-СҮҮЛИЙН 14 ХОНОГТ УГААРЫН ХИЙД ХОРДСОНЫ УЛМААС ДОЛООН ХҮН НАС БАРЖЭЭ-
Нийслэлчүүд намаржин, өвөлжин гал түлэх учраа олох гэж хичээсээр урин дулаан цагтай золголоо. Өөрөөр хэлбэл, бид гал түлж чадахаа больчихож. Галлагаа зогсоогүй үед яндангаа салгаж болохгүй шүү гэдэг зөвлөмжийг мартсаныхаа төлөө зуны дунд сард эрдэнэт хүний амь эрсэдсээр байна.
Баянзүрх дүүргийн иргэн Б-гийн гэр бүлийн дөрвөн гишүүн энэ сарын 13-ны шөнө угаартсан аж. Тэрбээр гэртээ өдөрт гурван удаа галладаг бөгөөд үдшийн 21:00 цагт өрдсөн гал нь шөнөдөө унтарсан байдаг гэнэ. Гэтэл 22 цагийн орчимд гэнэтхэн түүний болоод нөхөр, хүүхдийнх нь толгой өвдөж эхэлжээ. Улмаар бүгд өвчин намдаах эм ууж унтахаар хэвтэцгээсэн байна. Энэ үеэс өнөөх толгойн өвдөлт улам хүчтэй болсноор зогсохгүй чих нь маш их шуугих болсон гэнэ. Тэрбээр “Ерөөсөө л нүдээрээ ч тэр, толгойгоороо ч тэр дээшээ харж болохгүй, тархи толгой дийлдэх ээ больчихдог юм байна лээ. Өмнө жилүүдэд угаартаж байгаагүй болохоор угаартсан гэж огтхон ч бодоогүй. Гэтэл гэнэт хүүхэд маань бөөлжөөд эхэлсэн. Сандарсандаа түргэн дуудсан” гэв. Харин түүнээс “Зуух, янданд ямар нэгэн доголдол байсан уу, таны буруутай үйлдэл бий юу” гэж асуусан боловч хариулахыг хүссэнгүй.

Мөн энэ сард гэр бүлээрээ угаарын хийнд хордсон тус дүүргийн есдүгээр хорооны иргэн Б.М “Би 17:00 цагийн үед галлачихаад гарсан юм. Манайх шинэ пийшин бариад өнгөрсөн жил бүтэн ашигласан болохоор галладгаараа л галласан. Хоёр цаг гаруйн дараа иртэл гэрт бага зэргийн утаа тогтсон байсан. Угаартаж магадгүй гээд гэр бүлээрээ 40 орчим минут гадаа хүлээж, утаа униараа гаргасан. Үүрээр дунд хүү маань сэрээд дотор муухайраад толгой өвдөөд байна гээд дуудсан. Босож харахын завдалгүй бөөлжөөд эхэлж байгаа юм. Тухайн үедээ нээх ч юм бодсонгүй унтацгаалаа. Тэгээд 07:00 цагийн үед минйи толгой өвдөөд сэрсэн чинь хүүхдүүд уйлах нь уйлж, бөөлжих нь бөөлжсөн байдалтай байсан. Манай нөхөр угаар юм бишүү гэсэн.
Тэр даруйдаа 103-руу залгаж бүх үнэн учраа хэлсэн. Өө наадах чинь угаар байна гээд манайх руу түргэн явууллаа. Улмаар намайг нэгдүгээр эмнэлэг, хүүхдүүдийг ЭХЭМҮТ рүү явуулсан. Түргэний эмч намайг “Даралт чинь 150 хүрсэн байна гээд хэд хэдэн эм өгсөн. Ингэхдээ яг ямар зориулалттай, юу гэдэг эм өгч буйгаа огт хэлээгүй. Хүүхдийг маань усанд оруулаад аппарат зүүсэн байсан. Үр хүүхдээ уйлж, бөөлжиж байгааг харах маш хэцүү байсан. Дөнгөж 12 настай охин, хоёр ойтой хүү маань тэнд яаж байгаа бол гэж бодохоос яс хавталзах шиг болсон. Цар тахал гээд цаг үе ямар байгаа билээ дээ. Тэр хугацаанд маш их юм толгойд бодогддог юм байна лээ. Цагдаагаас БЗД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтэст ирж мэдүүлэг өгөөрэй гэсний дагуу байцаалт өгсөн. Дараа нь дахин утасдаж “Танд гомдол байна уу. Гомдол байвал гомдлоо хэлж болно. Үгүй бол гомдолгүй гэсэн бичиг хийж өгнө үү" гэж ярьсан. Хэнд, юунд гомдох юм бэ. Түлсэн түлшиндээ гомдолтой нь биш дээ” хэмээн үгээ зөөж ядан, зовиуртай ярив.
Иргэдийн угаартаад буй шалтгааныг Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэнгээс тодрууллаа.
“Сүүлийн 14 хоногоор авч үзэхэд 46 өрхийн 124 хүн угаарын дуудлага өгсөн байна. Эдгээрийн 80 нь том хүн бол үлдсэн нь хүүхэд. Харамсалтай нь угаарын хийнд хордсоны улмаас долоон хүн эндсэн. Жилийн жилд хүйтнээс халуунд, халуунаас хүйтэн шилжих үед угаартах тохиолдол үүсдэг. Өнгөрсөн жилийн энэ үед угаарын хийн дуудлага нэг ч ирж байгаагүй. Харин энэ жил эрт хүйтэн бороо орсон учир ард иргэд халаалтаа бүрэн зогсоогоогүй. Гал түлхээ бүрэн болиогүй хэрнэ өвлийн улиралд хэрэгжүүлдэг урьдчилан сэргийлэх ажлуудаа зогсоочихсон. Жишээлбэл, яндангаа тогтмол хөөлөх, зуух яндангийнхаа битүүмжийг шалгах, угаарын дуут дохиогоо ажиллаж байгаа эсэхэд хяналт тавих, бүрэн галлаж дуусаагүй байхад яндангаа салгаж, өрхөө бүтээхгүй байх зэрэг алдаануудыг яг энэ цаг үед давтаад байна. Энэ нь бүрэн хүйтрээгүй учир иргэд бага гал түлж, хүйтэн бороо орж эхэлмэгц яндангаа салгаж өрхөө бүтээснээс үүдэлтэй.

Угаар нь өнгө, үнэр, амтгүй учир нэг мэдэхэд эрхтэн тогтолцоо руу орж доголдол үүсгэж эхэлдэг. Манай байгууллага гэр хорооллын бүх айлуудаар урьдчилан сэргийлэх зөвлөмж бүхий гарын авлага тараасан. Мөн хэвлэл мэдээлийн хэрэгслээр болон цахим орчинд сэрэмжлүүлэг, заавар зөвлөгөө хүргэж ажилласаар байна.
Хэрэв зээ иргэд хариуцлагаа бүрэн ухамсарласан тохиолдолд угаартах асуудал үүсэхгүй байх бүрэн боломжтой. Улаанбаатар хотын 10 мянган айлаас шахмал түлштэй холбоотой судалгаа авч анализ хийсэн. Судалгаагаар иргэдийн шахмал түлш зөв хэрэглэх дадал, сэтгэл зүйн нийцэл нь хоёр жилийн өмнөхөөс 42 хувиар өссөн дүн гарсан. Үүнээс харахад иргэд сайжруулсан түлш хэрэглэж сурсан байна.
Сурч байгаа учраас угаартахаас сэргийлсэн үйлдлүүдийг хийж мэдэж байна гэсэн үг. Харин одоо дадал зуршил болгох хэрэгтэй. Ингэснээр ирэх жил угаартах, угаарын улмаас амь эрсдэх тохиолдол багасна” гэв.
Угаартаж амиа алдсан иргэдийн дийлэнх хувь нь монгол гэрт амьдардаг байсан талаар албаныхан онцолж байна. Тухайлбал, өнгөрсөн сарын 25-26-нд шилжих шөнө 60 орчим иргэн угаартсанаас таван хүн амиа алджээ. Хүний дайтай амьдрах гэж бусдын адил зүтгэж явсан Монгол Улсын гурван иргэн, энхрийлж, эрхлүүлэх хоёр хүүхдийнхээ хамт энэ ертөнцөөс буцсан нь тэр. Ээж нь үрээ тас тэврэн сэвлэгийг нь үнссэн чигээрээ хөшиж, аавынхаа нуруунд наалдаж унтсан хүү гартаа тоглоомоо атгасан янзаараа үүрд унтсан дүр төрх дуудлагын багийнхныг угтжээ. Нүд хальтирч, сэтгэл эмзэглэм энэ харамсалтай хэрэг ердөө л галлагаагаа бүрэн зогсоогоогүй үедээ яндангаа сугалж, өрхөө бүтээснээс эхлэлтэй аж. Халуун зунаар угаартсан тэдний араас харамсаад ч барахгүй гаслантай. Үнэхээр хэдэн зуун жилийн турш нүүдэлчдийн их өвийг тээж ирсэн монгол гэрийн буруу бүтэц, зохион байгуулалтаас энэ хэрэг үүдэлтэй юу. Хэрэв тийм бол яагаад гэр хорооллын хэдэн мянган айл өрх эгэл жирийн аж төрөөд, угаартахгүй амьдарч болоод байгаа юм бэ. Асуудал зуух, яндан, түлшинд бус хүндээ байгаа юм биш биз.
Яагаад хоёр жилийн турш цахим орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хэдэн зуун удаагийн давтамжтай сэрэмжлүүлэг, зөвлөгөө өгсөөр байхад, яагаад төдий олон хүн угаартаж нас бараад байхад ухаарч, ойлгож чадахгүй байгаа вэ гэдэг нь үнэхээр гайхмаар. Иймээс бид хариуцлагын талаар ярихгүй өнгөрч болохгүй.
Таны амь насыг хэн хариуцдаг вэ. “Сүх далайтал үхэр амар” гэгчийн адил Монголчууд бид өөртөө хайргүй, хэнэггүй нь дэндсэн хүмүүс юм. Нийгмийн хариуцлага, бусдын өмнөөс хариуцлага үүрэх тухай ярихаас өмнө урьтаж бид өөрсдийнхөө амь нас, аюулгүй байдлыг бүрэн хариуцдаг болчихмоор байгаа юм. Өөрөөр хэлбэл, юу нь болох, юу нь болохгүй талаар хүүхдүүдэдээ сургадаг шигээ өөрсдөө хэрэгжүүлдэг байх хэрэгтэй.
Энэ үгээрээ харамсалтайгаар угаартаж амиа алдагсдыг буруутгах гэсэнгүй. Харин тэдний санамсаргүй гаргасан алдааг давтах вий хэмээн болгоомжилж буй нь энэ.
Төр нь шахмал түлшнийхээ үнэ, чанар, хүрэлцээг, иргэд нь зуух яндан, зөв галлагаагаа хариуцъя. Магад “Манай зуух, янданд завсар гарсан байна шүү. Яаралтай засъя”, “Хэдий бороо орж байгаа ч яндангаа салгаж л болохгүй шүү” хэмээн бодож, өөрийгөө болон гэр бүлээ угаартах цаашлаад амиа алдах аюулаас урьдчилан сэргийлж чадсан хэдэн зуун хүн нийслэлд байгаа. Гэвч тэд баатар биш бөгөөд хэн нэгний төлөө үүнийг хийгээгүй. Зөвхөн аюулгүй амьдарч, амьд байхын төлөө болгоомжилж, урьдчилсан сэргийлсэн хэрэг. Чухам энэ үлгэр дуурайллыг л сурч аваад, ягштал мөрдөцгөөе. Галлагаа бүрэн дуусаагүй үед яндангаа салгахгүй, сойлтыг нь хаахгүй байя. Галлахдаа зуух пийшингээ шахмал түлшээр хэт дүүргэхгүй байя. Яндангаа хоёр сар тутамд хөөлж, үнсний савыг галлах бүртээ цэвэрлэе. Угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн хэвийн ажиллагаанд тогтмол хяналт тавьцгаая.
.jpg)
| Бурхан болоочийнхоо өрхийг бүтээдэг монголчууд өөрсдийнхөө өрхийг бүтээж, өнгөрсөөр байна |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |