсэн ч нийслэлдээ үлдсэн шар усны үерийн бодит аюул тулгараад байгаа олон мянган өрх ард нь хүлээгдэж байгаа гэдгийг санууштай.

БОАЖЯ-наас хийсэн мэдээллээр температурын өөрчлөлтүүд гарч, гэнэт нэмэх хэмд шилжлээ гэж бодоход Монголын дийлэнх нутаг шар усны үерт өртөх эрсдэлтэй талаар мэдэгдсэн. Тодруулбал, дээр дурдсаны адилаар өнгөрсөн зун болсон үер, сүүлийн 60 жил ороогүй их хэмжээний цас орсноос гадна хүний буруутай үйл ажиллагаа буюу хувийн хэвшил ямарваа нэгэн зөвшөөрөлгүйгээр хөрсний усыг их хэмжээгээр зайлуулсан нь хотын төвөөр урсдаг гол дээр зохиомлоор халиа, тошин үүсгэсэн нөхцөл байдалтай байгаа юм. Түүнчлэн сүүлийн жилүүдэд шар усны үер ойр ойрхон яригдаж болж, одоо бүр бодит аюулын хэмжээнд тулаад байгаа нь ч голын хамгаалалтын бүсэд газар олгож, барилга их баригдаж, цардсан талбай нэмэгдсэнтэй холбоотойг албаны эх сурвалжууд хэлж байв. Харин нийслэлийн хэмжээнд хэд хэдэн газар шар усны аюулын өндөр эрсдэлтэй нь тогтоогдож, Нийслэлийн Онцгой комиссоос эрсдэлтэй бүсүүдэд гамшгийн шар түвшин тогтоогоод буй.

Тухайлбал, нийслэлд үүссэн шар усны үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд Сэлбэ, Толгойт гол болон Дэнжийн мянга орчмын халиа, тошин үүссэн 10 байршлын 25 км орчим газрын мөс зөөх бэлтгэл хангагдаж байгаа. Мөн энэ ажлын хүрээнд Сэлбэ голын урсгалыг сайжруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор голоос 21.3 мянган тонн мөс тээвэрлэж, Туул голын сав газар руу зөөжээ. Түүнчлэн халиа, тошин үүссэн нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн зургаан байршилд мөн мөс зөөх ажил зохион байгуулж байгаа бөгөөд гуравдугаар сар гарсны дараа Нийслэлийн Онцгой комиссоос гамшгийн шар түвшинд шилжүүлсэн шар усны үерийн өндөр эрсдэлтэй бүсэд байгаа өрхүүдийг нүүлгэн шилжүүлэхээр болсноо мэдэгдсэн. Ердөө жилийн хугацаанд хөрсний усны хэмжээ 2-3 дахин нэмэгдэж, зарим хувийн хэвшил тусгай зөвшөөрөлгүйгээр хөрсний ус зайлуулснаас үүдсэн шар усны үеийн бодит аюултай нийслэлийн хэдэн арван мянган өрх нүүр тулгарч байна. Харин энэ үед төрийн түшээд, улстөрчид шар ус, үерийн талаар айлгасан мэдээлэл хийхээсээ илүүтэй энэ аюулаас хэрхэн урьдчилан сэргийлэхийг сурталчилж, сэргийлэхээр ажиллах шаардлагатай болж байна.

Цаг уурын байгууллагын мэдээлснээр ирэх гуравдугаар сарын эхний долоо хоногоос Монгол орны нийт нутгаар дулаач, температур өөрчлөгдөнө. Хэрэв температурт өөрчлөлт орвол нутгийн дийлэнх хэсэг нь хүндэрсэн нөхцөл байдалтай байсан зудын эрсдэлийг намжаах ч эсрэгээрээ зудын дараах зуд буюу шар усны үерийг аюулыг эхлүүлэх гэнэ. Тэгвэл бид үүнтэй холбоотойгоор албаны хэд хэдэн эх сурвалжтай холбогдлоо.
Болзошгүй шар усны үерийн аюулын талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга З.Батбаяр “Өнгөрсөн зуны үертэй холбоотойгоор хөрсний усны хэмжээ хэд дахин нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор ч нийслэл гэлтгүй нийт нутгийн хэмжээнд халиа, тошин үүсэж байгаа. Хэрэв гэнэт цаг агаар өөрчлөгдөж, нэмэх хэмд шилжлээ гэж бодвол, улсын хэмжээнд цасан бүрхүүлтэй байгаа 80 гаруй хувьд нь шар усны үерийн аюул нөлөөлж байгаа юм. Бид усны талаар өмнө нь усгүй боллоо, ус хомстлоо гэж ярьдаг байсан. Харин одоо усны аюулыг чухалчилж авч үзэх цаг болсон. Ташрамд хэлэхэд, шар усны үерийн эрсдэлтэй холбоотойгоор автомашин угаалгын газруудад уриалга гаргаж байгаа. Юу вэ гэхээр, автомашин угаалгын газрууд цэвэр ус буюу хөрсний усыг хамгийн их ашигладаг. Тэгвэл шар усны аюул бодит болсон энэ үед нийт автомашины угаалгын газруудын 10 орчим хувийг эзэлдэг усаа дахин боловсруулж ашиглаж байгаа автомашин угаалгаж байх хэрэгтэй. Тиймээс ч бид удахгүй цэвэр ус ашигладаг угаалгын газар болон усаа дахин усаа ашигладаг угаалгын газруудын талаар танилцуулна. Тиймээс “Шар усны үерийн аюул бодит түүх болоод буй энэ үед цэвэр усаар угаадаггүй угаалгын газар битгий машинаа угаалгаач ээ” гэж уриалга гаргаж байгаа юм” гэсэн юм. Харин УЦУОШГ-ын ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг энэ талаар “Улсын хэмжээнд нийт нутгийн 80 гаруй хувь цас бүрхүүлтэй. Зарим газартаа 100 см гаруй өндөр цас хунгарласан байгаа. Түүнчлэн 13 аймгийн 58 суманд төмөр зудын нөхцөл байдалтай байгаа бөгөөд энэ их цас орж, зудын нөхцөл байдалтай байхад гэнэт дулаарвал орон нутгийн олон малчин өрхөөс гадна нийслэлийн гэр хорооллын өрхүүд ч шар усны үерт урсах эрсдэл өндөр байна. Тиймээс халиа, тошин үүссэн газруудад даруй хамгаалалтын далан босгох нь зүйтэй” гэв. Тэгвэл шар усны үертэй холбоотойгоор халдварт өвчний тархалт нэмэгдэж болзошгүй талаар НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Н.Мягмарсүрэн “Улсын хэмжээнд жилд 30 гаруй мянган гэдэсний халдварт өвчин бүртгэгддэг байсан. Харин сүүлийн жилүүдэд энэ тоо өсөж, мөн цусан гүйлгэ, тууралт зэрэг өвчин 60 мянга орчим бүртгэгдэх болсон. Үүний гол шалтгаан нь шаардлага хангаагүй нүхэн жорлон. Шаардлагагүй нүхэн жорлон олон байгаагаас үер усны аюулын үеэр халдварт өвчин тархах магадлал өндөр байдаг. Тэгвэл шар усны аюул маш эрсдэлтэй хэмжээнд яригдаж буй энэ үед шаардлага хангаагүй нүхэн жорлонтой газрын айл, өрхүүд халдварт өвчин тусах ч эрсдэлтэй байгаа юм” гэж зөвлөж байна.

Шар усны үер эхлэх хугацаа:
Шар усны үер нь Монгол Алтайн нурууны голуудад дөрөвдүгээр сарын дундуур, харин ус хурах талбай нь нэлээд өндөрт орших голын хаврын шар усны үер арай хожуу дөрөвдүгээр сарын сүүлч, тавдугаар сарын дундуур эхэлнэ. Хөвсгөлийн уулс, Хангай, Хэнтий нуруунаас эх авсан гол мөрөнд хаврын шар усны үер голын адгаар дөрөвдүгээр сарын эхний 10 хоногт, ус хурах талбайн ихэнх нь 2500 м-ээс дээш өндөрт хамрагдаж байвал тавдугаар сарын эхний 10 хоногт ажиглагдана. Хаврын шар усны үерийн хамгийн их хэмжээ 1500 метрээс доош өндөр бүхий ус хурах талбайтай голуудад мөн сарын хоёрдугаар арван хоногт тохиолдоно. Зөвхөн Монгол Алтайн нурууны голуудад хаврын шар усны үерийн хамгийн их хэмжээ арай хожуу, зургадугаар сарын сүүлчээр ажиглагдана.
Шар усны үер дуусах хугацаа:
Хаврын шар усны үер нь Хангай, Хэнтийн нурууны өвөр хийгээд зүүн талын голуудад тавдугаар сарын сүүлийн 10 хоногт, Хангай, Хэнтий нурууны баруун талын голуудад зургадугаар сарын эхний 10 хоногт дуусна. Монгол Алтай нуруунаас эх авсан голуудын үер нь их өндөрт орших мөсөн гол, мөнх цас хайлахтай уялдан наймдугаар сарын сүүлч, есдүгээр сарын эхээр дуусна. Томоохон голын дунд, адгаар шар усны үер дээр дурдсан хугацаанаас 5-10 хоногоор хожуу дуусна.
Шар усны үер үргэлжлэх хугацаа:
Шар усны үер Монгол Алтай нурууны голуудад 110-150 хоног, Хангай, Хэнтэй нуруу, Хөвсгөлийн уулсаас эх авсан гол мөрөнд 30-50 хоног үргэлжлэх бөгөөд ус хурах талбайн өндөр ихсэх тусам үерлэх хугацаа нэмэгдэх хандлагатай байна.

Хаврын шар усны үерийн урсац уулын ар хажуу, ойн доод захад ахиу байна. Хаврын шар усны урсац цасны нөөц уснаас бүрэлдэх боловч тухайн үеийн агаарын температур чухал үүрэгтэй. Хайлсан цасны урсац өдөр 10 цаг орчимд эхэлж 13-15 цагт хамгийн их хэмжээнд хүрч, цаашид аажмаар буурч, 17-20 цагт татарна.
Сөрөг нөлөө:
Шар усны үер нь хот суурин газар гэлтгүй уул нурууд ихтэй хөдөө орон нутагт элбэг тохиолддог. Иймд гуу жалганд хаягдсан малын сэг зэм болон гэр хороолол, нүхэн жорлонгуудын халдваргүйжүүлэлт хийхгүй бол агаар, дуслын замаар дамжин хүнд ямар хор нөлөө үзүүлж болзошгүй эрсдэл үүсдэг байна.
Шар усны үерийн ус нь ойр орчмынхоо бохирыг тээвэрлэн урсдаг тул түүгээр олон төрлийн халдварт өвчин үүсгэгч нян зөөгдөх магадлал маш өндөр. Мөн шар усны бохир ус агаарт тодорхой хэмжээгээр уурших эсвэл хөрсөнд шингэснээр орчны бохирдлыг бий болгодог. Орчны (ус, хөрсний) бохирдол нь шууд бус замаар хүний эрүүл мэндэд нөлөөлөх эрсдэлтэй. Ялангуяа халдварт шар, суулга өвчин, амьсгалын замын болон харшлын гаралтай өвчин тусах нөхцөл бүрдүүлэх эрсдэлтэй. Иймд иргэд хувийн ариун цэврийг чанд сахих нь аливаа өвчлөлөөс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах , урьдчилан сэргийлэх хамгийн чухал арга болдог байна.

Үер, усны аюулын үед юу хийх хэрэгтэй вэ:

Үер, усны аюулын үед өрх гэрт зайлшгүй бэлэн байвал зохих зүйлс:
Үер, усны аюулын дараа юу хийх хэрэгтэй вэ:

| ЗУДЫН ДАРААХ ЗУД БУЮУ ШАР УСНЫ ҮЕРИЙН АЮУЛЫГ ХЭРХЭХ ВЭ, ТӨРИЙН ТҮШЭЭД ЭЭ |
|
"Орфей" театрын уран бүтээлчид "Гэм зэм" жүжгээ дахин толилуулна
2025-10-28 15:20:43
Гурван чиглэлд шөнийн автобус үйлчилж байна
2025-10-28 15:16:49
Шатахуун олголтод тавьсан хязгаарлалтыг цуцаллаа
2025-10-28 13:20:09
Н.Эрдэнэхүү: ХСҮТ-ийн захирлаар буцаж очих эсэхээ бодож байгаа, гэхдээ залуучууд ажилласан дээр биз дээ
2025-10-28 12:46:29
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ
2025-10-28 12:37:21
С.ЦЭНГҮҮН: Төсвийг 1.2 их наядаар танах боломж байна
2025-10-28 12:34:17
Засгийн газрын тогтоолыг хууль ёсны гэж үзэж, “Төмөртэй” орд ард түмний мэдэлд үлдэв
2025-10-28 12:17:25
"Гайжин: Монгол самурай" жүжгийг ирэх сарын 6-наас тоглоно
2025-10-28 10:50:59
ЦЕГ-ЫН ДАРГААР ДАХИН ТОМИЛОГДСОН Ж.БОЛД ГЭЖ ХЭН БЭ
2025-10-28 10:23:46
“Шатахуун зарна” гэх хуурамч зард итгэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа
2025-10-28 10:17:10
МАН-д ойрын өдрүүдэд ЮУ БОЛОХ ВЭ?
2025-10-28 09:27:28
Азийн “Бахрейн-2025” наадамд сагсан бөмбөгийн баг IV байрт шалгарав
2025-10-28 08:20:28
Азийн “Бахрейн-2025” наадмын тэмээний уралдаан боллоо
2025-10-28 08:09:08
АРДЫН ЭМЧ О.СЭРГЭЛЭН: МЭС ЗАСЛЫН ӨРӨӨНД БИДЭНТЭЙ ХАМТ 33 ЦАГ ТЭМЦЭЖ, ЭЛГЭЭ СОЛИУЛСАН ХҮН МААНЬ ЭРҮҮЛ ЭНХ АМЬДАРЧ БАЙГАА НЬ БИДНИЙ ШАГНАЛ ЮМ ДАА
2025-10-28 08:03:00
ҮНЭ ХАНШ: Хонины цул мах кг нь 14500, үхрийн цул мах кг нь 20000 төгрөг болж өсжээ
2025-10-28 07:36:27
Сагсан бөмбөгийн “Холбооны цомын тэмцээн”-ийг зохион байгуулна
2025-10-28 07:20:49
Азийн залуучуудын наадмын усанд сэлэлт болон бадмитоны тэмцээн эхэллээ
2025-10-28 07:10:38
БҮГДИЙНХ НЬ ЦАЛИНГ НЭМ, ЕРӨНХИЙ САЙД АА
2025-10-28 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД АСАН Ё.ОТГОНБАЯРЫН ШАДАР ТУСЛАХУУД ШАТАХУУНЫ ХОМСДЛЫГ ЦЭГЦЭЛЖ ЧАДАХ УУ
2025-10-28 07:00:00
Б.ХОНГОРЗУЛ: ХОРВОО ЕРТӨНЦТЭЙ ДӨНГӨЖ ТАНИЛЦАХ 16-ХАН НАСАНДАА ОЛОН ХЭЦҮҮ ЗҮЙЛ ТУУЛЖ БАЙГАА АМИНАГАА ӨРӨВДӨЖ, ХАЙРЛАЖ ДҮРЭЭ БҮТЭЭСЭН
2025-10-28 07:00:00
Г.НЯМЦЭРЭН: ТАЙЗАН ДЭЭР ГАРЧ, ӨӨРИЙГӨӨ ДАВАН ТУУЛНА ГЭДЭГ ХАМГИЙН ГАЙХАЛТАЙ МЭДРЭМЖ
2025-10-28 07:00:00
Ж.ЦЭРЭНЛХАМ: Дэлхийд нэрээ гаргах шавьтай болох мөрөөдөл бий
2025-10-28 07:00:00
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2025-10-28 07:00:00
Манай сагсан бөмбөгийн баг, Узбекистаны багийг 21:14-өөр хожлоо
2025-10-27 17:27:22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд тавьсан хоригоо татан авлаа
2025-10-27 17:15:00
Ч.Төгсдэлгэр: Иргэд барилгын архитектур төлөвлөлт, загвар зургийн хүсэлтийн явцыг цахимаар хянадаг болно
2025-10-27 16:45:14
“Импортын хүнсний худалдаа-хяналт” аян Дорноговь аймагт үргэлжилж байна
2025-10-27 16:38:05
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 104 гомдол, мэдээллийг хянан шалгалаа
2025-10-27 15:08:27
Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарын цалинг 15 хувь нэмэх саналыг УИХ-д өргөн барьсан
2025-10-27 13:21:43
НӨАТ-ын III улирлын буцаалтыг энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлнэ
2025-10-27 13:11:45
Б. Нямцэцэг Азийн оюутны цувралын “Шилдэг тамирчин” болжээ
2025-10-27 13:03:12
“Сахал” Эрдэнэбилэг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн буцааж авах шүүх хурал үргэлжилж байна
2025-10-27 12:59:21
Багш, ажилтнуудын ажил хаялтын үеийн олговрыг өнөөдөр олгохоор болжээ
2025-10-27 12:44:41
"Про" театрынхан "Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2025-10-27 12:33:19
УДБЭТ-ын уран бүтээлчид П.И.Чайковскийн "Хунт нуур" балетын 2025 оны сүүлийн тоглолтоо толилууллаа
2025-10-27 12:20:16
Ж.БАТСУУРЬ: Б.Энхбаяр гишүүн танд итгэж байна, та харин итгэл эвдсэн дараагийн бүлэглэлийн толгойлогч болчихов
2025-10-27 12:01:57
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 44 дуудлага бүртгэгджээ
2025-10-27 11:53:08
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13541 болжээ
2025-10-27 11:49:17
Аюулт үзэгдэл, ослын 73 удаагийн дуудлагаар 86 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллажээ
2025-10-27 11:12:52
Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хоёр хожилтойгоор тэмцээнээ өндөрлүүллээ
2025-10-27 09:30:44
2025-10-27 09:15:23
Дархан хотын ЖБХ-ны М.Төмөртогоо, Г.Батбилэг, БТСГ-ын дарга А.Амараа нар Солонгост айлчиллаа
2025-10-27 08:31:23
Азийн залуучуудын наадмын хөнгөн атлетикийн төрөл өндөрлөв
2025-10-27 08:21:46
ИРГЭД: САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ ЧАНАР УЛАМ МУУДАЖ, ҮНЭ НЭМЭГДЭЖ, ОЛДОЦ ХОВОР БАЙНА
2025-10-27 07:37:53
А.Алтанзул, А.Амина нар Азийн залуучуудын наадмын боксын финалд шалгарлаа
2025-10-27 07:20:00
МОНГОЛ УЛСЫН БААТАР Л.АЮУШИЙН ДҮҮ Г.ДОРЖЖАНЦАН: АХ МИНЬ 23 НАСТАЙДАА ЖАНЧХҮҮГИЙН ДАВААНД БАЙЛДАЖ, ДАЙСНЫ ЦЭРГҮҮДТЭЙ ТУЛГАРАХДАА 11 УДАА ШАРХАДСАН Ч БААТАРЛАГААР ТУЛАЛДСААР АМЬ ҮРЭГДСЭН ДЭЭ
2025-10-27 07:13:33
ТАНИЛЦ: ТӨРӨӨС ХАМГИЙН ОЛОН УДАА ТЕНДЕР АВСАН ТАВАН КОМПАНИЙН ЭЗЭД
2025-10-27 07:00:38
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ТАНХИМЫНХАА ЭСРЭГ АЖИЛЛАСАН САЙД НАРААС САЛЖ, ЗАСАГТ ЗАСВАР ОРУУЛНА
2025-10-27 07:00:00
“АЛСЫН ХАРАА-2050”-ЫН АВТОРУУД ТӨРИЙН ТЕНДЕРИЙГ ИНГЭЖ ТҮҮДЭГ
2025-10-27 07:00:00
АЯЛАЛЫН ЗАМД ҮЛДСЭН БИЙРИЙН МӨР
2025-10-27 07:00:00
УЛААНБААТАР ХОТООС ГАРДАГ ХОГНЫ 35-40 ХУВИЙГ НЬ ШАТААЖ, ЭРЧИМ ХҮЧ ГАРГАХ ҮЙЛДВЭРТЭЙ БОЛНО
2025-10-27 07:00:00
2025-10-27 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ӨНГӨ ЗҮС САЙЖИРНА
2025-10-27 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 4 ХЭМ ДУЛААН БАЙНА
2025-10-27 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |